Япон, Өмнөд Солонгос улс тогтвортой ирээдүйн төлөө хэлэлцээ байгуулав

Япон, Өмнөд Солонгос улс тогтвортой ирээдүйн төлөө хэлэлцээ байгуулав

Япон, Өмнөд Солонгос улс тогтвортой ирээдүйн төлөө хэлэлцээ байгуулав

Япон болон Өмнөд Солонгосын удирдагчид хоёр улсынхаа харилцааг тогтвортой, ирээдүйд чиглэсэн байдлаар хөгжүүлэхээр тохиролцжээ. Японы ерөнхий сайд Ишиба Шигэру, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён нар Бямба гаригт /2025.08.23/  Токио хотноо уулзалт хийсэн байна. Ли энэ оны зургадугаар сард албан тушаалдаа орсноосоо хойш анх удаа Японд айлчилж буй нь энэ юм.

Удирдагч нар АНУ-тай хамтран Хойд Солонгосыг бүрэн цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө нягт хамтран ажиллахаа баталсан байна. Түүнчлэн хүн амын бууралт болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг нийтлэг нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөлдөх тогтолцоог байгуулахаар тохиролцов.

Түүхийн талаарх байр суурийн тухайд Ишиба өмнөх Засгийн газруудын баримталж ирсэн байр суурийг үндсэндээ өвлөж авснаа тайлбарлажээ. Тэрбээр мөн Өмнөд Солонгосын зүгээс зарим Японы далайн гаралтай бүтээгдэхүүнд тавьсан импортын хязгаарлалтын талаар дурдаж, Сөүлийн талтай шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан харилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Эдгээр хязгаарлалтыг 2011 онд Японд болсон Фукушима Дайичи атомын цахилгаан станцын ослын дараа хэрэгжүүлж эхлэх болсон байдаг.

Уулзалтын дараах хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ишиба Япон, Өмнөд Солонгосын харилцаа шинэ хүч авч, цаашид улам хөгжихийг хүсэж байгааг илэрхийлжээ. Тэрбээр, “Өнөөдрийнх шиг хүнд хэцүү цаг үед хоёр орны засгийн газар, ард иргэд хамтдаа гар нийлж, илүү сайн ирээдүй рүү хамтдаа урагшлах хэрэгтэй” хэмээн онцолсон байна.

Засгийн газрууд дээд хэмжээний уулзалтаас гарсан үр дүнгийн талаар хамтарсан хэвлэлийн мэдэгдэл гаргажээ. Ийм баримт бичиг нийтлэгдсэн нь 17 жилийн дараах анхны тохиолдол юм.

Японы Засгийн газрын албаныхан энэ нь хоёр орны хооронд үлдэж буй маргаантай асуудал цөөрч, харилцаа тогтворжсоны нотолгоо гэж үзэж буйгаа мэдэгджээ. Мөн тэд харилцан айлчлалыг тогтмолжуулах “шатлалт дипломат харилцаа”-г хөгжүүлж, эдийн засаг болон ард иргэд хоорондын солилцоог дэмжих замаар харилцаагаа цаашид улам бэхжүүлэх зорилготой байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж