Г.Дамдинням: АМНАТ-ийг биржийн үнээр тооцож, 100 тэрбумыг нэмж олно

Г.Дамдинням: АМНАТ-ийг биржийн үнээр тооцож, 100 тэрбумыг нэмж олно

Г.Дамдинням: АМНАТ-ийг биржийн үнээр тооцож, 100 тэрбумыг нэмж олно

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.20/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ.


Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ:

-Засгийн газрын хуралдаанаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох /АМНАТ/ тооцох аргачлалд өөрчлөлт орууллаа. Энэ шийдвэр түүхий эдийн үнэ унасан байгаа үед аж ахуй нэгжээ  бодитойгоор дэмжих юм. Өмнөх Засгийн газраас гаргасан тогтоолоор АМНАТ -ийг төлөхдөө жишиг үнэ буюу бодит үнээс хэт давсан үнээр тооцож АМНАТ авдаг байсан.

Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрсэн дээр 22.6 хувиар тооцож илүү үнээр АМНАТ авдаг байсан бол хайлуур жоншин дээр 54.3 хувийн илүү үнээр тооцож авч байгаа. Төмрийн хүдэр дээр 26.6 хувийн илүү үнээр тооцож АМНАТ авдаг гажуудал байсан.

Түүхий эдийн үнэ өндөр үед аж ахуй нэгж даагаад явж байсан бол түүхий эдийн үнэ унасан үед алдагдалд орж, дийлэхгүй болж байна.

Биржийн үнээр тогтоож байгаа гол шалтгаан нь бодит үнэлгээтэй болъё гэдэг зарчим руу шилжиж байна. Хуучин компаниуд гэрээнийхээ үнээр АМНАТ төлнө гэхээр дотооддоо хямд үнээр зараад хилийн цаана бодит үнээр заруулаад  АМНАТ- өөс улс тодорхой хэсгийг авах ёстойг авч чаддаггүй байсан бол жишиг үнэ нь Монгол Улсад нийцтэй биш үнэлгээний систем биш байсан.

Биржийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Монгол Улсад өөрсдийн дотоодын бодит үнэ гардаг болсон. Ашигт малтмалын биржийн үнээр АМНАТ -өө тооцуулъя гэж байгаа аж ахуй нэгж бол нийт өөрийн гаргаж байгаа бүтээгдэхүүний дөрөвний нэг хувийг биржээр арилжаалж чадсан бол нийт бүтээгдэхүүнийхээ биржээр арилжаалсан үнийн дүгээр тооцож АМНАТ тогтооно гэдэг зохицуулалт хийлээ. Ингэснээр брижийн үйл ажиллагаа сэргэнэ. Одоо бол биржийн арилжаа унасан, нийт гаргаж байгаа бүтээгдэхүүний 15.6 хувь биржээр орж байна. Хуучин  26.7 орчим хувийг биржээр оруулдаг байсан бол одоо идэвхжил эрс суларсан.

Дөрөвний нэг гэсэн босго тавьж байгаагийн үр дүнд нийт аж ахуй нэгжийн идэвхжлийг дэмжинэ, биржийн үйл ажиллагааг дэмжинэ. Үүний үр дүнд 100 тэрбум төгрөгийн илүү орлого олно гэсэн зорилготой шийдвэр гаргалаа.

Энэ тогтоолыг дагаад Засгийн газры хуралдааны тэмдэглэл гарсан. Биржийн тухай хуулиар хязгаарлагдчихаад байсан, дотооддоо боловсруулах,  баяжуулах боломжгүй болсон эдийн засгийн хувьд компанид ашиггүй болсон гажуудал гарсан байсан. Үүний уршгаар Монгол Улсад баяжуулах, боловсруулах 47 үйлдвэр сул зогсож байна.  Маш их хэмжээний хөрөнгө оруулалт оруулчихсан, нэмүү өртөг шингээчихсэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой ажиллаж байсан  47 үйлдвэр зогсоно гэдэг тун харамсалтай.

Тиймээс баяжуулах,  боловсруулалтын төвшинг дээшлүүлэх талаар нэг удаагийн тогтоол гаргаж байна. Энд ямар асуудал үүсээд байв гэхээр Эрдэнэс Тавантолгой, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэс критикал зэрэг төрийн өмчит компаниас нүүрс болон жонш шууд худалдаж аваад боловсруулж байсан бүтээгдэхүүн хилээр гарах болохоор бүртгэдэггүй байсан.

Ашигт малтмалын биржийн тухай хуулиараа биржээр худалдан авсан байх шаардлага тавьдаг, энэнээс шалтгаалж аж ахуй нэгжид хүндрэл үүсэж, үйлдвэр технологийн паркийн томоохон бодлого зогссон.

Жишээ нь өчигдөр би Алтан ширээтийн үйлдвэр технологийн парк дээр очиход хорголжин тэжээл үйлдвэрлэх үйлдвэр энэ бодлогоос болоод гацчихсан хоёр жил зогссон байсан. Олон аж ахуй нэгжийн урт удаан хугацаанд тавьж байсан асуудал шийдэгдлээ. Одоогийн байдлаар 30 аж ахуй нэгжийн 55 гэрээний 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортод гарах үүд хаалга нээгдэж байна.

Тэмдэглэлийн дагуу Ашигт малтмалын биржийн тухай хуульд өөрчлөлт оруулж иртэл түр журам оруулж ирж мөрдүүлэх чиглэлийг Засгийн газрын тэмдэглэлээр авлаа. Ингэснээр баяжуулах боловсруулах үйлдвэрийн гацаа арилж, эцсийн бүтээгдэхүүн гаргаж нэмүү өртөг шингээсэн өндөр өртөгтэй бүтээгдэхүүнийг эскпортлох үүүд хаалга нээгдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөөс 2025-08-20 66.181.184.243

Хөөрүү эрээ, Хөөргөөд тавьчихвал хөөрхөн2 юм ярина

Avatar

Нэргүй 2025-08-20 202.9.41.104

Ажил санаачлаад бас хийгээд байх юм бол сөрөг хүчнийхэн тэдний дэмжигчид иргэд өөрийг чинь янз бүрээр мялж огцор огцор гэж хашиграх болно шүү. Тэд ажил хийдэггүй хүнд маш дуртайг ойлгох хэрэгтэй

Avatar

Иргэн 2025-08-20 66.181.181.60

ЗГ хэт их цалин хангамжийг когсоох ёстой Ялангуяа хууль хүчнийхэн хангамж их авилгач их бас бүх улсын үйлдвэр компаниудад эзэн суусан Гааль гэхэд цагдаа нараар л дүүрсэн .

Avatar

Нэргүй 2025-08-20 202.126.91.44

гүиээ тэгээд энийгээ урд нь хийж байхгүй үхсэн хатсанаа хийж байсиим бол эсвэл энэ дамдинням чинь тийм тасархай хүн үү

Avatar

Нэргүй 2025-08-20 202.126.90.107

МАНгасууд арван жилийн өмнө засаг авардаа алаад өглөө аж ахуйн нэгжүүдээ бодлоо ард иргэдэд ээлтэй бодлого гаргалаа гэсэн хаа байнаа ард түмэн ядууралд орсон улс орон мөнгөгүй болсон дандаа худлаа популизм хийсэн муухай нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж