Александр Исак үнэхээр Ливерпульд хэрэгтэй юу?

Александр Исак үнэхээр Ливерпульд хэрэгтэй юу?

Александр Исак үнэхээр Ливерпульд хэрэгтэй юу?

Энэ зуны Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонхоор хамгийн олны анхаарлыг татаж буй тамирчнаар Ньюкасл Юнайтедын довтлогч Александр Исак тодроод байна. Өдгөө 25 настай, швед довтлогчийн хувьд энэ зун буурь сэлгэж, Ливерпульд очихыг хүсч буйгаа ил, далд олон янзаар илэрхийлсэн боловч клубын эзэд нь түүнийг зарах сонирхолгүй байна. Исак ч багийнхаа бэлтгэлийг тасалж, Премьер лигийн нээлтийн тоглолтод оролцоогүй.

Ньюкасл ч аргаа барж, нээлтийн тоглолтод жигүүрийн довтлогч Энтони Гордонг төвд гаргасан ч тусыг эс олсон. Дасгалжуулагч Эдди Хау ч Исакын гаргаж буй авир, үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн улирлын Премьер лигийн аварга Ливерпуль ч энэ улирал аваргаа хамгаалах цаашлаад Аваргуудын лигт түрүүлэх төлөвлөгөөндөө Исакыг багтааж, түүний төлөө чамгүй их мөнгө санал болгож буй.

Гэхдээ Александр Исак үнэхээр Ливерпульд хэрэгтэй юу? Нээлтийн тойрогт аваргууд өрсөлдөгчөөө 4-2 гэсэн харьцаатай хожиж, хүчирхэг хэвээр байгаа гэдгээ харуулсан билээ.

Тус тоглолтын дараа "Улаанууд"-ын дасгалжуулагч Арне Слот "Би уг нь Премьер лигт түрүүлэх нь Борнмутыг талбай дээр нь хожихоос илүү онцгой гэж бодсон юм. Гэхдээ энэ тоглолтын сүүлийн 6-7 минут үнэхээр уулга алдам байлаа" гэжээ.

Тоглолт 88 дахь минут хүртэл 2-2 гэсэн харьцаатай байсан бөгөөд сэлгээгээр талбайд гарсан Федерико Кьеза багтаа тэргүүллийг авчирч, ялалтад хөтөлсөн юм.

Ливерпулийн домог Жэйми Каррагерын хэлснээр Ливерпулийн санаа зовних асуудал нь довтолгоо бус хамгаалалт гэнэ. Виржил ван Дик Холбооны цомын финалд тун тааруу тоглож, шүүмжлэлийн бай болсон бол шинэ цэргүүд болох Милош Керкез болон Жереми Фримпон нарт багийн системд уусахад хугацаа хэрэгтэй байгаа нь ажиглагдсан.

Слот ч багийнхаа талаар "Sky Sport"-д ярихдаа хамгаалалт, довтолгоо нь тэнцвэргүй байна гэдгээ хэлсэн. Энэ тэнцвэрийг барьдаг гол хүн нь болох Гравенберх ч бэртлээсээ эргэн ирвэл асуудал шийдэгдэнэ гэж тэрбээр үзэж байгаа аж.

Ерөнхийдөө Ливерпульд шинэ довтлогч гэхээсээ илүүтэйгээр шинэ төвийн хамгаалагч хэрэгтэй байна. Тэд 18 настай Жиованни Леони гэх хүүг Италиас авчирсан ч шууд гарааны эрхээ өгөхөд бэрх. Тиймээс Премьер лигт бэлтгэгдсэн, өнөө цагийн шилдэг англи хамгаалагчдын нэг, Кристал Паласын Марк Гехиг сонирхож байгаа гэх шуум бий.

Ингээд үзэхээр Ливерпулийн наймааны гол бай нь Исак бус Гехи болж таарав. Мэдээж Исакыг багтаа авчрах шалтгаан нь ойлгомжтой. Тэр бол яахын аргагүй өнгөрсөн улирлын Премьер лигийн шилдэг довтлогч. 34 тоглолтод 23 гоол оруулж, билгэдлийн багт нэрлэгдсэн нэгэн. Түүний хамтаар аваргууд улам л хүчирхэг, довтолгооны өргөн сонголттой болно. Гэхдээ хямдхан үнээр олдохгүй. Исакын наймаа бүтвэл Британийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй наймаа болох сурагтай.

Ливерпулийн довтолгоо бараг тэр чигээрээ өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Тэд Жотаг цаг бусаар харамсалтайгаар алдаж, Дарвин Нюнес болон Луис Диасыг багаасаа явуулсан. Хюго Экитике гэх 23 настай, авьяаслаг довтлогчийг багтаа элсүүлсэн ч Слот Исакт нүдээ унагасан хэвээр л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ггг 2025-08-20 59.153.113.245

экитикэ ч давгүй залуу байна билээ.хурд,хүч,тёхник аль2 нь сайн,харин багийн тоглолтдоо орох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-08-20 66.181.181.205

ван дайк!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж