"Үер буух үеэр бага насны хоёр хүүхэдтэй эмэгтэй гэртэйгээ урсах гэж байсныг татаж гаргасан" гэдгийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Галмандах хэлсэн юм. Тэднийх мөн л бага насны хүүхдүүдтэй бөгөөд үерийн ус гаталж, эсэн мэнд гарсан гэв.
Тэрбээр тус хороонд шинэ хашаа худалдан аваад нэг жил болж байгаагаа учирлалаа.
Гэтэл худалдан авсан хашаа нь өчигдөр /2025.08.21/ нийслэлд орсон усархаг борооны улмаас үерт автаж, тэр чигтээ лаг шавар овоорчээ. Гэрийнх нь ханаар татсан борооны ус орж, тавилга эд хогшил нь хэрэглэх аргагүй болсон байлаа. Тэрбээр "Гэсэн хэдий ч өөр очиж айл байхгүйгээс хүүхдүүдтэйгээ лаг шавартай гэртээ хоноод, эд хогшлоо гаргаж байна" гэдгийг хэлсэн юм. Хашаанд нь элдэв хог хаягдал овоорч, хөрш айлынх нь модон жорлон урсч орж ирсэн дүр зурагтай угтав.
Иргэн Ж.Галмандах "Манай гэр, хашаа үерт автаад хэцүү байна. Энэ хавьд далангийн ажил хийж байсан залуу машин техникээрээ шуудуу татаад өгчихсөн бол арай бага хохирох байлаа. Айл үерт автаж байхад машин дотроосоо хараад л сууж байдаг. Үнэхээр сэтгэлгүй юм. Манайх ам бүл зургуулаа. Бага насны хүүхдүүдтэйгээ үерийн ус гаталж, эсэн мэнд гарцгаалаа. Хөрш айлын модон жорлон нь урсч орж ирсэн байдалтай байна. Гэр дотор дүүрэн усанд автсан. Хонох айл байхгүй учраас хүүхдүүдтэйгээ лаг шавар дотор хонолоо. Манайх энэ хашааг өнгөрсөн жил худалдаж авсан юм
Гэтэл үерийн усанд урсчихлаа. Хороо, дүүргээс усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ гэнэ. Гэтэл хүүхдүүд маань хичээл сургуулиасаа холдоод улам хэцүү болчихно. Гэр, хашаа бохир лаг шаварт дарагдсан учраас яаж цэвэрлэж ариутгахаа мэдэхгүй байна.
Хэд хоногийн дотор шийдэж өгөх юм бүү мэд. Манайхаас гадна үерт өртсөн айлууд гайхаад л байцгааж байна. Онцгой байгууллагынхан үерийн ус багассан хойно нь ирээд, зураг дараад л явсан. Өмнө нь ингэж айхтар үер болж байгаагүй гэсэн. Бид цаг агаарын мэдээг сайтар сонсч байсан. Тэглээ гээд гэр, хашаанд үерийн ус урсаад ороод ирнэ гэж санасангүй" гэдгийг хэлсэн юм.
"ҮЕРТ ӨРТСӨН 33 АЙЛЫГ ЯАРАЛТАЙГААР НӨХӨХ ОЛГОВОРТОЙГООР ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛНӨ"

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан:
-Улаанбаатар хотод орсон өчигдрийн борооноор Нарангийн голын 2, 35, 20 хорооны айлууд усанд автсан, үерт орсон байдалтай байна. Тодруулбал, 35 дугаар хороонд 22 айл, 2 дугаар хороонд 10 гаруй айл, Ногоон зоорины орчимд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд үерт өртсөн.
Маш их усархаг бороо орж, энэ хавь улаанаараа эргэлдэж, гол болж урссан.
Дүүргийн 2 дугаар хорооны хувьд өмнө нь үерт өртөж байгаагүй, 35 дугаар хорооны хувьд эрсдэлтэй бүсэд орж ирсэн. Жил бүрийн өвөл нь халиа тошин үүсдэг, зундаа үерт өртдөг. Нийт 10 гаруй айл халиа дошин, үерт өртөж ирсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд эрсдэлтэй бүсэд амьдарч байгааг иргэдэд нүүх мэдэгдэл өгч ирсэн ч “Нүүхгүй” гэдэг тайлбар хэлсээр ирсэн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас холбогдох хүмүүс өнөөдөр энд ажиллаж байна. Үер болон халиа тошинд өртдөг 35 дугаар хорооны 33 айлыг яаралтайгаар нөхөх олговортойгоор газрыг нь чөлөөлье гэдэг шийдвэр гаргаад ажиллаж байна. Газрын албаныхантайгаа хамтраад айл өрхийн иргэдтэй уулзаад явж байгаа юм. Үдээс хойш үнэлгээний компани ирнэ. Өнөө маргаашдаа үнэлгээ хийгээд яаралтайгаар газар чөлөөлөх ажлыг хийнэ. Дүүргийн 35 дугаар хороон дээр нэг жолооч машинтайгаа урслаа гэдэг дуудлага Онцгой байдлын хэлтэст ирж, яаралтай ажиллаж, арга хэмжэ авсан. Мөн нэг хүн явганаар явж байхдаа урслаа гэдэг дуудлага ирсэн байгаа.
Тухайн хүн маань овсгоотой тулдаа шонгоос зууралдан их усыг өнгөрөөж байх үед Онцгой байдлын хэлтсийнхэн маань шуурхай ажиллаж аварсан.
Хүний амь нас хохирсон, автомашин урссан зүйл байхгүй. Үер буусан үеэс эхлээд хорооны төв зам болоод үерт өртсөн хэсгүүд дээр Сонгинохайрхан дүүргийн зам цэвэрлэгээний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, зам дээр овоорсон лаг шороог цэвэрлэсэн. Шөнөжин ажиллалаа. Одоо ариутгал халдваргүйтэл хийж эхэлж байна. Нийт дөрвөн бригад зүүн талын хороодоосоо ажил эхлүүлээд явж байна. Далан суваг шуудууны хувьд, энэ байршилд баригдсан үерээс хамгаалах суваг Цэргийн хотхон руу гарч, Хүнс трейдээр дамжин Сонсголонгийн оргил худалдааны төвийн зүүн талаар цэвэрлэх байгууламж руу гарахаар төлөвлөгдсөн. Нийт 4.3 км ажил өнгөрсөн жилээс эхлээд өнөө жил үргэлжлэн хийгээд явж байна. Толгойт дэд төвийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. 2026, 2027 он дамнаж хийгдэх ажил. Графикийн дагуу үргэлжилж байна.
Далангаа хаасан хаалтаа хийгээд бэхжилтээ авч байгаа цаг хугацаа таарсан үед өчигдөр ширүүн бороо орлоо. Цаашдаа энэ даланг Тоосгоны үйлдвэр хүртэл үргэлжлүүлэн хийх юм.






















Гэрэл зургийг Л.Энх-Оргил
3,593.62






















































Нэргүй 2025-08-22 66.181.176.169
ямар ч оршин суугчдын бүсийг аливаа асуудал тохиолдхоос өмнө нь арга хэмжээ аваад ядаж л далан шуудууг нь татаад өгчихдөг баймаар!!! Нийслэл,онцгой, хороо хорин түрүүлж оновцтой ажиллал даа. Өнгөрсөн хойно нь элдвээр өөрсдийгөө хамгаалж гайхуулаад ард нь нэг ядарсан иргэд, бүр хүүхдүүдийг хохироодог. Бодлоготой зөв алхам хэрэгтэй бна.
Насан 2025-08-22 59.153.115.107
Оджаргал ард түмнийг туйлд нь хүртэл ядууруулж мөнгийг нь иджээ.
Нэргүй 2025-08-22 202.9.47.10
Нямбаатарыг 100% дэмжсэн дүүрэг биз дээ
Нэргүй 2025-08-22 66.181.191.214
Гал усны аюулд нэрвэгдэж байгаа нь харамсалтай ! Гэвч тэнэгэр сайхан нутгаа орхиод хүн машин , хашаа хороо нь багтахаа байсан энэ хотын үерийн далан бараадаж бас хүүхдүүдийнхээ ирээдүйг баллаж юу хийнэ дээ! Манай хөдөөд ч хотын сургуульд заадаг бүхнийг хэрэв хүүхэд чинь л сурч чаддаг юм бол заадаг юм шүү дээ! Эрдэмтэн мэргэд , дуучин жүжигчин, тамирчин бөхчүүд, хөрөнгөтөн баячууд бүгд л тэр аймагийн тийм сумын сургууль төгссөн гэж ярьж байдаг нь харагддаг
Нэргүй 2025-08-22 66.181.191.214
Хотын сургуульд сурах гэж түгжрээ ,утаа автобус гадуурхал зардал мөнгө гэж өчнөөн асуудал туулж ангидаа 40 ,50 уулаа чихэлдэж байхаар орон нутагтаа 10, 20 уулханаа багшийнхаа хэлсэнийг чихээрээ бүрэн сонсоод авах ёстой эрдмийн мэдлэгээ , өвлөх ёстой ёс заншилаа элдэв нэмэгдэл зардалгүй нэмэгдэл гаж зуршилгүй авч эрдэм номтой даруу төлөв ажилсаг аж ахуйч хүмүүн болох нь эцэг эх Та бидэнд ээлтэй бус уу??!!
Бадарч тахар 2025-08-22 66.181.184.81
Оджаргал балай баян бөхөд тэрбум төгрөг өгч балайрч байхаар иймэрхүү хүмүүст туслахад яанаа ! сэтгэлгүй хулгайчийг дагланд нь буудах юмсан !
Нэргүй 2025-08-22 202.9.47.10
Оджаргал мөнгөө яаж зарцуулах хувь хүний л бодол. Харин Нямбаатар татварын мөнгийг яаж зарцуулж байгааг хянах хэлэх үүрэг нийслэлийн иргэн бүрд бас чамд ч байгаа
Их мэдэгч. 2025-08-22 202.126.91.148
Нэргүй, Нүүргүй, Биегүй, Сэтгэлгүй хүн чи зовлонд
учирсан хүмүүсийг тавлаж зүхэхээ боль за юу.Чамд
ч гэсэн удахгүй ээлж нь ирнэ Би чамд амлаж байна.
umhii mongolchuudiin amidragchaan bolj bgaa n 2025-08-22 103.229.122.76
yag dauntai humuusiin tuhai barimtat kino shig iom mongoloid gej orgui ch ug bish shu
- cmotpuush - 2025-08-22 50.169.138.78
delaej SARISAN XATSART BYRGEDEI.
--- bodloo yu , zopulgo #; ylcuun 2025-08-22 50.169.138.78
– $100 –
- ylcuun bygd; zailaa aLLN 2025-08-22 50.169.138.78
oposuin GAY
oposd NEGR + OCCJNr XOLBOJ XUUX, + OPILJ tanxairch ? galzyyrj GERLYY bueryy dairan.
- ylcuun zubxun - xaritsaxgyi baix, aan yyn (garzgyin bna) goridlogni g*** bolov xarlalttai. 2025-08-22 50.169.138.78
shaaltsaltgyi zyy tariyr, ystgal oz
document buchug barimt, bainguin XULGAIN KAMEr+ phone ystgaj, taarsan ErunxuilugchidXT gyilagchdaarz #; 2025-08-22 50.169.138.78
– xsgyi uimerxyy l yum xuij bn; 100 ###
U gyilagchintai +SHAALTSUUUULAJ + CJN gelee SHAXAJ XAICHILJ indkeneer; 1
baaxan xyyramch Utas id , – Buildingaaraa, bysduun
Нэргүй 2025-08-22 106.155.49.162
Арша хэмжээ авахыг нь хүлээгээд ч гэхшиг. Яааг яаалгах гэсийн болоо. Эзэн нь өмчөө арчлах ёстой бусуу. Ер нь тэгээд хот гэж ямаршуухан байсныг мэдэхгүй улс энд тэнд хашаа хатгачихаад жилийн жилд урсаж байх юмаа
Нэргүй 2025-08-22 51.159.225.129
хоохиишдээ хэн та нарыг үер буух газар б** гэсийн албатай юм шиг муу новшнууд, зайлаач л******д
Нэргүй 2025-08-22 202.70.43.34
Өглөө босоол зөвхөн МӨНГӨ, БАЙР, МАШИН, АЖИЛ КАРЬЕР, хүүхдүүдээ ГОЁ МУНДАГ БОЛОВСРОЛ-той болохын төлөө л өдөржин Иргэд Зам Дээрээ Түгжирч, Утаа угаар Тоос Шороондоо Хогондоо дарлуулж, муухай муухай хашаа, шамбааралдсан цэмэнтэн хотохондоо шавж эргэх цагийг өнгөрөөцгөөнө…..Азжаргал Амьдралын утга учир зорилго хаана бнаа ???? Мөнгө, Байр, Машин, Сургуульд сурахын төлөө л аж төрж бнада бид……
Зочин 2025-08-22 66.181.184.101
Мэдэхгүй зүйл мэдэхгүй
Зочин 2025-08-22 66.181.184.101
Шалга дахих шалга
Нэргүй 2025-08-22 202.70.43.34
Хотын захиргаа зам засч байгааг нь ОЙЛГОЖ дэмжиж бна гэвч Хотын захиргааны алба хаагчид, Замын хөдөлгөөн зохицуулалтын Бие бүрэлдэхүүн ба Удирдлагуудад АЖИЛ ХИЙХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ УР ЧАДВАР АЛГАА, ямар ч ажлыг Зөв Зохион байгуулаад хийж болдог , арай л ХАРИУЦЛАГАГҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ муу ажиллаад бнаа…..