UFC-ийн шинэхэн аварга Хамзат Чимаевын дараагийн өрсөлдөгч хэн бэ?

UFC-ийн шинэхэн аварга Хамзат Чимаевын дараагийн өрсөлдөгч хэн бэ?

UFC-ийн шинэхэн аварга Хамзат Чимаевын дараагийн өрсөлдөгч хэн бэ?

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох "UFC"-ийн шинэхэн аварга Хамзат Чимаевын дараагийн тулаан хэдийнэ олны анхаарлыг татаад эхэлжээ. Өдгөө 31 настай түүний хувьд өнгөрсөн Ням гаригт "UFC 319" өдөрлөгийн хүрээнд Өмнөд Африкийн Дрикус ду Плессистэй тулалдаж, ялснаар дунд жингийн аварга болсон билээ.

Чечень угшилтай ч Швед руу цагаачилж, Арабын Нэгдсэн Эмиратын иргэншил авсан тэрбээр мэргэжлийн тулаанчийн замналдаа 15 тулалдаж, бүгдэд нь ялсан гэх сүрдэм үзүүлэлттэй.

Тэгвэл түүний дараагийн тулаан ирэх аравдугаар сарын 18-ны өдөр болж магадгүй аж. "UFC"-ийн босс Дана Уайт ч түүний өрсөлдөгчийг удахгүй олж өгнө гэдгээ хэлжээ. Тэрбээр"Юу болохыг харцгаая. Ямартай ч бид Хамзат Чимаевын өрсөлдөгчийг олох болно. Ирэх тулаануудаас бүх зүйл шалтгаална" гэв.

Есдүгээр сарын 6-ны өдөр Парис хотноо Нассурдин Имавов болон Чиао Борралио нар тулалдах бол аравдугаар сарын 18-ны өдөр Ванкувер хотноо Эрнандез болон де Риддер нар тулалдана. Энэхүү хоёр тулааны үр дүнгээс шалтгаалан Хамзатын дараагийн өрсөлдөгч тодрох төлөвтэй.

Де Риддер ч Чимаевтай тулалдахыг тэсэн ядан хүлээж буй нэгэн. Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа "Надад гэрээ өгчих. Би Чимаевтай тулалдмаар байна" гэжээ.

"UFC"-ийн алдарт тайлбарлагч Жо Роган ч де Риддер болон Чимаев гэсэн тулаан болох нь дамжиггүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-08-21 202.21.105.17

ЧЕЧЕНЬ ЧОНО ДД ПЛЕСИСЫГ ИЛҮҮРХЭЖ ЯЛЖ ЧАДААГҮЙ ..ГЭХДЭЭ Л БАС ГАЙГҮЙ ШҮҮ………….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж