Номхон далайд хүчтэй газар хөдлөлт болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Номхон далайд хүчтэй газар хөдлөлт болжээ

АНУ-ын Геологийн албаны мэдээгээр Номхон далайн өмнө хэсэгт 8-ны шөнө гурван удаа хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Фижи арлын ойролцоо Рихтерын шаталбараар 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт болж төв нь Вануа-Леву арлаас 145 км-ын зайд 10 км-ын гүнд байлаа.Хохирол, сүйрлийн мэдээ гарсангүй.
Тонга ольтригийн ойролцоо нэг минутын завсарлагатайгаар хоёр удаа 6,4 баллын хүчтэй газар хөдөлсөн ба төв нь Ваваугийн арлын нийслэл Неиафу хотоос 640 км-ын зайд 33 км-ын гүнд байжээ. Цунамийн аюул зарлагдаагүй өнгөрсөн гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж