Дөрвөн сая тонн төмс гаднаас авна

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Дөрвөн сая тонн төмс гаднаас авна

Энэ жилд Орос гадаадаас дөрвөн сая тонн төмс худалдан авах гэнэ. Оросын Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник энэ тухай мэдэгдэв.
Сайд тэмдэглэхдээ энэ жил Орос 22 сая тонн төмс хураан авах ба жилийн хэрэглээ нь үрийн төмс болон боловсруулалтаа оруулаад 29 сая тонн гэсэн байв.Өмнө нь Оросын Цаг уурын албанаас мэдээлэхдээ гангийн улмаас төмсний ургацын гуравны нэг алдагдана гэсэн юм.
"Ведомости"  сонин төмс боловсруулах том компанийн төлөөлөгчийн яриаг нийтэлсэн байв. Тэр мэргэжилтэн энэ жил оросууд төмсний ургацаа бүрэн авч чадахгүй, өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин буурсан гэж хэлжээ.
2008 онд Орос гаднаас 570 тонн төмс авсан бөгөөд жилийн эхээр сайд Елена Скрынник энэ жилд Орос төмсний хэрэгцээгээ бүрэн хангана гэж байлаа. Белорусь Орост гол төмс нийлүүлэгч нь болох бололтой. Наймдугаар сард Белорусь Оросоос 40 мянган тонн төмсний яаралтай захиалга авсан байлаа.
Оросын статистикийн газрын мэдээгээр жилийн эхнээс Орост төмсний үнэ бүтэн хагас дахин нэмэгдсэн байв. Зөвхөн сүүлийн хоёр сард үнэ нь хоёр дахин өсчээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж