"Сургууль, цэцэрлэгийн ширээ сандлын тендер амжилтгүй болсон нь үнэн"

"Сургууль, цэцэрлэгийн ширээ сандлын тендер амжилтгүй болсон нь үнэн"

"Сургууль, цэцэрлэгийн ширээ сандлын тендер амжилтгүй болсон нь үнэн"

Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираагаас сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн талаар тодрууллаа.


-Боловсролын яам нь нэг тэрбум төгрөгийн үнэтэй сандал, ширээ худалдан авч байхад сургууль, цэцэрлэгүүд нь сандал ширээгүй, ажиллахгүй байна гэдэг асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Боловсролын яамнаас энэ асуудалд тайлбар өгөхгүй юу. Өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль, цэцэрлэг ийм нөхцөл байдалтай байна вэ?

-Боловсролын яамны зүгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга байгууламж ашиглалтад орж, есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон. Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд нийт 177 барилга байгууламжийн төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд нийт 72 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм.

Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон 17 барилга байгууламжийн ес нь буюу таван сургууль, дөрвөн цэцэрлэг нийслэлд байршилтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн.

Тоног төхөөрөмжийн тухайд бид улсын төсвийн хөрөнгөөр хийж буй төсөл арга хэмжээний хүрээнд хэдэн сургууль, цэцэрлэг энэ онд ашиглалтад орохыг тооцоолж, төсвөө гаргадаг. Ингэхдээ Төсвийн тухай хуулийн дагуу анхан шатны нэгж буюу сум, дүүргээс эхлэн төлөвлөж, Боловсролын яам дээрээ салбарынхаа төсвийг нэгтгэдэг. Бид төсвийн төлөвлөлтийг бүтэн жилийн өмнөөс төлөвлөж, ажилладаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд бид энэ онд 72 сургууль, цэцэрлэг ашиглалт орно гэдэг тоон дээрээ үндэслэн тоног төхөөрөмжийнхөө тооцооллыг гаргаж, худалдан авалтаа зохион байгуулдаг.

Харин нийслэлийн зүгээс яриад байгаа сандал, ширээгүй сургууль цэцэрлэгийн хувьд, нийслэлийн хэмжээнд нийт 139 барилга байгууламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүний 71 нь улсын төсвөөр, 44 нийслэлийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвөөр хэрэгжиж байна. Нийслэлийн болон дүүргийн төсвөөр хэрэгжиж байгаа эдгээр барилгын хяналтыг нийслэл өөрөө бүрэн хариуцаж явдаг. Хэзээ эдгээр барилга ашиглалтад орох вэ гэдгийг нийслэлээс хариуцаж, тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Боловсролын сайдын багцын хүрээнд зөвхөн улсын төсвөөр хэрэгжиж буй арга хэмжээг хариуцаж, хяналтаа тавина. Нийслэлийн зүгээс өнгөрсөн хугацаанд Төсвийн тухай хуулиараа санал ирүүлэхдээ голчлон барилга байгууламжийн санал ирүүлж байсан. Өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжтэй холбоотой нэг ч санал ирүүлээгүй. Төсвийн тухай хуулиар дүүргүүд саналаа гаргаж, нийслэл дээр нэгтгэн салбар яаманд ирүүлэх ёстой байдаг. Яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах үүргийг бүрэн хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр нийт 32.4 тэрбум төгрөг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан төсвөөр тусгасан. Энэ төсөв ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрын хэрэгцээтэй тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан.

Төсвийн тухай хууль болон Тендерийн тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагаагаа зохион байгуулсан боловч харамсалтай нь ширээ сандал болон гал тогооны тоног төхөөрөмжийн тендер Төрийн хэмнэлтийн тухай хуулиараа тавдугаар сарын 31-ний өдөртөө багтаагүй гэдэг шалтгаанаар амжилтгүй болсон.

Гэхдээ бид есдүгээр сарын 1-н гэхэд шинээр ашиглалтад орсон 17 сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн тендерийн асуудлыг УИХ-д хүргүүлж, долдугаар сард батлагдсан төсвийн тодотголоор төсвөө батлуулж, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж байна. Ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрээсээ худалдан авах Засгийн газрын тогтоол батлагдсан байдаг. Тэгэхээр дотоодын үйлдвэрээс худалдан авахдаа бид цахим дэлгүүр буюу ерөнхий гэрээний аргаар худалдан авах арга хэмжээгээ давхар зохион байгуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран цахим дэлгүүрт ширээ сандал, багшийн бичиг хэргийн шүүгээ, цэцэрлэгийн ширээ сандлыг цахим дэлгүүрт байршуулж, илүү хурдан худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Бид сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг хангах ажлыг зохион байгуулж байна.

-Боловсролын сайд П.Наранбаяр сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны төслөөр худалдаж авна гэж мэдээлсэн. Одоо Сангийн яамны зөвшөөрлийг хүлээж байна гэсэн шүү дээ?

-Манай салбарын хөрөнгө оруулалт дан ганц улсын төсвийн хөрөнгөөс бүрддэггүй. Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хамрагдана. Нэмж хэлэхэд, аж ахуйн нэгж байгууллагын албан татварын нэг хувийн хөнгөлөлт гэдэг бол боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх том боломжийг бүрдүүлсэн. Бид энэ жилийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн ашиглаж амжаагүй өв хөрөнгийг сурагчийн ширээ сандал авах зохицуулалтыг хийгээд, гэрээ байгуулан худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж байна. Мөн татварын нэг хувийн хөнгөлөлттэй холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд сургууль, цэцэрлэгүүдэд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэх арга хэмжээг давхар зохион байгуулж байна.

– Төсвийн төлөвлөлтийг бүтэн жилийн өмнөөс төлөвлөж, ажилладаг гэлээ. Салбар яамны нэг тэрбум төгрөгийн сандал, ширээний тохижуулалтыг жилийн өмнө төсөвт тусгасан гэсэн үг үү. Үүнээс илүү шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийн тохижилтод анхаарч, эхэнд эрэмбэлэх ёстой байсан юм биш үү?

-Бид төсвийн төлөвлөлтийг нэг жилийн өмнөөс гаргадаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаа барьж буй сургууль, цэцэрлэг хэзээ ашиглалтад орох вэ гэдэг дээр тулгуурлаж, тооцооллыг гаргадаг. Боловсролын яамны зүгээс хурлын өрөөний ширээ, сандал, цахим тоног төхөөрөмж, харьяа байгууллагуудын цахим хэрэглэгдэхүүнтэй холбоотой төлөвлөлт тухайн жилийн төсвийн төлөвлөлтөд хамт тусгасан байдаг. Батлагдсан байгаа нийт төсвийн эхэнд мэдээж шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж ордог. Үүний дараа байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах цахим хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмж бол салбарын хэмжээнд хэрэгцээтэй учраас жагсаалтад орно.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Елена 2025-08-20 103.14.38.78

Цэцэрлэгийн ширээ, сандал аяга таваг, хивс дрожнуудаас авхуулаад эцэг эхүүд мөнгө хурааж жилийн жилд тохижуулж өгдөг.

Avatar

хүнчин 2025-08-20 202.9.40.86

хүн намын мэдэлд оржээ

Avatar

1 2025-08-20 202.70.38.5

Ажлаа хийж чадахгүй байгаа юмнуудыг зайлуулаачээ. БЯ арай л чадавхгүй шүү

Avatar

Зочин 2025-08-20 66.181.182.16

Даргын шахааны бордюр явган хүний замын хавтангууд болохоор ямарч саадгүй хэдэн зуун вагоноороо ямарч тендергүй ногоон гэрлээр орж ирж байдаг ард түмний хүүхдүүдийн сурч боловсроход зайлшгүй шаардлагатай зүйлүүд нь болохоор ямар нэгэн шалтагаар саатаж байдаг энэ улс ямар замаар яваад байнаа.

Avatar

Нэргүй 2025-08-20 103.229.121.67

Хүүхдүүдийн хичээл эхлэх гэж байдаг. Сандал ширэээийхээ асуудлыг шийдээгүй байдаг. Яачихсан улс вэ. Буруутай этгээдүүдийг хяргаад өгөөч ээ.
Сандал ширээ шийдэхэд нэг их айхтар толгой хэрэггүй дээ

Avatar

nergui 2025-08-20 124.158.106.237

ha ha azgui surguuliud 🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳🥳

Avatar

Нэргүй 2025-08-20 122.201.31.36

Eсүсийн христийн цуглааныг бүр мөсөн устга үйл ажиллагаа зогсоо ухамсаргүй харилцааны соёлгүй хүнийг доромжилж дайрч загнаад байдаг тэгээд гадаадын шашин монгол эмэгтэй хүний нэр дээр 13 салбар ажиллуулж байгаа юм тасалан зогсоо албан бус байдаг

Avatar

Сэтгүүлч. Дээд сургууль 2025-08-20 66.181.184.243

Ширээ сандлаа болиод багш нарийн боловсрол мэдлэг, аж ахуйд зарцуул наад мөнгөө

Avatar

Ггг 2025-08-20 59.153.113.245

энэ авгайг ажлаас нь халаач!!!хичээл орох болж байхад сургуулиуд нь ширээ,сандалгүй байх.одоо тёндэр зарлана гэж ичихгүй ярьж байдаг

Avatar

зочин 2025-08-20 59.153.114.253

шахааны компаний чанар муутай хуванцар ширээ сандал авах бий дээ.

Avatar

Нэргүй 2025-08-20 66.181.184.243

Хятад хог л авна шдэ мөнгөнд нь тааруулаад

Avatar

Нэргүй 2025-08-20 202.126.90.205

Х, Тамир гээд байгаа чинь Хөдөлмөрийн багш Тамир биш байгаасай даа. Тэр бол юу ч бүтэхгүй дээ. Баларна даа

Avatar

Нэргүй 2025-08-20 103.229.122.123

Дарга нарынхаа тансаг ширээ сандалыг амжаад тендерээр авсан л байна. Харин сурагчдын ширээ, сандалыг хаясан байна.

Avatar

Хотын уугуул иргэн 2025-08-20 103.229.122.123

Ажлын ямарч уялдаа холбоо байхгуй. Бие Биерүүгээ чихсээр байгаад эцэст нь хүүхдүүд л хохирч байна. Ажлаа хийдэггүй, юу хийхээ мэддэггүй ийм новшийн төрийн албан хаагчид. Ичихгүй тативар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгааштээ. Новшнууд…

Avatar

өөөө 2025-08-20 210.148.94.144

Хэргээр амжилтгүй болгож байгаад өндөр дүнтэй шахааны компаний шургуулах гэж байгаа биз лалрууд

Avatar

Нэргүй 2025-08-20 66.181.182.186

Тодорхой ш дээ. Тендерийн хороо гэдэг чинь л өөрсдөө хүчингүй болгож байгаа шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж