Улаанбурханы батлагдсан тохиолдол 13371-д хүрчээ

Улаанбурханы батлагдсан тохиолдол 13371-д хүрчээ

Улаанбурханы батлагдсан тохиолдол 13371-д хүрчээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13371 болжээ. Тодруулбал,

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-25 хүн
  • Хөнгөн – 6
  • Дунд – 18
  • Хүнд-1 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13319, гэрээр эмчлүүлж буй 17, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5023 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3030, 5-9 насны 1719 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж