Холливудын алдартай хуурамч гоёл чимэглэлүүд

FASHION

Холливудын алдартай хуурамч гоёл чимэглэлүүд

Холливудын алдартай хуурамч гоёл чимэглэлүүд

Хямдхан материал, хуурамч эрднийн чулуугаар хийсэн гоёл чимэглэлийг Холливудын алтан үеийн алдартнууд зүүдэг байжээ. Саяхан гарсан шинэ номд Жоан Кроуфорд, Либерас нар шиг алдартнууд тайз, дэлгэцийн ард ямар төрлийн гоёл чимэглэл хэрэглэдэг байсан талаар өгүүлдэг. Энэ удаагийн "FASHION" буландаа Холливудын хамгийн алдартай гоёл чимэглэлийн талаар онцолж байна.


Өнөө цагт хүзүүний зүүлт, бугуйвч зэрэг нь хувцаслалтын дутууг нөхөж, төгс болгож чадна гэдгийг хүн бүр мэддэг болсон. Гэхдээ өнгөрсөнд зөвхөн баян хүмүүс л тансаг үнэт эдлэл зүүх чадалтай байжээ. Улмаар гоёлын зориулалттай, хуурамч гоёл чимэглэл бий болохоос өмнө дийлэнх эмэгтэйчүүд үнэт чулуу, алт эрдэнээр бүрдсэн үнэтэй гоёл зүүдэг эсвэл бүр хэргэлдэгчгүй байв. Харин хуурамч эрдэнээр бүрдсэн ч сайхан харагддаг гоёлын зориулалттай зүүлт, бугуйвч, ээмэг зэрэг гарснаар хэд хэдэн шалтгааны улмаас олон нийтийн дунд түгээмэл хэрэглээ болсон аж. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны үед зарим нэгэн үнэтэй материал хомсдож, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар өргөн хэрэглэгдэх болжээ. Хэдийгээр хуурамч гоёл чимэглэл Европоос гаралтай ч АНУ-д илүү хэрэглэгдэх болсон байна.

Үнэт эдлэлийн мэргэжилтэн Кэрол Вултон "Хувцасны гоёл чимэглэл" хэмээх шинэ ном бичсэн бөгөөд Америк эмэгтэйчүүд үүнийг Европ эмэгтэйчүүдээс илүүтэйгээр хэрэглэдэг гэжээ. Европт хүмүүс үе дамжсан эсвэл онцгой тохиолдлуудад бэлэглэсэн үнэт эдлэл өмсдөг байв. Харин Америкт эмэгтэйчүүд шинэ зүйлийг туршиж үзэхэд илүү чөлөөтэй байдаг байв. Холливуд ч хувцасны гоёл чимэглэл, үнэт эдлэлийг илүү алдартай болгоход тусалсан. Мэрилин Монро шиг одод гоёлын хувцсыг кинон дээр ч, бодит амьдрал дээр ч өмсдөг байсан бол нийгмийн бүхий л давхаргын эмэгтэйчүүд гоёл чимэглэл зүүхийг хүсдэг болжээ. Кэрол Вултоны бичсэн номд хамгийн алдартай есөн гоёл чимэглэл, тэдгээрийг урласан дизайнеруудыг онцолсон болно.

ШАНЕЛИЙН MALTESE CROSS БУГУЙВЧ    

Коко Шанель бол гоёл чимэглэлийг жинхэнэ урлаг болгосон анхны дизайнеруудын нэг юм. Түүний бүтээсэн хамгийн алдартай гоёл чимэглэлүүдийн нэг нь цагаан паалан, хуурамч үнэт чулуунаас бүрэлдсэн Maltese Cross бугуйвч билээ. Тухайн үед Шанелийн энэхүү загвар нь шинэхэн бөгөөд алмайрам байв. Тэрээр шил, хуурамч алтыг хуурамч эсвэл бодит үнэт чулуутай хослуулсан явдал нь өмнө нь хэний ч санаанд буугаагүй байна. Шанель тансаг үнэт эдлэл болон хуурамч гоёлоос бүрдсэн чимэглэл зүүдэг байжээ.  Гэхдээ түүний загварууд нь бүгд гоёлын зориулалттай байсан аж. Ингэснээр ямар ч төрлийн материал, өнгө, загвараар хүссэнээ урлах эрх чөлөөг мэдэрдэг байсан гэдэг. Тэрээр мөн бүтээлүүдээ оюуны өмчөөр хамгаалуулаагүй. Шанелийн хувьд гоёл чимэглэл нь санхүүгийн чадамжийг илтгэх ёсгүй гэж үздэг байжээ. Тэрбээр "Эмэгтэй хүн хүзүүндээ чек зүүж байгаа мэт мэдрэмж авах ёсгүй. Харин улам үзэсгэлэнтэй мэт мэдрэмж авах ёстой" гэсэн байна.

ELSA SCHIAPARELLI FAUX-PEARL PIN

Элза Шиапарелли нь хувцасны гоёл чимэглэлийн ертөнцийн өөр нэг томоохон бүтээлч байсан юм. Шиапарелли гоёл чимэглэлийг урлаг гэж үздэг байсан бөгөөд ихэвчлэн Жан Шлюмбергер, Сальвадор Дали зэрэг алдартай зураачидтай хамтран зоригтой, уран сэтгэмжтэй бүтээлүүдийг урладаг байв. Алтан өнгөтэй хиймэл сувдан зүүг металл болон хуурамч сувдаар хийсэн бөгөөд Шлюмбергер тансаг зэрэглэлийн "Tiffany" брэндэд ажиллахаасаа өмнө зохион бүтээжээ. Тэрээр юуг ч үнэт эдлэл болгон хувиргаж чадна гэдэгт итгэдэг байв. Далайн хясаа, нарсны боргоцой, тэмээн хяруулын өд, тэр ч байтугай дугуйт тэшүүрийн зэрэг гайхалтай материалыг ашиглаж, хөгжилтэй, ер бусын загваруудыг бүтээсэн. Шлюмбергер уламжлалт үнэт эдлэлийн дүрэм журмыг дагаж мөрддөггүй байсан бөгөөд үүний оронд тэрээр уран бүтээлчдээс үнэт эдлэл гэж юу болох талаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцахыг хүссэн. Шанель шиг Шиапарелли цоо шинэ зүйлийг бүтээж байв. Тэд хамтдаа загварлаг гоёл чимэглэлийг боломжийн үнээр, зөвхөн баячууд төдийгүй бусад бүх эмэгтэйд хүртээмжтэй болгоход тусалсан.

МИРИАМ ХАСКЕЛЛИЙН БОЛОР ЭНГЭРИЙН ЗҮҮЛТ

Мириам Хаскелл нь хамгийн нарийн хийцтэй гоёл чимэглэлийг бүтээдэг гэдгээрээ алдаршсан. Тэрээр карьерынхаа эхэн үед л хиймэл гоёл чимэглэл ч мөн адил загварын өндөр түвшний нарийн хийцтэй байж болно гэж үзэж байв. Улмаар Хаскелл Европын өндөр чадвартай гар урчуудыг ажиллуулж, нарийн сүлжмэл хээ, тансаг шигтгээ бүхий эдлэл хийлгэдэг байжээ. Түүний гайхамшигтай гоёл чимэглэлүүд Холливудын алдартнуудын дунд маш их нэр хүндтэй болсон. Ялангуяа жүжигчин Жоан Кроуфорд түүний үнэнч шүтэн бишрэгч байсан аж.  Тэрээр Хаскеллийн гоёл чимэглэлийг кинон дээр ч, хувийн амьдралдаа ч зүүж, бүр сурталчилгаанд нь хүртэл орж байсан. Мөн түүний бүтээлүүд "Ziegfeld Follies" (1945), "Phantom of the Opera" (1943) зэрэг кинонуудад болон "I Love Lucy" цувралд ч гарч байв.

JOSEFF OF HOLLYWOOD-ИЙН ЗҮҮЛТ

Южин Жосефф кинонд гардаг гоёл чимэглэлүүд түүхэн бодит байдалтай нийцэхгүй байгааг анзаарч, өөрөө хийж үзсэнээр Холливудын алдартай студиүдийн гол үнэт эдлэлийн дизайнер болсон. Түүний бүтээлүүд "Gone with the Wind", "Ben-Hur" зэрэг сонгодог кинонуудад гарч, Марлен Дитрих, Вивиен Ли зэрэг одод ч зүүж байжээ. Тэр царцсан металл ашиглаж, гэрэлд гялалзахгүй, дэлгэцэд тохирсон үнэт эдлэл бүтээдэг байв. Жосефф үнэт эдлэлүүдээ түрээслүүлдэг байсан нь түүнд том цуглуулга бүрдүүлэх боломжийг бий болгож өгсөн. Хожим хүмүүс түүний бүтээлүүдийг худалдаж авахыг хүссэн тул хуулбарлаж борлуулах болсон байна.

УИЛЬЯМ ДЕ ЛИЛЛОГИЙН ЗҮҮЛТ

Бельгид төрсөн Уильям де Лилло нь Нью-Йорк дахь "Tiffany", "Cartier", "Harry Winston" зэрэг тансаг үнэт эдлэлийн брэндүүдэд ажиллаж байгаад, 1967 онд Мириам Хаскеллийн гол дизайнер асан Роберт Ф Кларктай хамтран ажиллаж эхэлжээ. Түүний анхны бүтээлүүд нь өнгө өнгийн бөмбөлгүүд, бүрмэл гууль зэргийг ашигласан, хүчтэй хэв маягтай, эсрэг соёлын хөдөлгөөнийг илтгэх эдлэлүүд байсан. Эдгээр нь эрэгтэйчүүдэд ч зориулсан байсан бөгөөд зангианы оронд зүүдэг алтан хүзүүний гинж, хүзүүвч хүртэл багтдаг байв. Тэрээр Жан Шлюмбергерийн тансаг үнэт эдлэлээс санаа авч, шүр, ногоолин, сувд, лазурит, хаш, хиймэл очир зэрэг гоёмсог материал ашигладаг байв. де Лилло Америкийн дизайнеруудын загварын шоуны гоёл чимэглэлийг бүтээж, удалгүй дээд зэрэглэлийн захиалагчид руу оржээ. Түүний Могул хэв маягийн зүүлт зэрэг онцгой бүтээлүүдийг Ротшильдийн баронесс, Виндзорын гүнгийн авхай, Элизабет Тейлор нар захиалж зүүдэг байв. 1976 онд де Лилло, Кларк нар Франц руу нүүж, "Chanel", "Schiaparelli", "Nina Ricci", "Yves Saint Laurent" зэрэг алдартай брэндүүдэд хиймэл гоёл чимэглэл зохион бүтээдэг болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-20 59.153.114.29

Ориг эсвэл ориг биш байх нь юунд ч хэрэгтэй юм.

Avatar

CJNr GAYXX 2025-08-20 50.169.138.78

– abtycni

Avatar

- ylcuun ### 2025-08-20 50.169.138.78

gsf #

Avatar

- zbxn # ###y 2025-08-20 50.169.138.78

tsooj -# @+

Avatar

- y/x 2025-08-20 50.169.138.78

pokzbt

Avatar

+ y ; 2025-08-20 50.169.138.78

jyylchin teneg # –

Avatar

-E; upgedeen tat -#-; ###, -ylcuun 2025-08-20 50.169.138.78

Kameruin bainguin xinaltand bn. +ytasaan#;

medgyi bol, -not bad;

Avatar

gadni TSAISAN galzyy + xsgyi + tivuin_; y 2025-08-20 50.169.138.78

kapit

Avatar

** 2025-08-20 202.9.46.7

зүгээр нэг дүрд зүүх макет ориг байх албагүй

Avatar

Bancrupcy textexnc; - taygtaigaasbis prodoljenie - EvropX, tsoojoor Opoc - #, @+ zbxn 2025-08-20 50.169.138.78

XYCHIN +DAVTAN+ davxtsal; nuugmuun,ylcuun

Avatar

yf 2025-08-20 50.169.138.78

b) – idn; # #

Avatar

-OC ### ypa 2025-08-20 50.169.138.78

cyrgyylitai alyyrchid net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж