Сурвалжлага: 10 жил хийгээгүй шугамын ажлыг 2 жилд хийсэн

Сурвалжлага: 10 жил хийгээгүй шугамын ажлыг 2 жилд хийсэн

Сурвалжлага: 10 жил хийгээгүй шугамын ажлыг 2 жилд хийсэн

Автомашинууд гэрэл дохиогоо асааж, усанд автсан зам дээр түгжирнэ. Зарим нь усаар дүүрсэн замын эвдрэлийг анзаараагүйгээс машиныхаа эд ангийн хүчтэй цохино. Энэ хэсэг бол Улаанбаатар хотын борооны ус хамгийн их тогтдог байршлын нэг болох Хүннү-2222 хорооллын ойр орчим юм. Зарим жолооч нарын хувьд зам дээрх ус туулж яваад машинаа эвдсэн гэдгийг хэлж байв.

Жолооч Б.Отгонбат "Ер нь Улаанбаатар хотын зам дээр цас, бороо орсон үед явахад хүндрэлтэй байдаг. Борооны усны түвшин их байна. Замууд нь усанд автчихсан. Энэ өдрүүдэд явган алхаж явахад ус цацуулахаас эхлээд маш хэцүү байдаг. Би Эх нялхас, Хороолол, Цайз зах гээд хотоор зорчиход зам нь ус ихтэй, ус зайлуулах шугам нь хангалтгүй байна. Үүн дээр нэмээд зам нь түгжирчихнэ" гэсэн юм.

Харин нэгэн явган зорчигч "Хотын аль хэсгээр явж байгаагаас хамаарах байх. Би сая Арслантай гүүрнээс наашаа алхлаа. Тэр орчимд борооны ус харьцангуй бага байлаа. Зарим ус ихтэй газар ч байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ус зайлуулах шугам нэмсэн нь мэдэгдэж байна. Гэхдээ л хотын хэмжээнд зам дээрх ус зайлуулах шугам хангалтгүй байгаа. Ер нь бороотой өдөр гадуур гарахдаа хувийн бэлтгэлээ базааж, усны гутал өмсөх хэрэгтэй. Одоогийн хотын удирдлагаас хамааралтай гэхээс илүү хотын суурь асуудал болсон төлөвлөлттэй шууд холбоотой. Тиймээс энэ ажлыг хийхийн тулд их л цаг хугацаа, мөнгө хөрөнгө шаардагдах байх" гэдгийг хэлж байлаа.

Улаанбаатар хотод бороо, цас орохоор явган хүн байтугай автомашинтай явахад хүндрэлтэй болдог. Зуны улиралд нэг хоног байтугай нэг цаг ширүүхэн бороо ороход зам, талбай нь усанд автаж эхэлдэг. Усархаг бороо өчигдрөөс /2025.08.20/ эхлэн орж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын албанаас анхааруулж буй. Уламжлал ёсоор энэ удаагийн борооноор хотын зарим хэсэг усанд автсан дүр зураг хаа сайгүй. Жил бүр борооны усанд автдаг байршлуудыг иргэд тогтоочихсон байдаг гэдгийг хэлж байв.

Өчигдрийн үргэлжилсэн борооноор нийт 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс таван байршилд онцгой байдал болон мэргэжлийн байгууллагуудын нийт 14 ажилтан, алба хаагч, 4 автомашин, 2 ус зайлуулах насосоор ус соруулан ажиллажээ.

Улаанбаатар хотод нийтдээ 4000 гаруй шүүрт худаг, 4000 орчим үзлэгийн гээд нийт 8000 орчим худгийн цэвэрлэгээ, үйлчилгээг Геодези барилга байгууламжийн газраас хариуцдаг. Шүүрт худаг нь тухайн нэгж талбарын усаа зайлуулах зориулалттай байдаг.

Сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон орон сууцны хотхон орчмоор ус тогтдог үзэгдэл түгээмэл болсон. Тэр ч бүү хэл саарал ордон тойрсон замууд нь хүртэл усанд автдаг. Хотын төлөвлөлтгүй цементэн "ширэнгэ"-ээс болж Яармаг дахь Арцат болон Нүхтийн зам дээр маш их хэмжээний ус орж ирдэг. Мөн тэр орчмын орон сууцны хотхон, хорооллууд зам талбайн усаа төвлөрсөн борооны усны шугамд холбохгүй, зам руугаа гаргах юм уу задгай хаячихдаг байна.

Үүний улмаас уулын ус хуримтлагдаж, зам дээрх ус зайлуулах шугамын шүүр ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс үргэлжилсэн бороо намжиж, 20-30 минутын дараа ус зайлуулах шугам бүрэн ачааллаараа ажиллаж байгаа гэдгийг албаныхан тайлбарлав. Сүүлийн жилүүдэд дулааны улиралд маш их хэмжээтэй хур тунадас ордог болсон учраас зам дээр их хэмжээний усыг нэгэн зэрэг зайлуулах боломжгүй учраас хамгийн нам дор газруудад төвлөрдөг. Энэ байршлуудын нэг нь Вокзал орчим бөгөөд энэ жил 1000-гийн хоолойгоор Дунд гол руу төвлөрсөн шугам тавьж байгаа гэнэ. Уг ажил одоогийн байдлаар 40 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

ГББГ: 10 ЖИЛ ХИЙГЭЭГҮЙ АЖЛЫГ ӨНГӨРСӨН 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЙСЭН

Геодези барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасүрэн энэ талаар мэдээлэл өгөхдээ "Бид нэг дор илбийн юм шиг асуудлыг шийдэж чадахгүй. Нийслэл хотын барилга, төлөвлөлт алдагдсантай холбоотой. Бидний зүгээс хотын хамгийн их ус тогтдог байршлуудыг эрэмбэлж, жил бүр ус зайлуулах шугам хоолойн ажлыг хийж байна. Иргэдэд мэдээлэл өгөхөд сүүлийн 10 жил хийгээгүй борооны ус зайлуулах шугамын ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн. Энэ жил борооны ус хамгийн их тогтдог, автомашин байтугай явган хүн явах боломжгүй 10 байршил дээр 16.3 км шугам угсарсан.

Өнгөрсөн жил 15 байршил дээр 5.1 км шугам угсарсан. Өнөөдрийн үргэлжилсэн борооны үеэр хотын аль аль байршилд борооны ус хамгийн их тогтож байгааг харж, судалгаагаа хийж байна.

Голын ай сав дагасан байршлууд бүгд үерийн эрсдэлтэй бүсэд орно. Улаанбаатар хот маань сүүлийн 30 жил төлөвлөлтгүй явсан. Тийм учраас голын ай сав дотор газар олгосон 2000 гаруй зөрчил байна. Энэ айлууд барилга бариад амьдраад эхэлбэл үерийн эрсдэлтэй бүсийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жилийн хувьд 10 байршилд шугам угсрах ажлаас зургаан байршлын ажлыг бүрэн дуусгасан. Үлдсэн дөрвөн байршлын ажлын 2025 оны есдүгээр сарын 20-н гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Бид үргэлжлүүлэн үерийн далангийн ажлыг хийнэ" гэсэн юм.

Энэ онд хийх борооны ус зайлуулах шугамын ажлууд:

  1. Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил, Шугамын голч: 400-1500 мм, шугамын урт: 1793 метр,
  2. Энхтайвны гүүрний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
  3. Алтай хотхоны 14 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил Шугамын урт: 412 метр,
  4. Энгельсийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:400-600 мм, шугамын хүчин чадал: 0.102 м3/с, шугамын урт: 1003 метр,
  5. ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:300-1000 мм, шугамын хүчин чадал: 1398 метр, шугамын урт: 1398 метр,
  6. Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам,
  7. Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам,
  8. БЗД, 14 дүгээр хороо, Нарт хотхон орчмын борооны ус зайлуулах шугамын ажил,
  9. ХУД, 1 дүгээр хороо Наран хотхон, Петровисын ШТС орчмын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил, шугамын голч: 300-600 мм, шугамын урт: 1200 метр,
  10. СХД, 29 дүгээр хороо, "Драгоны арын 22б байр орчмын замын  борооны ус зайлуулах шугамын угсралтыг 2025 онд тус тус хийнэ.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-08-21 202.21.101.114

нямбаатарыг харахаар нэг тийм мэдлэг боловсолгүй ч юмуу толгой муутай хүн хөлсөө гаргаад л ийш тийшээ гүйгээд л нэг юм хийгээд гүйгээд байдаг, хийсэн юм нь ямар нэгэн байдлаар бүтэлгүйтээд байдаг, харахад ажил хийгээд байгаа юм шиг харагдаад байдаг гэтэл яг сайн бүтэлтэй хийчихсэн юм харагддаггүй нэг тиймэрхүү хүн шиг л харагдаад байдаг ш дээ.

Avatar

Нэргүй 2025-08-21 103.212.162.143

жил бүр л газар ухаж мод зүлэг сүйтгэдэгийг нүдээр харсаар 20шахам жил болж байна. цэгцэрч өгдөггүй хот юм даа. хаа сайгүй л муухай дуутай том овортой автомашин дүүрсэн.
нам жим .хүнд ээлтэй хот болохыг хэзээ харах юм бол .дуу чимээний маш их бохирдолтой. дэлхийн хаана ч байхгүй уул уурхайн нүргэлсэн чимээний УБ хотод л байна.

Avatar

Нэргүй 2025-08-21 202.126.90.107

Сүүлийн гучин жилийн дөрөвхөн жилд ардчилсан нам нийслэлийг удирдаж үлдсэн 26 жилд МАНгасууд хотыг удирдаж ийм байдлыг үүсгэж

Avatar

Нэргүй 2025-08-21 103.212.163.245

НЯМБААТАР БЭ БАГ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА, БРАВО!!!!

Avatar

Нэргүй 2025-08-21 66.181.171.98

Гэхдээ жилд хоёр удаа хийдэгч ямарч үр дүнгүй ус урссаар хүмүүс харйсаар эдийн засгийн хохирол амссаар л байна даа

Avatar

Нэргүй 2025-08-21 103.212.163.245

өргөс авсан шиг нэг өдөр сайн болохгүй, хийсээр, сайжирсаар байх болно

Avatar

Нэргүй 2025-08-21 103.212.163.245

онц

Avatar

Зочин 2025-08-21 43.228.131.120

Sain bgaa

Avatar

Нэргүй 2025-08-21 192.82.65.73

УБ хотынн асуудлыг ярихдаа дүүргийн засаг дарга нар байхгүй юм шиг ярих юм дүүрэг доторхоо энэ хариуцсан засаг дарга хороодын дарга нар юу хийж бдаг бол оо хариуцсан дүүргийн засаг дарга ИТХ байхгүй ганцхан Нямбаатар гэсэн дарга л ажиллаж ярих юм ЧД,СБД,БЗД,БГД,ХУД,СХД ийн засаг дарга хороодын дарга ажлаа хийх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-08-21 66.181.178.245

Сайн ажиллаж байгаа шүү!Замууд дээрээ япон болон бусад улсуудын жишгээр хурдны хязгаар хэвтээ тэмдэг тэмдэглэгээг сайн хийх хэрэгтэй байна!ДАН ЦАГААН БУС ТОД ӨНГИЙН БУДГААР БУДВАЛ ХАРАА МУУ НӨХДҮҮДЭД ТУСТАЙ

Avatar

Нэргүй 2025-08-21 202.126.92.75

us zailuulah shugam hiihgui bol yaj ene asuudlaas salahavdee ! er n yj bodohleeree us zailuulah shugam tavihgui zam hgd bdg orkuud vee

Avatar

Нэргүй 2025-08-21 202.55.191.194

эдний сайт бол ЗГ, УБ хотын ЗД ын хийж хэрэгжүүлж байгаа ажлын эсрэг харлуулах ажил явуулдаг

Avatar

номун 2025-08-21 66.181.167.191

Энэ жил харин гайгүй байгаам бишүү, ийм их бороо орлоо гэхэд, өмнөх жилүүдэд сансрын и-март орчим бүүр машин далд орж, хойд гэр хорооллуудаар үер болж машин тэрэг урсаж, хүний амь сүйдээ биздэ. Энэ жилийн зам засвар, үер усны суваг шуудуу зэрэг ч харин сайн хийгдэж байгаа. Болж байгаа зүйлсийг нь болж байгаагаар нь мэдээлэх нь чухал

Avatar

ХЭЗЭЭ АЗЖАРГАЛ........ 2025-08-21 202.70.43.34

ХҮМҮҮС "АЖИЛ КАРЬЕР. БАЙР, МӨНГӨ, МУНДАГ СУРГУУЛЬ СУРАХЫН" ТӨЛӨӨ Л ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗАМ ДЭЭРЭЭ ТҮГЖИРЧ, УТАА УГААРАНДАА ХОРДОЦГООНО. ХЭДЭН БИЕСЭЭ ХЭМЛЭН ХАРААЖ ЗҮХНЭ…..ХЭЗЭЭ АЗЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ВЭ БИД БАЙРТАЙ МӨНГӨТЭЙ, МАШИНТАЙ, АЖИЛТАЙ, СУРГУУЛЬТАЙ БОЛСОН ХОЙНОООО ЮУ ???????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж