Монголын хөрөнгийн бирж сонгуулийн штаб уу?!

Монголын хөрөнгийн бирж сонгуулийн штаб уу?!

Монголын хөрөнгийн бирж сонгуулийн штаб уу?!

Дотоодын хөрөнгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн ”Монголын хөрөнгийн бирж” ХК 2025 оны 1 дүгээр сард Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч шинэ удирдлагатай болсон. Тэр бол өмнөх Засгийн газрын үед “Хурдасгуур төв”-ийн удирдлагаар ажилласан Хөгжлийн эдийн засагч гэх Б.Дөлгөөн юм.

Тэрбээр биржийн удирдлагын ажил авсан цагаасаа хойш хувийн амбиц, алдар нэрийн араас улайран хөөцөлдөж, хаана л олон хүн цугласан газар байна тэр бүгдэд шургалан хурал, илтгэл, форум юу л таарна сэдэв голохгүй нэр, зургаа хавчуулан энд тэнд цохиж явж харагддаг.

Тэгвэл мань эр Монголын хөрөнгийн биржийн байрыг хувийнхаа өмч мэт ашиглан бирж дотор “студи”, бас давхар хуулийн компани байршуулж, ажил хүлээн авахдаа дагуулж ирсэн эмэгтэйгээ биржээс цалинждаг хувийн туслах болгон, албаны туслахтайгаа зэрэгцүүлээд суулгаж байдаг гэнэ.

Түүгээр ч үл барам Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмаа зөрчин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олон хүнийг ажилд авсан бөгөөд өдгөө нийт ажилтнуудын 50 хувийг чөлөөлөх, оронд нь ирэх сонгуульд өөрт нь ажиллах хүмүүсээ компанийн мөнгөөр тэжээх далд санаархлаа ил хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тухайлбал, МХБ-ийн үндсэн дөрвөн хуульч өдөр тутмын ажлаа хэвийн явуулж байхад тэрээр биржийн дотоодод гаднаас хуулийн фирм байршуулж байгууллагын дотоод мэдээллийг ашиглуулан, МХБ-ээр дамжуулан IPO хийсэн системийн нөлөө бүхий банкуудад тус хуулийн фирмээр дамжуулж тусгай үйлчилгээ үзүүлж буй ноцтой үйлдэл үргэлжилж байгаа юм байна.

Түүнчлэн Б.Дөлгөөн НИТХ-ын сонгуульд өөрийнх нь сошиал сувагт видео, текст оруулж ажилласан багийнхнаасаа биржид ажиллуулан цалинжуулж, ажилд орж амжаагүй нь биржийн ажилтан мэт дуртай цагтаа орж гардаг. Байгууллагын төсвөөр контент үйлдвэрлэхэд ашиглах, компьютер, тоног төхөөрөмж худалдан авахуулсан зэрэг Захирлуудын зөвлөлтэйгөө зөвшилцөлгүй шийдвэр гаргаж, хууль бус шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийг тушаадаг ашиг сонирхлын зөрчил нь дараах байдлаар үргэлжилж байгаа аж.

Үүнд, тэрбээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг улс төрийн карьер ахих шат дамжлагаа гэж үзэн улс төрийн ашиг хонжоондоо хэрэглүүр болгон ашиглах болжээ.

Тухайлбал, тэрбээр МБХ-ийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн танхимд НИТХ-ын ээлжит хурлыг хуралдуулъя хэмээн сэтгэж, Яармаг руу нүүсэн тус байгууллагын холбогдох ажилтнуудад яршиг төвөг удан, тоног төхөөрөмжийг нь зөөлгөн авчруулж, нэг өдрийн хурлыг биржид явуулсан байдаг ба энэ тухай мэдээ нь НИТХ-ын пэйж хуудас болон, өөрийнх нь сошиал сувагт “бахархалтайгаар” нийтлэгдсэн байна.

Эх сурвалж https://www.facebook.com/share/p/1GA9Vgzgky/

Тэр ч бүү хэл Б.Дөлгөөн нь “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр 2028 оны УИХ-ын сонгуульд СБД-т нэр дэвшинэ гэж ил цагаан зарлах болсон бөгөөд СБД-ийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг “Харвардын аялал-Боломж нэмэх хөтөлбөр” гэгчид бүртгэн, ирэх сонгуульд санал өгөх насныханд одооноос нөлөө үзүүлж, тэдгээрийг МХБ-ийн байранд хүлээн авч, уулзалт зохион байгуулж буй нь сонгогчдын сэтгэл зүйд арилжааны арга маягаар (санал худалдан авах) манупиляци хийж буй үйл явц илэрхий ажиглагдаж байна. (Манипуляторууд аливаа нэг агуулгын талаар өөрийн гэсэн үзэл санаа, итгэл үнэмшил сууж амжаагүй хүмүүст зөн совин, бодит байдалдаа эргэлзтэл толгой нь эргүүлдэг)

Түүнчлэн хамаарал бүхий этгээдүүдээ биржийн мөнгөөр цалинжуулах цар хүрээгээ улам тэлэхийг санаархаад зогсохгүй, зөвхөн өөрийн зураг, сошиал хаягууд, НИТХ-ын төлөөлөгчийн хувиар иргэдтэй холбогддог утасны дугаарыг байршуулсан сонгуулийн формат бүхий дараах олон мянган зурагт хуудсыг мөн Биржийн бизнес төлөвлөгөөнд тусган “Хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлах”-д төсөвлөсөн мөнгөнөөс хэвлүүлж тараагаад, үлдэгдлийг биржийн 1 давхарт эрээ цээргүй байршуулсныг ажлын шугамаар орж гарсан хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид гайхаж, шүүмжлэн, элэглэх болжээ.

Энэ бүхнээс харахад түүний улс төрийн нүүдэл ичгүүр сонжуургүй эртэдсэн төдийгүй, хэт яарсан сэтгэл хөдлөл нь биржийг ирэх сонгуульд нэр дэвших шат дамжлагаа болгон, тус байгууллагын нэрээр background хийх, CV-гээ баяжуулах л хэлбэр төдий гэж ойлгогдон, биржийн нийт хамт олны итгэл, үнэлэмж эргэж сэргэхээргүй унтраасан бололтой. Биржийн нийт ажилтнуудын амьдралын баталгаа эргэлзээтэй, ажлын байрандаа сэтгэл зүйн ая тух алдагдсан, стресс давамгайлсан нөхцөл байдалтай байгаа аж.

Одоо танаас асууя.

Монголын хөрөнгийн бирж сонгуулийн штаб болсон нь зүгээр үү?

 

Номун

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Р 2025-08-20 66.181.181.245

Харин ч оюутан сурагчид хөрөнгийн бирж орж танидцах нь зөв ш дээ. 10 жил бвал бүр зүгээр. 10 жилийн хүүхдүүд ер нь тэгж байгууддагатай танилцах судлах өдөр зөндөө болж байдаг шд бусад газар.
Хөрөнгийн бирж угаасаа жоохон шинэ санаа нэвтрүүлэх хэрэгтэй, дотроосоо нэг нь дарга болох гэж оролдож улаан цайм ийм дайрсан юм бичүүлсэн харагдаж байна. Ичиг ичиг ийм юм бичүүлээд гүйж байдаг ккк

Avatar

М 2025-08-20 103.212.118.254

Төрийн өмчит компанид улс төрийн албан тушаалтныг ажиллуулахыг нь хориглох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-08-20 202.126.91.14

Иймэрхүү шалихгүй юмнуудаасаа салаачээ Зандка

Avatar

з 2025-08-20 202.9.46.54

улс төрийн я***н

Avatar

Нэргүй 2025-08-20 202.131.234.234

АНд байсан нэг л өдөр МАНд орчихсон тууж явсан, барууны намаас нэг өдөр урваад зүүний нам руу, шууд үзэл баримтлалаа 180 хэм соличихдог ийм улс төрч гэж байх уу, ккк нохойн баас, дарга л болж байвал хэнийг ч долоох нохойн гөлөг

Avatar

Нэргүй 2025-08-20 202.126.90.44

МАН-ын хан үүрд зайлнаа

Avatar

Нэргүй 2025-08-20 66.181.178.135

иймэрхүү хог новшнуут монголын төрд өт хорхой мэт язагнаж байна. нам дамжиж янхандсан хүн хог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж