
Улаанбаатар хотод өчигдөр/2025.08.21/ орсон аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн Нарангийн гол орчмын айл өрхүүд үерт өртөөд байна. Үерт 32 айл өртөж, хоёр хүн усанд урссаныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн шуурхай ажиллаж аварчээ. Нөхцөл байдлыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайханаас тодрууллаа.
-Нарангийн гол орчмын айл өрхүүд үерт автаад байна. Хэчнээн айл өрх үерт өртөв. Энэ газарт жил бүр үер буудаг уу, аль эсвэл өчигдөр л усанд автчихав уу. Үерт хүн урссан гэх мэдээлэл байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатар хотод орсон өчигдрийн борооноор Нарангийн голын 2, 35, 20 хорооны айлууд усанд автсан, үерт орсон байдалтай байна. Тодруулбал, 35 дугаар хороонд 22 айл, 2 дугаар хороонд 10 гаруй айл, Ногоон зоорины орчимд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд үерт өртсөн.
Маш их усархаг бороо орж, энэ хавь улаанаараа эргэлдэж, гол болж урссан.
Дүүргийн 2 дугаар хорооны хувьд өмнө нь үерт өртөж байгаагүй, 35 дугаар хорооны хувьд эрсдэлтэй бүсэд орж ирсэн. Жил бүрийн өвөл нь халиа тошин үүсдэг, зундаа үерт өртдөг. Нийт 10 гаруй айл халиа дошин, үерт өртөж ирсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд эрсдэлтэй бүсэд амьдарч байгааг иргэдэд нүүх мэдэгдэл өгч ирсэн ч “Нүүхгүй” гэдэг тайлбар хэлсээр ирсэн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас холбогдох хүмүүс өнөөдөр энд ажиллаж байна. Үер болон халиа тошинд өртдөг 35 дугаар хорооны 33 айлыг яаралтайгаар нөхөх олговортойгоор газрыг нь чөлөөлье гэдэг шийдвэр гаргаад ажиллаж байна. Газрын албаныхантайгаа хамтраад айл өрхийн иргэдтэй уулзаад явж байгаа юм. Үдээс хойш үнэлгээний компани ирнэ. Өнөө маргаашдаа үнэлгээ хийгээд яаралтайгаар газар чөлөөлөх ажлыг хийнэ.
-Үерт хоёр хүн урссан гэдэг мэдээлэл байна. Бэртэж гэмтээгүй юу?
-Дүүргийн 35 дугаар хороон дээр нэг жолооч машинтайгаа урслаа гэдэг дуудлага Онцгой байдлын хэлтэст ирж, яаралтай ажиллаж, арга хэмжэ авсан. Мөн нэг хүн явганаар явж байхдаа урслаа гэдэг дуудлага ирсэн байгаа.
Тухайн хүн маань овсгоотой тулдаа шонгоос зууралдан их усыг өнгөрөөж байх үед Онцгой байдлын хэлтсийнхэн маань шуурхай ажиллаж аварсан.
Хүний амь нас хохирсон, автомашин урссан зүйл байхгүй.
-Үер болсон газруудад ариутгал халдаргүйжүүлэлтийг хэзээнээс хийх вэ?
-Үер буусан үеэс эхлээд хорооны төв зам болоод үерт өртсөн хэсгүүд дээр Сонгинохайрхан дүүргийн зам цэвэрлэгээний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, зам дээр овоорсон лаг шороог цэвэрлэсэн. Шөнөжин ажиллалаа. Одоо ариутгал халдваргүйтэл хийж эхэлж байна. Нийт дөрвөн бригад зүүн талын хороодоосоо ажил эхлүүлээд явж байна.
-Айл өрхүүдийг үерээс хамгаалах далан шуудуу барих ажил өнгөрсөн хугацаанд хийгдсэн үү?
-Далан суваг шуудууны хувьд, энэ байршилд баригдсан үерээс хамгаалах суваг Цэргийн хотхон руу гарч, Хүнс трейдээр дамжин Сонсголонгийн оргил худалдааны төвийн зүүн талаар цэвэрлэх байгууламж руу гарахаар төлөвлөгдсөн. Нийт 4.3 км ажил өнгөрсөн жилээс эхлээд өнөө жил үргэлжлэн хийгээд явж байна. Толгойт дэд төвийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. 2026, 2027 он дамнаж хийгдэх ажил. Графикийн дагуу үргэлжилж байна.
Далангаа хаасан хаалтаа хийгээд бэхжилтээ авч байгаа цаг хугацаа таарсан үед өчигдөр ширүүн бороо орлоо. Цаашдаа энэ даланг Тоосгоны үйлдвэр хүртэл үргэлжлүүлэн хийх юм.
3,576.03





















































Нэргүй 2025-08-22 59.153.113.215
Сонгинынхон өөрсдөө ийм бактерийг сонгосон. Тэрийгээ идэж бна.
Зочин 2025-08-22 103.229.120.94
Үер усны аман дээр, эрсдэлтэй газар газар олгож гэр хороолол үүсгэсэн хот энд буруутай шүү, онцгойнхоны гаргасан зардал энэ тэрийг хотоор төлүүлэх хэрэгтэй, хэзээ нь хамаагүй, хот гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх ёстой
Нэргүй 2025-08-22 202.126.89.88
Гурвалжингийн баруун, зүүн талаар, ТЭЦ4-өөс урагшаа ААН-үүд бий, тэд нар байгаль орчинг бол сүйрүүлж бга, Хотын дарга тэр хэсгийг ер ойшоохгүй юм
ХУУЛЬГҮЙ 2025-08-22 202.126.89.169
ТЭНД ЯМАРЧ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ
Нэргүй 2025-08-22 103.212.118.9
Сонгины ппп-нүүд МАН-ы нянбаа тэргүүтнүүдийг амь оруулсныг тэнгэр мэдээд бна шүү