Туркийн тэргүүн хатагтай Эмине Эрдоган АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланиа Трампт захидал илгээжээ. Уг захидалд Израилийн ерөнхий сайдтай холбоо барьж, Газын зурвасын хүүхдүүдийн зовлонг арилгахыг уриалсан талаар Анкарагийн эрх баригчид Бямба гаригт мэдэгдэв. Эмине Эрдоган энэ сарын эхээр Меланиа Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Украин, Оросын хүүхдүүдийн асуудлаар илгээсэн захидлаас сэдэл авснаа дурджээ.
“Таны 648 украин хүүхдийн төлөө гэх сэтгэл тань Газын зурвасын хүүхдүүдэд ч мөн адил хандана гэдэгт итгэлтэй байна” гэж Эмине захидалдаа бичсэн байна.
Мөн “Өнөөдөр дэлхий нийтээрээ сэрж, Палестиныг хүлээн зөвшөөрөх нь дэлхийн хүсэл зориг болсон. Энэ цаг үед таны Газын зурвасын өмнөөс хийх дуудлага Палестины ард түмний төлөө биелүүлэх түүхэн хариуцлага байх болно гэж итгэж байна” хэмээн Эмине захидалдаа бичжээ.
Дэлхийн өлсгөлөнгийн хяналтын байгууллага Баасан гаригт гаргасан дүгнэлтдээ Газа хот болон ойр орчмын бүс албан ёсоор өлсгөлөнд нэрвэгдээд байна гэж онцлон тэмдэглэсэн байв. Энэ нь цаашдаа улам тэлэх аюултай гэж анхааруулсан байна. Улмаар Израилийг Палестины нутаг дэвсгэр рүү илүү их хүмүүнлэгийн тусламж оруулахыг шаарджээ. Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху уг тайланг “илт худал” гэж няцаан, Израиль өлсгөлөн үүсгэх биш харин үүнээс сэргийлэх бодлого баримталдаг гэж мэдэгдэв.
3,569.17





















































Нэргүй 2025-08-24 203.98.77.101
ЗАХИДЛЫН ХАРИУ УДАХГҮЙ ИРЭХ БАЙХ ДАА
Нэргүй 2025-08-24 178.174.229.45
GAZ IIG TOIRSON ARABIIN ORNUUD HIL EE HAAGAAD ORUULADAGGUI SHUU DEE KKK . HAMASIIN TERORIST GRUPIIN DARGA NAR N KATARIIN SAYATANGUUD BDAG . PALESTINII GUILAGCHINGUUD MUSLIMIIN TERORIST UZELEESEE SALJ CHADHGUI BJ HUUHED HIIHEES UUR HIIJ CHADAH AJIL BHGUI BUH HOOL HUNS AJIL MUNGUU IZRAIL RUU GARCH AMIDRALAA ZALGUULDAG NUGUU ZASGIIN ERH BARIDAG HAMAS N ALLAGA HIIHEES UUR HIIH YUM BHGUI HORVOOGIIN HOG BOLSON GAZRIIN 1
Нэргүй 2025-08-24 66.181.191.219
Өгөрийн арабууд болох палестинчууд яагаад Араб ах дүү энээ тэрээ Лалыхаа шашины улсуудруугаа нүүгээд очиж болдоггүй юм бол.
зочин 2025-08-24 66.181.160.101
Лалууд лалууддаа дургүй л байхгүй юу даа
Зочин 2025-08-24 122.201.31.142
нутагтаа байгаа хүмүүс яагаад нүүнэ гэж.
Нэргүй 2025-08-24 107.119.45.41
Юун нутаг….энэ нутгийн жинхэнэ эзэд нь жүүдүүд