Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа.
Хувийн хэвшлийн менежментээс төрийн удирдлага менежментэд шилжин 2022-2023 онуудад орлого нь тасалдаад байсан тус үйлдвэр сүүлийн хоёр жилийн борлуулалт, үйлдвэрлэл, олборлолт болон ерөнхий санхүүгийн үзүүлэлт нь Эрдэнэс Монгол гурппд харьяалагдах байгууллагууд дотроо гуравт бичигдэх түвшинд иржээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эдийн засгийн үр өгөөжтэй удирдаж болно гэдгийг харуулсан үйл явдал болж байгаа юм. 2025 оны эхний хагас жилд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого 113%–тай биелж, татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өсөж, үйл ажиллагаа сайжирсаныг онцлоод, цаашид хаягдал төмөр боловсруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллах, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрээ барихтай холбоотой үйл ажиллагаануудаа илүү идэвхжүүлэх шаардлагатай байгааг үүрэг болголоо.
Одоогоор ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ хийгдэж, бэлтгэл ажил ид өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ ажилтай танилцаж, газар зүйн байршил болон технологийн сонголтыг зөв хийхийг онцоллоо. Хэрвээ гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлвэл нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гална 2028 он гэхэл 1200 ажлын байр шинээр нэмэгдэх, импортын бүтээгдэхүүнд гадагшаа урсаж буй жилийн 700-800 сая долларын урсгалыг дотооддоо үлдээх давуу талтай юм.
3,593.62




















































монгол 2025-08-21 66.181.186.229
улс төрийнхөн Аж ахуйн нэгж хэзээ удирдаж чадахгүй. Зүгээр мэргэжлийн хүнээр удирдуулах хэрэгтэй. Хувьчилбал хүнд үйлдвэрүүд дампуурна. Автозасварын Завод Эрчим хүчний Засварын завод Эрдэнэтийн Модны.аж ахуйн дэргэдэх засварын цех бүгд дампуурсан. Дандаа мэргэжлийн бус хүмүүс хувьчилж авсан. Дарханыг Металлурги сайн мэддэг авч явж чадна. Далдаганасан тэнэг юу ч мэдэхгүй инженерүүд нь улс төрчдийн гар хөл болж байна. ХХБанк бол бүр ч бүтэхгүй газар даа
Нэргүй 2025-08-21 203.91.115.42
Юун ашиг. Ичиж үхмээр. 1550-уулаа чихцэлдэж байж жилд 18,000-хан тон бүтээгдэхүүн. Гэтэл улсын жилийн хэрэглээ 350,000 тонн. Ийм үйлдвэрийн хэрэг алга. Нэг бол хувьчил!
ард 2025-08-21 66.181.186.229
юу ч мэдэхгүй байж. 1500 гаруй хүн 20000 тонн ган хайлахыг хамгийн сайн үзүүлэлт байдаг юм. Үндсэндээ 700 гаруй хүн 20000 тонн ганг металломноос хайлж байгаа. Ихэнх орлого нь улс төрчдийн халаасанд ордог юм. Одоо бол металлом олдохгүй байгаа юм
зочин 2025-08-21 66.181.186.219
Төрийн мэдлийн аж ахуйн газрууд, хувийнхаас илүү сайн ажиллах боломж бий, Үүний нэг жишээ энэ байна, Боловсон хүчнийг хир зөв сонгож ажиллуулах мөн хяналт шалгалтаас хамаарна Хувийнх ч гэсэн ялгаагүй, Хөрөнгийн эзэд өөрсдөө компанийг удирдах тохиолдол тэр бүр байдаггүй Хэн нэг сайн менеджер сонгож томилоод л гэрээ хийж ажиллуулдаг, Бүхнийг хувьд шилжүүлэх гэх нь туйлшрал, Аль ч оронд төрийн мэдлийн олон компани ажиллаж байна