Газын зурваст хоёр жилийн хугацаанд 18 мянган хүүхэд амиа алджээ

Газын зурваст хоёр жилийн хугацаанд 18 мянган хүүхэд амиа алджээ

Газын зурваст хоёр жилийн хугацаанд 18 мянган хүүхэд амиа алджээ

Израиль хоёр жилийн өмнө Газын зурваст түрэмгийллээ эхлүүлснээс хойш 62 мянган палестин хүн амиа алдсаны 18,885 нь хүүхэд байсан гэж Газын засгийн газар мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл нь Мягмар гаригт (2025.08.19) НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг "UNRWA"  Израиль нэн шаардлагатай тусламж, эмнэлгийн хэрэгслийг нэвтрэхийг хориглосны улмаас өлсгөлөнд нэрвэгдээд байгаа хүүхдүүдэд аюулгүй газар байхгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой юм. Өдгөө НҮБ-ын дэргэдэх сургуулиуд Газа дахь хамгийн аюулгүй хоргодох байр болж байна. Гэсэн хэдий ч Израиль байнгын бөмбөг хаяж байгаа нь эдгээр сургуулиудын аюулгүй байдал бүрэн баталгаагүйг илтгэнэ. Палестинчууд НҮБ-ын туг доор аюулгүй байдлыг хайж орогнох болсон ч, тэдний орогнож буй сургуулиуд нь бөмбөгдөлтийн бай болж, хүүхдүүд ч амь үрэгдэж буй. Улмаар эдгээр сургууль нь үхлийн газар болж хувирч байна хэмээн "UNRWA" анхааруулсан байна.

Тус агентлагийн мэдэгдэлд “Газад хүүхдүүдэд аюулгүй газар гэж алга. Одоо л гал зогсоо!” гэж шаардсан байжээ.

Мөн Израиль гал зогсоох гэрээг нэг талын шийдвэрээр зөрчиж, дайралтаа сэргээснээс хойших таван сарын хугацаанд, сард дунджаар 540 гаруй хүүхэд амиа алдаж байна "UNRWA" мөн мэдэгдсэн байна. Ал Жазира агентлагийн олж авсан бичлэгт, 12 настай Амна аль-Муфти охин гэр бүлдээ ус зөөж явахдаа Израилийн цэргүүдийн гарт амь үрэгдсэн сүүлийн мөч болон түүний аавын уй гашууг харуулжээ. НҮБ-аас гаргасан анхааруулгатай зэрэгцэн Израилийн довтолгооны улмаас 51 палестин хүн амиа алдсан. Тэдний дунд АНУ болон Израилийн дэмжлэгтэй "GHF" байгууллагын тусламжийн цэгийн ойролцоо буудуулсан, тусламж горилогч найман иргэн ч багтаж байна.

Эдгээр тусламж авахаар хүлээж, зогсож байсан хүмүүсийн эсрэг хийсэн давтамжтай довтолгоо нь тавдугаар сараас хойш үргэлжилж, 2,000 орчим хүний аминд хүрсэн байна.

Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын дүрвэгсдийн хуаранг онилсон Израилийн бөмбөгдөлтөд найман хүн, харин Дэйр аль-Балах дахь хуаран дөрвөн хүн Мягмар гаригт амиа алдсан тухай Газын эмнэлгүүд мэдээлжээ. Түүнчлэн Израилийн цэргүүд Газаг чиглэсэн довтолгоогоо эрчимжүүлж байна. Газын Зэйтүн дүүрэгт хийгдсэн агаарын цохилтод мөн өдөр дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Ал Жазира агентлагийн сурвалжлагч Тарек Абу Аззум Мягмар гаригт Дэйр аль-Балахаас мэдээлэхдээ, “Израилийн арми нягт хүн амтай бүс рүү маш хүчтэй агаараас довтолгоо хийж байна. Зөвхөн Зэйтүн дүүрэгт л гэхэд 450 орон сууцны блок сүйдсэн. Харин одоо Израиль Сабра зэрэг ойролцоох дүүргүүд рүү давшиж эхэллээ. Эдгээр нь Газын хотын төв рүү хүрэх гол замууд юм” гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-20 209.53.30.8

Наад Газа гэдэг газар чинь засгийн газар байхгүй хэдэн хар даавуугаар толгой болсон шашины хэт үзэлтнүүд бол хүн ерөөсөө биш

Avatar

Нэргүй 2025-08-20 202.9.46.137

islamiin shashintnuudiig ***h heregtei, islamiin uslad amidrahaaraa ard irged ni yaj zowdgiig chi nvdeeree harna. Mongoloos dor amidraltai shvv. Odor bolgon zalbirdag hernee ajil hiideggv islamiin malnuud

Avatar

Нэргүй 2025-08-20 45.94.31.68

Ороzууд дайн хийж болдог бол Израйль болохгүй юу ??? Ороzууд аль хэдийн 17 мянган Украйн хүүхдүүдийг дайнд илгээж алчихаад байна.

Avatar

Нэргүй 2025-08-20 66.181.177.96

Алуулаад байгаа палестинчууд АНУ-г шүтдэг хэвээр байгаа.

Avatar

Нэргүй 2025-08-20 202.126.88.134

Хэдийгээр халтар хамасын буруу,,,, зохиох ял шийтгэлийг нь өгч байгаа ч,,,,,Изоаиль арай л их давраад байнадаа,,,,ингэж давраад байвал,,,,,израилчууд ч бас халтар хамасын араас орно шүү,,,хүчирхийлэл хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүй ээ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж