Ипотекийн өндөр шимтгэлийг эсэргүүцэж, шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2025.08.20-нд нийтлэгдсэн

Ипотекийн өндөр шимтгэлийг эсэргүүцэж, шүүхэд хандана

Ипотекийн өндөр шимтгэлийг эсэргүүцэж, шүүхэд хандана

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжүүлж эхэлсэн. Уг журмыг хуульч О.Батхүү эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана гэдгийг мэдээлсэн юм.

Тэрбээр "Ипотекийн зээл авч байгаа иргэдийг урт хугацааны даатгалд буюу зээлийн хугацаагаар даатгах журам энэ оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ журмыг эсэргүүцэж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ даатгал бол сайн дурын даатгал гэж буруу мэдээлэл өгч байна лээ. Та хүсвэл энэ даатгалд даатгуулж болно гэсэн.

Гэтэл ипотекийн зээлийг олгох Монголбанкны журам гэж бий. Энэ журмын 2.5.5 заалтад заавал даатгуулна гэж заасан байдаг. Тэгэхэрээ наймдугаар сарын 1-нээс ипотекийн зээл авч байгаа иргэд энэ даатгалыг заавал хийлгэнэ.

Мөн одоо ипотекийн зээлтэй хүмүүс зээлийн даатгалын хугацаа дуусахад өндөр шимтгэл төлж эхэлнэ. Тэгэхээр нэг жилийн дотор амьдрал хэрэгжинэ гэсэн үг. Миний хувьд Санхүүгийн зохицуулах хорооны энэ журмыг эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар материал бүрдүүлж байна. Даатгал хэрэгтэй юу хэрэгтэй. Хамгийн гол нь ийм шийдвэр гаргахдаа яагаад олон нийтээс санал аваагүй, өндөр хувь хэмжээ тогтоосон бэ. Жишээлбэл, 30 жилийн хугацаатай 100 сая төгрөгийн зээл авбал 20 настай хүн найман сая, 30 настай хүн 14 сая, 40 настай хүн 20-25 сая төгрөгийн шимтгэл төлж байгаа нь дэндүү өндөр байна гэж үзэж байна" гэсэн юм.

Энэ журмыг яагаад батлах болсон талаар Санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа авахад, 2016-2023 оны хооронд 174 хүн гомдол ирүүлсэн юм байна. Энэ хүмүүсийн гомдол дээр үндэслэж, журам өөрчлөлт оруулж байна гэж хэлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж