“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна

“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна

“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна.

Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.

Аянд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хог хаягдал, ногоон байгууламжийн ажил үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчилгааны аж ахуйн нэгжүүд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгааг УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-08-21 192.82.64.236

Эрт 6 сард нэг хийгээд 8 сарын эхээр дахин 1 удаа хийдэг ажил юмсан. Ажлаа мэдэхгүй юмнууд ингэж ажил хийсэн нэр зүүгээд яахав дээ намар болж байхад.

Avatar

Нэргүй 2025-08-21 66.181.180.60

Харшлын үе дуусаж байхад чинь,ажил хийсэн нэр зүүж төсвөө л авах аргө байхдаа. Уг нь энэ аянаа 7 сараас 9 сар хүртэл жил болгон хийвэл зүгээр байна. Ирэх жил эрт хийгээрэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж