Өмнөдэлгэр суманд нөөлөг салхины улмаас 30 гаруй гэр нуржээ

Өмнөдэлгэр суманд нөөлөг салхины улмаас 30 гаруй гэр нуржээ

Өмнөдэлгэр суманд нөөлөг салхины улмаас 30 гаруй гэр нуржээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд борооны өмнөх нөөлөг салхины улмаас 30 гаруй айлын гэр /2025.08.21/ өдөр нуржээ. Тодруулбал, борооны өмнөх нөөлөг салхи 20-34 м/с хүрсэн нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч 30 гаруй айлын гэр нурж, олон байшингийн дээвэр хуулран, хашаа нуржээ. Өмнөдэлгэр сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүд гамшгийн хохирлыг арилгах, гамшигт өртсөн зарим айл өрхүүдэд тусламж үйлчилгээ, хохирлын үнэлгээ гаргахаар  шуурхай ажиллаж байна.

Айл өрх, албан байгууллагууд барилга, байшингийнхаа дээврийн төмрийг бөхлөх, гэрээ сайтар даруулах, хашааныхаа хуучирсан хөл шонг солих зэрэг арга хэмжээг авч байх нь гамшигт үзэгдлийг эрсдэл багатай даван туулах ач холбогдолтой юм.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-22 203.91.115.53

Эхлээд учрыг нь олсонгүй. Нөгөө дэлхий дээр цор ганц байдаг уруугаа харсан музей л санаанд орлоо. Данхыг Хэнтий аймгийн төсвөөр дамжуулан баахан хулгай хийж, хөшөө, нисэх буудал, музей гээд алиалсаныг санаад бас нэг ийм архитектурын гайхамшиг бариад тавьчихсан юм болов уу л гэж бодлоо.

Avatar

Нэргүй 2025-08-22 203.91.115.53

Сувенир шиг яасан хөөрхөн харагддаг золиг вэ!

Avatar

Аварга 2025-08-22 202.9.46.167

Хадгаламж банкны бүх мөнгийг луйвардаад солонгост очиж казинодсоны хар гай энэ дээ

Avatar

Зочин 2025-08-22 202.126.90.154

Нөгөө тэнэг бөхийн сум, хогийн газар бол хогийн л байдаг

Avatar

Зочин 2025-08-22 103.212.118.165

Хойд зүгийн зарим нутгуудаар хавар, зун дулаарахгүй бороо оройтож орсоноос зуншлага, тааруу газрын гарц муу, өвс хадлан хүрэлцээтэй бус байгаа. Өвөл цаг хатуурах нь тодорхой болчихсон. Хаа хаанаа хичээхгүй бол горьгүй болсон шүү..

Avatar

Нэргүй 2025-08-22 43.242.242.59

Маш хүчтэй салхилжээ. Хүн бэртээгүй бол учиртай. Өмнөдэлгэрт гандуу байгаа юм байна. Гантай жил өвөл нь зуд болдог юм. Энэ өвөл их л чанга өвөл болохдог шүү иргэд ээ. Хөдөө байгаа ах дүү хамаатан садандаа сануулж өвлийн бэлтгэлээ сайн хангах нь чухал юм. Өвсөө сайн бэлдээрэй. Он давж чадахгүй малаа нядалгаанд явуулсан нь дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж