Энэтхэг Agni-5 баллистик пуужинг амжилттай туршлаа

Энэтхэг Agni-5 баллистик пуужинг амжилттай туршлаа

Энэтхэг Agni-5 баллистик пуужинг амжилттай туршлаа

Энэтхэг улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, 5,000 км-ээс дээш тусгалтай "Agni-5" пуужинг амжилттай туршлаа. Энэ нь Хятад болон Пакистан зэрэг бүс нутгийн гол өрсөлдөгчдийг онилох чадвартай гэсэн үг. Туршилтыг зүүн бүсийн Одиша мужид явуулсан бөгөөд бүх техникийн үзүүлэлтүүдийг амжилттай хангасан гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдэгдэв. Энэхүү пуужингийн туршилт нь тус улсын ерөнхий сайд Нарендра Моди Хятад улсад олон жилийн дараа анх удаа айлчлахаар бэлдэж буй үед болж байгаа юм. Тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Үүнээс өмнө Хятадын гадаад хэргийн сайд Ван И Шинэ Делид айлчилсан нь хоёр улсын харилцаа сэргэж болзошгүйг харуулж байна.

Энэтхэг, Хятадын харилцаа 2020 онд болсон хилийн цуст мөргөлдөөний дараа муудсан. Хэдийгээр хоёр улс шууд нислэгээ сэргээж, Төвөдөд орших Энэтхэгийн сүсэгтнүүдийн очдог мөргөлийн газруудыг дахин нээх зэрэг алхмууд хийж байгаа ч цэргийн түвшинд үл итгэлцэл хэвээр байна. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI)-гийн мэдээлснээр, Хятад улс 600 орчим цөмийн цэнэгт хошуу, харин Энэтхэг ойролцоогоор 180 цэнэгт хошуутай. "Agni-5" пуужингийн туршилт нь Хятадын цэргийн хүчин чадал нэмэгдэж байгаатай уялдуулан Энэтхэгийн зүгээс бэлтгэлээ базааж буйг харуулж байна.

Нөгөөтэйгөөр, Энэтхэг болон АНУ-ын харилцаа тодорхой хэмжээнд хөндийрчээ.

АНУ Энэтхэгийг Оросоос газрын тос худалдан авсан гэх шалтгаанаар буруутгасан. Улмаар Трампын засаг захиргаа Энэтхэгт өндөр тариф ногдуулж, сүрдүүлсэн нь асуудал дагуулжээ. АНУ-ын хувьд Энэтхэгийг Хятадын эсрэг стратегийн түнш болгохыг зорьж байгаа. Гэсэн хэдий ч эдийн засгийн дарамт үзүүлж буй нь Энэтхэг, Хятадыг харин ч ойртуулж байна гэж зарим шинжээч үзэж байна.  "Agni-5" пуужин нь мөн цөмийн зэвсэгтэй хөрш Пакистанаас сэргийлэх зорилготой. Энэ оны эхээр Энэтхэг, Пакистан хоёр сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хурц мөргөлдөөнийг хийж, харилцан хил даван цохилт өгсөн билээ. Пакистаны ерөнхий сайд ч мөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятад руу явах төлөвтэй байна. Пакистан нь Хятадтай гүн гүнзгий стратегийн харилцаатай бөгөөд “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд томоохон дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллаж буй. Мөн Пакистаны зэвсгийн импортын 81 хувийг Хятад хангадаг байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-08-21 66.181.160.99

Хэндч ,… бүүүүррр хэндч итгэж болохгүй гэдгийг Оросууд харууллаа шд

Avatar

зочин 2025-08-21 66.181.186.219

Хир хурдан тэгээд маневрлох боломж хир юм бол доо, Оросуудынх дууны хурдаас 12 дахин их, бусад оронд ийм пуужин байхгүй, АНУ барууны орны цэргийн базууд ОХУ-ыг тойроод бүслэсэн, Асар хүчтэй агаарын хамгаалалт буй болгосон, Иймд оросууд уг хамгаалалтыг саадгүй давах асар хурдтай маневрлах боломжтой пуужингууд бүтээсэн, Ийм хурдтэй ялангуяа тактикийн пуужин өөр улсад алга, Энэтхэгийн энэ пуужин энэ талаар хир юм бол доо, Тэгээд ч Хятад Энэтхэгийн харилцаа сайжирч санаа зовох зүйлгүй болж байна

Avatar

cpk 2025-08-21 50.169.138.78

aimaap gap

Avatar

Ovgon 2025-08-21 192.82.65.103

ха ха ха ха танай фашист оросод цаасан үзүүлэнгийн макет л байдаг байгаа шүү. Бүх юм нь худал хуурмаг.

Avatar

Зөв 2025-08-21 202.9.46.7

Сайн байна, xятадтай уралдаад л зэвсэглэлээр хөөцөлдөөд бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж