ОБЕГ-аас цаг агаарын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр /2025.08.20/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах:
-Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс Улаанбаатар хотод өнөөдөр өглөөний 05:00-07:00 хооронд болон 14:00-17:00 цагуудад хур тунадас орно гэх мэдээллийг өгсөн. Үүнээс гадна оройн цагаар нийслэлийн хэмжээнд усархаг бороо орох төлөв гарсан. Хур тунадастын хувьд Улаанбаатар хотод 1.5-3 м/с орохоор байна. Замын хөдөлгөөн удирдлагын төвийн өгсөн мэдээллээр нийтийн эзэмшлийн зам талбайд борооны ус тогтсон мэдээллийг цаг бүрд НОБГ-т өгч ажиллаж байгаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Сүхбаатар дүүргийн Багшийн дээдийн урдах автобусны буудлын эргэн тойронд борооны ус их хэмжээгээр тогтсон гэх мэдээллийг өгсөн.
Үүн дээр НОБГ-аас тогтсон тогтоол усыг зайлуулах арга хэмжээг дүүргүүдийн шуурхай штабууд хүргүүллээ. Үргэлжлэн орох бороотой холбоотой үер усны осолтой дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. УОК болон УЦУОШХ зургадугаар сар бол наймдугаар дугаар саруудад нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний усархаг бороо, аадар бороо болон үер усны эрсдэл өндөр байгааг урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгч байсан. Мөн долдугаар сар болон наймдугаар саруудад үер усны аюулт нөхцөл байдал хүндэрч болзошгүй мэдээллийн хүрээнд 9 дүүргийн штабуудыг өргөссөн хэлбэрээр ажиллахыг зохион байгуулж, арга хэмжээ авч байна.
Тухайлбал, нийслэлийн Онцгой байдлын штаб дээр 9 төр захиргааны байгууллагын 45 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Нийслэлийн 9 дүүргийн 65 хорооны 95 байршилд үер буух эрсдэл өндөр байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлыг хэрэгжүүллээ. Үүнээс гадна үер усны эрсдэлтэй байршлуудын B1 давхарт цахилгааны шийт болон нийтийн өмчийн авто тээврийг үерийн уснаас хамгаалах, усыг зайлуулах арга хэмжээний хүрээнд далан, шуудуу барих ажил өрнөж байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 320 орчим СӨХ-ны Үндэсний зөвлөлд үүрэг даалгаврыг хүргүүлсэн..
Борооны ус их хэмжээгээр тогтдог авто зам болон явган хүний замын усыг соруулах, зайлуулах болон далан шуудуу татах үүрэг даалгавар мөн өгсөн. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 9 дүүргийн 28 хорооны 1917 айл өрхүүдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг өрх бүрт хүргүүлсэн. Энэ хүрээд үерийн голомт далан дээр буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх зааврыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө.
А.ТАМИР
3,595.38















































