Ардчилсан намын ҮБХ-г наймдугаар сарын 28-нд хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2025.08.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ҮБХ-г наймдугаар сарын 28-нд хуралдуулна

Ардчилсан намын ҮБХ-г наймдугаар сарын 28-нд хуралдуулна

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарлалаа. Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр/2025.08.20/ болсон юм.

Ардчилсан намын гишүүд саяхан хэвлэлийн хурал хийж, Үндэсний бодлогын хороог яаралтай зарлан хуралдуулах шаардлага тавьсан. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг хөндсөний дотор намын даргын сунгааг яаралтай зохион байгуулж, МАН-ын халааснаас гарч, Х.Баттулгыг Ардчилсан намаас хөөж явуулах ёстой гэж мэдэгдсэн. Ямартай ч Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 300 гаруй гишүүнтэй Үндэсний бодлогын хороог энэ сардаа багтаан хуралдуулахаар шийдвэрээ гаргаад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж