Трамп хүчинтэй визтэй 55 сая хүнийг албадан гаргаж болзошгүй

Трамп хүчинтэй визтэй 55 сая хүнийг албадан гаргаж болзошгүй

Трамп хүчинтэй визтэй 55 сая хүнийг албадан гаргаж болзошгүй

Трампын засаг захиргаа АНУ-ын хүчинтэй визтэй 55 сая гаруй хүнийг албадан гаргахад хүргэж болзошгүй зөрчлүүдийг шалгаж байгаагаа Пүрэв гаригт /2025.08.21/ мэдэгдлээ. Ерөнхийлөгч Трамп албан тушаалд эргэн ирснээсээ хойш хууль бус цагаачид, оюутан болон зочны солилцооны визтэй хүмүүсийг албадан гаргахад анхаарч эхэлсэн.

Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр АНУ-д өнгөрсөн онд 12.8 сая ногоон карт эзэмшигч, 3.6 сая түр визтэй оршин суугч байжээ.

Төрийн департментээс гаргасан шалгуур үзүүлэлтэд зааснаар визний хугацаа хэтрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн, аливаа хэлбэрийн террорист үйл ажиллагаанд оролцсон, террорист байгууллагад дэмжлэг үзүүлсэн гэх зэрэг зөрчилтэй бол АНУ-аас албадан гаргана.

Мөн арилжааны ачааны машины жолооч нарт ажиллах виз олгохоо зогсоох болжээ. Энэ шийдвэр нэн даруй хэрэгжиж эхэлснийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэв. АНУ-ын замд том оврын трактор, чиргүүлтэй ачааны машин жолоодож буй гадаадын жолооч нарын тоо нэмэгдэж байгаа нь иргэдийн амь насанд аюул учруулахын зэрэгцээ дотоодын жолооч нарын амьжиргаанд нөлөөлж байна гэж үзжээ.

Цаашилбал, энэхүү шийдвэр нь Америкийн аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилчдыг хөлсөлж, авч үлдэхийг хориглох засгийн газрын нэгдсэн хүчин чармайлтын нэг хэсэг болох юм.

АНУ-д ирэхээр зорьж буй гадаадын иргэдийн дийлэнх нь удаан хугацаагаар суралцах, ажиллах хүсэлтэйгээр виз мэдүүлдэг. Үүний зэрэгцээ аялал жуулчлал, бизнесээр богино хугацаанд зорчих гэж байгаа бол виз авах шаардлагагүй 40 орон бий. Визнээс татгалзах хөтөлбөр гэх энэ боломжийг ашиглан тэдгээр улсын иргэд виз мэдүүлэхгүйгээр гурван сар хүртэл АНУ-д оршин суух боломжтой байдаг.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Foreign immigrants no longer have the right to work and live in the democratic United States of America. Washington's decision. 🇺🇸🇺🇸🇺🇸 American president Donald Trump. 2025-08-22 84.225.174.108

Foreign immigrants no longer have the right to work and live in the democratic United States of America. Washington's decision. 🇺🇸🇺🇸🇺🇸 American president Donald Trump.

Avatar

Нэргүй 2025-08-22 192.42.116.203

Америк, Европд празитлаж шим шүүсийг нь сорж амьдардаг мөртлөө ороzыг магтан дуулдаг урвагч хулгайчууд одоо бүгд ачигдаж ирэх нь дээ ХАХА. Тэгээд ороz руугаа явахыг нь харая даа 😊

Avatar

Нэргүй 2025-08-22 66.181.178.245

Сайханбилэг улсаа самарчаад америкт шигдээд байгааг Трампад хэлчихвэл дор нь бариад өгнө дөө ккк

Avatar

Нэргүй 2025-08-22 66.181.160.70

Зөвөө сайханбалаг элбэгхулгайч нарын шимэгчүүдийг хөөж гаргах хэрэгтэй

Avatar

。BBC 2025-08-22 66.181.190.76

I am not even considered his fart noise coming out his mouth

Avatar

Нэргүй 2025-08-22 66.181.177.96

Stop issuing green cards! Stop the green card lottery!

Avatar

Л.Хантүрүү 2025-08-22 66.181.184.101

Зөв. Монгол ажилчидаа чадваржуулах, авилгалаар сурсан иргэдийг дуудаж уулз

Avatar

Ардчилсан Америк улсад гадны иргэд ажиллаж амьдрах эрхгүй болж байна. 2025-08-22 84.225.148.131

Америк ардчилалгүй болж байна шүү Монголчуудаа.

Avatar

Ардчилсан Америкт гадны иргэд ажиллаж амьдрах эрхгүй болж байх шиш байна. 2025-08-22 84.225.148.131

Бараг Доналд Трамп гуайн зөв биз дээ.

Avatar

Зөв 2025-08-22 202.9.46.167

Зүйтэй, тэр 55 сая цагаач нь их гайхуулаад байгаа Xятад, Орос, Хойд солонгостоо очиж ажиллаж амьдраг л дээ.

Avatar

Нэргүй 2025-08-22 202.126.89.88

Америк гэж хаа байдаг ч ямар ч улсын бүү мэдээээ….энэ насааа 4 уулын дунд түгжирч явсаар барах ньээээ Бурхан минь өршөөө

Avatar

Нэргүй 2025-08-22 98.193.13.144

keleed yukev. yachsan ch tavilatai uls yumb dee. Jaahan teleed tarhuu amidrahaar gazar baina l daa uul ni. 1 honhort shavaldaad l heruul hiij stressdene ovol ni negniigee havdar tustal ni utna, zun ni omhii samhaigaaraa utna.

Avatar

Нэргүй 2025-08-22 103.212.118.249

Delhiiin buh ulsad bgaa 55M huchitei USA visa shalgaad zurchil garval huchingui bolgono gseen, bugd USA-d odoo bgaa bish KKKK

Avatar

Нэргүй 2025-08-22 202.126.88.217

зөвхөн монголдоо болох гээд байнуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж