Нийслэл гэх том айл энэ өвөл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ДЦС-III-т Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Тавинбэх нарын үгэнд итгээд хөлдөх вий гэх анхааруулгыг инженерүүд өгч эхэллээ.
Учир нь, ДЦС-III-т өнгөрсөн зургадугаар сард ноцтой осол болсноор дулаан үйлдвэрлэлийг ямар эх үүсвэрээс нөхөх вэ гэдэг асуудалтай тулсан. Тодруулбал, 100Гкал\цаг дулааны дутагдал гарч байгаа юм. Харин сайд Б.Чойжилсүрэн дээрх дутагдлыг ДЦС-IV, Амгалан дулааны станцуудаас нөхөж, энэ өвлийг давна. Өвлийн бэлтгэл ажил 64 хувьтай гэх мэдээллийг Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр өгсөн.
Гэвч Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжуур хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сайд Б.Чойжилсүрэн иргэдийг хуураад байна. Ноцтой асуудлаар худлаа ярьж болохгүй. “ДЦС-III”-т осол гарснаас үүдэн 100Гкал\цаг дулааны дутагдал гарч байгаа. Гэтэл энэ 100Гкал/цаг дулааны- 50 Гкал/цаг -ийг нь “ДЦС-IV” болон Амгалангийн дулааны станцад шилжүүлнэ. Өвөл дулааны хангамж тасалдахгүй. Санаа зоволтгүй гэж яриад байгаа юм. “ДЦС-IV” найман зуух, долоон турбинтай. Арай ядан өнгөрсөн өвлийн их ачааллыг давсан.
Энэ жил цахилгаан дулааны ачаалал нэмэгдэж ирэхэд даах чадал байхгүй. Бодит нөхцөл байдал ийм байхад “ДЦС-IV”-өөс дулаан аваад шилжүүлнэ, схемийг нь хийчихсэн байгаа гэж ярихаасаа ичих хэрэгтэй.
“ДЦС-IV” маш хүн нөхцөлд ажилладаг, өөрийгөө яая даа гэж яваа станц. Өнгөрсөн өвөл бүх зуух, турбин нь ажилласан. Нэмээд ямар ч бэлтгэл, тоноглол байхгүй. Хэрэв “ДЦС-IV”-ийн ес дэх зуухыг барьчихсан байсан бол энэ асуудлыг шийдэж болох байсан. Энэ есдүгээр зуухны талаар сүүлийн гурван жил ярьсан. Санхүүжилтийн асуудлыг шийдээд өгөх ёстой байсан ч Эрчим хүчний сайд хөөцөлдөөгүй. Амгалангийн дулааны станц жил бүр доголддог. Доголддог станц дээр дахин ачаалал өгөх нь маш эрсдэлтэй” гэж байр сууриа илэрхийлээд байна.
Уг нь “ДЦС-IV” дээр ес дэх зуухыг барьчихсан бол асуудал нааштайгаар эргэж болох байв. Гэвч сайдын албыг гурав дахь удаагаа хашиж байгаа ч энэ хугацаанд юу ч хийгээгүй. Зөвхөн ДЦС-IV дээр ч хуумгай хандсан юм биш салбарын хэмжээнд асуудал шийдээгүй нь харагддаг.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “Салбар үйлдвэрчний эвлэлээс 2020 оноос хойш эрх баригчдад шаардлага хүргэж байгаа ч шийдвэрлэхгүй байна. Салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, насжилт өндөртэй, өнөө маргаашгүй зогсох эрсдэлд орсон техник технологийн засвар үйлчилгээг нэн даруй хийгээч гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьсан. Гэтэл хийгээгүй.
Тулсан техник технологийн засвар үйлчилгээгээ хийгээгүйгээс осол аваар гарч, хүний амь хохирч байна. Төсөв байхгүй биш бий. Соёл спорт аялал жуулчлалын төсөв 2023 онд 316 тэрбум, эрчим хүчний салбарын төсөв 256 тэрбум, 2022 онд соёл спорт аялал жуулчлалын төсөв 575 тэрбум, Эрчим хүчний салбарын төсөв 468 тэрбум, 2025 онд соёл спорт аялал жуулчлалын салбарын төсөв 525 тэрбум, эрчим хүчний салбарын төсөв 298 тэрбум буюу үндсэндээ хоёр дахин бага тавигдаж ирсэн. Өнөөдөр талбай дээр гаднаас инфлүүнсер авч ирээд бичлэг хийлгэх нь чухал юм уу, эрчим хүч дулаантай байх нь чухал юм уу. Ирэх өвөл дулаантай байх эсэх нь эргэлзээтэй байна. Улаанбаатар хотын дулааны 32 хувийг хангадаг 50 мВт-ын генератор засвар авахааргүй эвдэрчихлээ. Хотоороо хөлдөх юм уу. Гэрт нь тоггүй байхад гадаа тоглолт үзээд явах юм уу. Эвдэрсэн генераторыг шинэчлэхэд 100 сая ам.доллар шаардлагатай. Мөнгийг нь яаж ийгээд шийдчихлээ гэж бодоход суурилуулахад багадаа 24 сарын хугацаа шаардана. Тэр хүртэл яаж амьдрах вэ” гэдэг асуудлыг хөндөж байв.
Харин салбарын сайд “Аргална даа” гэдэг алдарт үгээ хэлж, ард түмнийг төөрөгдүүлсээр яваа.
ДЦС-III-ыг сэргээн босгох үүрэг хүлээсэн Засгийн газрын БЭТ Н.Тавинбэхийн хувьд ч дээрдэх зүйлгүй. Насаараа энэ салбарт сайдаас нь эхлээд дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гээд хашаагүй албан тушаал үгүй боловч шийдсэн ажил нь үнэн дампуу. Жишээ татвал, арван аймгийг дулааны цахилгаан станцтай болгох “МОН-14” төслийг Эрчим хүчний яам 2018 онд эхлүүлсэн. Төслийг хэрэгжүүлэхийн тулд БНСУ-ын Экзим банкнаас 148,7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, гүйцэтгэгчээр нь 2023 онд БНСУ-ын "Бюксан инженеринг" компани шалгарсан ч ажлаа эхлүүлээд удалгүй орхисон.
Ажлаа гүйцээгээгүй шалтгаан нь "Бюксан инженеринг" компани дампуурсан.
Гэтэл тус компанийн зарим аймагт эхлүүлсэн ажлын гүйцэтгэл нь 40-45 хувьтай хийгдээд зогссон бол зарим аймагт ажил эхлээгүй байх жишээний. Гэтэл 40-45 хувийн гүйцэтгэлтэй төсөл зогссон ажил дээр Монгол Улсын Засгийн газар хүү төлөөд явж байх жишээний.
Сангийн яамны холбогдох албан тушаалтны тайлбараар бол өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Монгол Улс дээрх зээлд 610.7 сая төгрөгийн хүү төлсөн.
Гэтэл дулааны цахилгаан станцуудаас нэг нь ч баригдаж ашиглалтад ороогүй. Үүнээс болоод аймгууд нь ч хөлдөх эрсдэлтэй.
Жилээс жилд Монгол Улсын цахилгаан, дулааны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа. Гэтэл ДЦС-III нь дулаан түгээх боломжгүй, ДЦС-IV дээр шилжүүлэг хийж ачаалал үүрүүлнэ гэж байгаа ч техникийн шинэчлэл хийгээгүйгээс хэдийд ч зогсож мэдэх аюултай. Амгалан станцаас эх үүсвэр нэмж татна гэх ч жил бүр доголддог.
Нөхцөл байдлыг мэдэх эрчим хүчний инженерүүд энэ өвөл хөлдөх эрсдэл нүүрлэснийг анхааруулсаар байгаа ч дээдсүүд ер тоох юм алга. Цахилгааны тасалдал үүсэхэд нийслэлийн гэр хороолол, аймгийн төвүүдийн гэр хороололдоо хязгаарлалт хийгээд аргалж болно. Лаагаа ч болов бариад гэр хорооллынхны цахилгааныг хязгаарлахад өвлийн ид хүйтнийг давчихаж болох л байх. Харин дулааныг бол аргалах боломжгүй шүү дээ.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Нэргүй 2025-08-21 202.126.91.228
Mergejliin humuus said bolj boldguimuu. Odoo uuriiguu Hurdiin bairuudluu l iluu dulaan ugnu biz
Нэргүй 2025-08-21 66.181.160.7
Чүэжилсүрнэ энэ өвөл биднийг көлдөөж а**х байхаа даа??!!
зочин 2025-08-21 66.181.186.219
Ардчилагч гэх барууны тавиул хоёр хөршийг үзэн ядагч бүлэг хулгайчууд төрд байсан бол монгол бүр сүйрэх байв Эд нар төрд гарах бүрдээ эдийн засгийг сүйрүүлж төрийн данс улайлгаж ,өр зээлэнд оруулж,иргэдийн амьдралыг хүндрүүлдэг Харин МАН төрд гарч ковидын аюулыг амжилттай давж эдийн засаг бизнесээ сэргээн,иргэдийн амьдралыг хэвийн болгосон Сүүлийн жил гадаад худалдааг өргөжүүлж улсын төсвийг өсгөн хөрөнгө оруулалт түүний дотор эрчим хүчний хүндрэлийг багасгах талаар эрчимтэй ажиллаж байна
Нэргүй 2025-08-21 202.126.90.107
Оркуудын шүтээн Хүүк ч хийж чадаагүй МАНгасуудыг тараах ёстой монголчуудын маань шарх хавдар болсон МАН-ыг бушуухан тараа
Нэргүй 2025-08-21 103.71.100.215
Өнгөрсөн 30 жилд ганцаараа шахуу Төр барьсан МАН -аас ганц цахстанц барьчих ухаан гарсангүй. Даанч дээ. Зогсоо зайгүй баяр тэмдэглээд л байсан. Шал худлаа нээх олон 100 жил тэмдэглээд сагсалзаад, морь бөх уралдуулаад, том дээл том тэрэг унасан ухаангүй дарга нар.
зочин 2025-08-21 66.181.186.219
Ардчилагч гэх хулгайчууд өөрсдөө хэн билээ, Ясны луйварчид,Нийгмийн өмчийг идэхээс өөр юу ч хийх чадваргүйгээ олон удаа харуулсан
И 2025-08-21 103.229.122.153
улсын чухал салбарыг толгой үл бүтэх 2 хариуцах ч гэждээ. ? БНХАУ, ОХУ 2т л найдахаас. !
Иргэн 2025-08-21 66.181.188.22
Чойжилсүрэнгийн хөрөнгийг хурааж, цахилгаан станцуудад хих шаардлагатай засварт зарцуулая. Хөрөнгө мөнгөтэй нь ярихгүй бол ойлгохгүй дурак байна.
Нэргүй 2025-08-21 112.72.9.126
Төрийн бөөснүүд хулгай авилгаа хийгээд цахилгаан станцууд таг зогслоо. Нямбаатар л 1 станц барилаа.
Зочин 2025-08-21 103.212.162.193
Үнэ тариф нэмээд цахилгаан дулааны хангамж нэмэгдэхгүй. Шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах хэрэгтэй. Хөнгөн хялбар ашигтайг бодоод зам хучих, хашлага солихын оронд дулаан, цахилгааны үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлмээр юм
Нэргүй 2025-08-21 66.181.179.147
Салбарын ажил сайн явна гэдэг сайдаас шууд хамаарна. Учирч болох эрсдэл нь улс ард түмэн нийгэм эдийн засагт ямар хор хөнөөл ололт амжилт авчрахыг зөв тайлбарлаж сэтгэлээсээ хөөцөлдөж гүйвэл ажил хождог. Соёлын сайд эрчим хүчний сайдаас их төсөв тавиулж чадаж байгаа нь салбарынхаа төлөө сэтгэлээсээ уйгагүй хөөцөлдсөний үр дүн. Чойжилсүрэн зөвхөн хувиа бизнесээ хөгжүүлэхээ бодохоос улс ард түмнээ боддоггүй юм гэхэд эрх мэдэл улс төрийн өндөрлөгт байлгаж байгаа салбараа боддогүйг харуулж бна
kkkkkkkk 2025-08-21 103.229.120.180
Хуурамч, мэдлэг муутай энэ хоёр дуракийг ажлаас нь халаад өгөөчээ!!! Юу хүлээгээд тэвчээд бгаа юм бэ? Нүд рүү харж бгаад худлаа яриад бна ш дэ. Үр дагавар нь юу болохыг тэнэг ард түмэн мэдэхгүй л бгаа байхдаа.
Иргэн 2025-08-21 66.181.183.23
эрчим хүчний мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсоод зөв шийдвэр гаргаж болдоггүй юм байхдаа. ДЦС4-ИЙН нэмэлт 9 дэх зуухийг бариулахгүй олон жил болж байхад яаралтай арга хэмжээ аваад шийдээч!!! ,улсаараа хөлдөхийг.хүлээгээд байгаа юм байхдаа. сайд нэр зүүсэн энэ чадваргүй нөхрийг даруйхан сольж чадвартай мэргэжилтэнд оронд нь тавьж яаралтай арга хэмжээ авах нь чухал болоод байна шүүдээ!!!
Эрчим хүч дулаан 2025-08-21 202.9.46.7
Энэ доор нэг нохой эрчим хүч, дулаан ярьж байхад юун ардчилал, хувьцаа цаас, нэгдэл нийгмийн хөрөнгө устгасан гээд элийрээд тэмбүүрээд байгаа хог вэ, буцаад самбалхүндэвт очиж авсандаа орж хэвтээчээ!
Зочин 2025-08-21 66.181.177.58
сайд нэртэй энэ дөрвөд нөхөр хөлдөөчихөөд юу ч гэж ярина сайдын хувийн бизнэс өргөжиж томроод л харин хариуцсан эрчим хүчний салбар нь сөхөрч туйлдаад л байна даа үүнийг ерөнхий сайдаа анхаарах хэрэгтэй шүү
Нэргүй 2025-08-21 66.181.168.8
Энэ нэг балай увс өвгөнийг зайлуулаачээ мэргэжлийн юм мэдэх сэтгэлтэй хүнээр солиод өгөөч угаасаа энэ нөхрийн толгой хүрэхгүй гэдгийг олон жил харлаашдээ тэр 4 дүгээр цахилгаан станцаа хурдан барь одоогийн байгаа станцуудаа өшөө сайн хүчитгээчээ Жавхлан энэ хоёр бүтэхгүй улс орныг самруулж дууслаа энэ хоёр мэдрэл сайдаа татаачээ
Irgen 2025-08-21 59.153.112.243
Ene 2 hulgaichiig hurdan zailuulahgui bol ungursun boroonii hoinoos tsuv numreh gegch bno shuu. Ene 2 tolgoig avsanch oroitson baih bii
зочин 2025-08-21 66.181.186.219
Ардчилагч гэх энэ хулгайчууд монголд байгаа цагт ,монголчууд сайнаа үзэхгүй, Монголчуудыг хэдэн хэсэг хувааж,өөр хооронд нь дайсагнуулж, улс орныг самуун байдалтай байлгах явдал бол энэ бүлэг этгээдүүдийн гол зорилго, Наанаа эх оронч дүр эсгэнэ- Цаанаа улс орныг сүйрүүлэх зорилготой,, Төрд ажиллаж байгаа бүх хүмүүс рүү дайрна, Засгийн газрыг байнга сольж хийж бүтээж буй бүх ажлыг харлуулахыг оролдоно, Барууны тавиулууд, Хоёр хөршийн эсрэг дайсагнах үүрэг хүлээсэн л этгээдүүд
Нэргүй 2025-08-21 66.181.182.186
Хамтад нь хөөж явуул
Бадарч тахар 2025-08-21 66.181.184.81
Энэ Чойжилсүрэн чинь эрлэгийн хаан Дамдинчойжээ шүү дэ ! энэ өвөл олон хүнийг айлыг эрлэг рүү нь явуулна !
Нэргүй 2025-08-21 202.126.92.75
ene 2 hulgaichaas oligtoi shiidver vr dvn garahguiee
Нэргүй 2025-08-21 202.126.90.89
ТАВИНБЭХ ОДОО БОЛЬ БОЛЬ ЭНЭ ХҮН ЭРЧИМ ХҮЧНИЙ БҮХ ТОМООХОН АЛБАН ТУШААЛЫГ ХАШСАН ОДОО МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМЭЭС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ!!!
ЭХ-НИЙ САЙД, ТНБ, БЭТ гээд энэ хүнд Монгол өргүй баймаарсан даа!!!
зочин 2025-08-21 66.181.186.219
Хэн улс орныг сүйрүүлдэгбилээ, Ардчилагч гэх хулгайчууд, Бүр анхнаасаа хувьцаа гэх хоосон цаасаар иргэдийг хуурч нийгмийн хөрөнгийн ихэнхийг луйвардаж идэж цусалсан, Анхны баячууд эдний дундаас гарсан,Төрд гарах бүрдээ эдийн засгийг сүйрүүлж төрийн данс улайлгаж, гадаадын үлэмж өрөнд унаган иргэдийн амьдралыг хүндрүүлдэг,Бүр хоёр хөршөө үзэн ядаж,монголыг Украин шиг болгон устгахыг оролдоно,Манай эрчим хүчний салбар хүндэрч,хот тогоор тасарч хөлдөх гээд байгаа нь энэ хулгайчуудын л гай,хорлол
Нэргүй 2025-08-21 103.168.34.69
Наад шуналын тулам, маанаг сайдаасаа салаач, тэгж байж асуудал цэгцэрнэ
Нэргүй 2025-08-21 202.70.43.34
УЛААНБААТАРЧУУД ГАГЦ "БАЙР, МӨНГӨ, МУНДАГ СУРГУУЛЬД" СУРАХЫН ТӨЛӨӨ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗАМ ДЭЭР ТҮГЖИРЧ, УТАА УГААРАНДАА ХОРДОЦГООНО… 4 УЛИРАЛ ЭЭЛЖЛЭН ЭЭЛЖЛЭН ЗОВЛОНТ АМЬДРАЛ ЭРГЭСЭЭР………
АЗЖАРГАЛ БА БАЙР , МӨНГӨ, АЖИЛ 2025-08-21 202.70.43.34
ЭНЭ ХОРВООД ЭД МАТЕРИАЛИСТ ЗҮЙЛЭЭС ХАМААРАЛГҮЙ ОРШИН БАЙДАГ ҮНЭГҮЙ ЗҮЙЛ БОЛ АЗЖАРГАЛ. ХҮМҮҮС БАЙР, МӨНГӨ, АЖИЛ КАРЬЕР, САЙХАН СУРГУУЛЬД СУРАХЫН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ЗОВЖ ЗҮДЭРДЭГ.