Попын хааны хүү гэгдэж байсан Ховард "Intervsion" наадамд орно

Попын хааны хүү гэгдэж байсан Ховард "Intervsion" наадамд орно

Попын хааны хүү гэгдэж байсан Ховард "Intervsion" наадамд орно

Попын хаан Майкл Жексоны хүү гэгдэн шуугиан тарьж байсан "R&B" дуучин Брэндон Ховард ирэх сарын сүүлээр Москвад болох "Intervsion" наадамд АНУ-ыг төлөөлөн оролцох болжээ. Уг наадам нь 1960-1970-аад онд богино хугацаанд үргэлжилсэн "Евровидение"-ийн Зөвлөлтийн үеийн хувилбарыг сэргээж байгаа аж. Учир нь Украины дайнаас болоод ОХУ-ыг "Евровидение"-д оролцохыг хориглосон юм.

Шууд дамжуулалттай наадмын үеэр Брэндон Ховард Оросын дайныг дэмжигч поп дуучин Шаман болон бусад 17 орны уран бүтээлчтэй өрсөлдөнө.

Брэндон Ховардыг попын хаан Майкл Жексонтой төстэй, ойр дотны хүмүүстэй нь холбоотой гэж олон нийт шуугиж байсан удаатай. Түүнийг Майкл Жексоны хүү гэх цуу яриа хүртэл гарсан ч хожим нь ДНХ-ийн шинжилгээгээр үгүй гэдэг нь батлагджээ.

"Intervsion" хөгжмийн наадмыг улс төржөөгүй гэж тодотгодог ч гэлээ ерөнхийлөгч Путин өнгөрсөн хоёрдугаар сард тус наадмын удирдах зөвлөл болон зохион байгуулах хороонд Кремлийн албан тушаалтнуудыг томилсон байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-08-23 66.181.179.174

“Оросын дайныг дэмжигч поп дуучин Шаман” гэж Moscow times бичих үү? Энэ хэдэн сэтгүүлч гэсэн хутгаж өгөх юм аа.

Avatar

NIGHt ? 2025-08-23 169.133.250.253

YNSGEL

Avatar

Нэргүй 2025-08-23 103.229.122.162

Оросод үхсэн элэнцэгээ хийж очдог байна аа.:Социалмст дуу шүтдэг газар шүү дээ.

Avatar

зочин 2025-08-23 66.181.182.133

intervision gej bicheech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж