Дональд Трамп, Володимир Зеленский нар өнгөрсөн Баасан гаригт Цагаан ордонд уулзсан билээ. Уулзалт хэрхэн өрнөх бол гэдгийг дэлхий нийт амьсгаа даран харж байв. Өмнөх уулзалт ширүүхэн болж, Зеленский хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт байдалд орсныг бүгд санаж буй. Тэгвэл энэ удаагийн уулзалт тайван, харьцангуй элэгсэг дулаан уур амьсгалд болж өнгөрсөн учир украинчуудын түгшүүр зовнил арилж, санаа алдсан гэх.
Украины парламентын гишүүн Ярослав Зележняк "Х" хаягаараа "Сайхан мэдээ байна, тэд маргалдсангүй" гэж жиргэсэн бол Олександр Мережко гэх гишүүн хэвлэлд ярилцлага өгөхдөө "Би үүнээс ч муу зүйл хүлээж байлаа. Гэтэл уур амьсгал өөрчлөгджээ. Трамп сөрөг хандлага гаргасангүй. Ерөнхийлөгч нар бие биедээ дассан мэт сэтгэгдэл төрж байна" гэжээ. Түүнчлэн парламентын гишүүн бөгөөд АНУ-Украины парламентын бүлгийн дэд дарга Марьян Заблоцки "Европын түншүүдийн дэмжлэг гүн сэтгэгдэл төрүүллээ. Тэд маш хурдан цугларсан. Зарим нь амралтынхаа дундуур хүрч ирлээ" гэсэн юм.
Дээрх сэтгэгдлүүдийг харвал Трамп, Зеленский нарын уулзалт харьцангуй эерэг уур амьсгалтай байсан бололтой.
Гэхдээ Аляска мужид болсон Путин, Трамп нарын уулзалт дутахааргүй элэгсэг дотно байсныг санууштай. Путинд зориулсан улаан хивс, тийрэлтэт онгоц, Трампын лимузин зэргийг харсан украинчууд тэдний харилцаа улам зузаарав гэж эмээсэн нь дамжиггүй.
Үүний дээр Даваа гаригийн өглөө оруулсан Трампын цахим бичвэрүүд нэмэгдэнэ. Тэрбээр "Зеленский өөрөө хүсвэл дайныг зогсоож чадна. Эсвэл үргэлжлүүлэн дайтаж болох юм" гэж бичжээ. Үүнийхээ дараа энхийн хэлэлцээг элдвээр гуйвуулан бичсэн хуурамч хэвлэлүүдийг шүүмжлэн бичсэн байв.
Трампын бичвэрүүдийг харвал тэр Зеленскийтэй уулзахдаа бухимдуу байсан байж магадгүй гэж ажиглагчид таамагласан аж. Гэвч Трамп Цагаан ордноос нүүр дүүрэн инээмсэглэн гарч ирээд, Зеленскийтэй гар барьснаар түгшүүрийн хар үүл арилжээ. Хэвлэлийнхэн хөл толгойгүй бужигнаж байсан ч уулзалтын үеэр Трамп, Зеленский хэн хэн нь хэлэх үгээ цэнэж чаджээ.
Харагдах байдал ийм боловч мөн чанарын хувьд хариулт нь олдоогүй асуултууд олон байна.
"Фронтын шугамын нөхцөл байдал өөрчлөгдөж байхад эвлэрч, гал зогсоохгүйгээр яаж энхийн хэлэлцээр хийх вэ? Нөхцөл байдал өөрчлөгдөөд байвал хэлэлцээр хийхэд хэцүү" гэж парламентын гишүүн Олександр Мережко хэлжээ.
Өнгөрсөн Пүрэв гаригт ОХУ-аас Украин руу 140 гаруй нисгэгчгүй онгоц, гурван баллистик пуужин харваж, 18 сартай хүүхэд, 15 настай хүү зэрэг 10 гаруй хүн амиа алдсан. Тэгэхээр энхийн гэрээ тийм ч ойрхон биш бололтой.
Түүнчлэн Украины энгийн ардуудын дунд Америкийн засаг захиргаанд бухимдсан хүн олон болжээ. Энэ сарын эхээр зүүн фронтод Оросын нисгэгчгүй онгоцонд өртөн амиа алдсан Киевийн алдартай зураач Дэвид Чичканыг оршуулах ёслол Даваа гаригт болсон. Гашуудсан хүмүүс өөр хоорондоо Америкийн засаг захиргааг найдваргүй гэж шүүмжилж байжээ. Эмгэнэл илэрхийлэхээр ирсэн Александра Григоренко гэх иргэн "Энэ дайнд олон мянган хүн амь үрэгдсэн. Гэтэл биднийг зүгээр л зарчихаж байгаа юм шиг санагдаж байна" гэжээ.
Оростой энхийн гэрээ байгуулахын тулд Украины газар нутгийн ихээхэн хэсгийг алдана гэж энгийн иргэд эмээж байна.
Цагаан ордон дахь уулзалтын талаар фронтын ахмад дайчин Мария Берлинска хэлэхдээ "Үнэндээ бидэнд ашиг сонирхлын үүднээс түр зуурын энх тайвныг санал болгож байна. Газар нутгаа өг, эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа олон сая хүнийг Орост хүлээлгэн өг, тэгвэл урт удаан амар амгалан ирэх болно" гэжээ.
Өдгөө украинчуудаар зогсохгүй бүх дэлхий Трамп, Путин, Зеленский нарын дээд хэмжээний уулзалтыг хүлээж байна. Путиныг хэлэлцээрийн ширээний ард суулгах гэсэн өмнөх оролдлогууд бүгд бүтэлгүйтсэн. Зеленскийн хувьд уулзахад бэлэн гэдгээ илэрхийлээд буй.
Үүний зэрэгцээ урьдчилан таамаглах аргагүй арга барилаараа алдартай ерөнхийлөгч Трамп гэнэтхэн л үзэл бодлоо яаж ч өөрчилж магадгүй юм. Трампын дараагийн нүүдэл хүртэл украинчуудын сэтгэл амаргүй.
Сэтгүүлч Кристина Бердынских энэ талаар хэлэхдээ "Цагаан ордонд бүх зүйл сайхан болно гэж таамаглаж байна. Зеленский, Трамп хоёрын хооронд. Трамп, Европын хооронд. Зеленский, Трамп, европчуудын хооронд. Гэвч дараа нь Трамп Путин руу залгаад л бүх зүйл дахиад зуу дахин өөрчлөгдөнө" гэсэн юм.
3,593.62




















































зочин 2025-08-20 202.9.46.111
украйн гэрээнд гарын үсэг зурахгүй бол Оросууд Киевт тулж ,Одессыг эзлэн авах нь тодорхой. …багыг алдах уу, ихийг алдах уу?
Зочин 2025-08-20 103.229.123.12
Ардчилсан Украйн гэж улс байсан цагт дайн хэзээч зогсохгүй !!!! Яагаад гэвэл Оросууд ардчилалыг " Орос орныг сүйрүүлэх халдарт хар тахал " гэж үздэг
зочин 2025-08-20 202.9.46.111
украйны ардчилал гэгч юунд хүргэснийг харахгүй бна уу?
z 2025-08-20 202.21.97.82
dain ali neg taliin yalaltaar esbel neg tal buuj ogsnoor togsdog,Oros yalna.
Нэргүй 2025-08-20 202.126.88.134
Нохой долоо,,,,
Нэргүй 2025-08-20 188.162.254.111
наймаачин тагнуулчинд булдэгчуулчихсэн,
зочин 2025-08-20 66.181.188.122
Юу бичээд байна аа, Крым,Донецк, Луганск Запорожье,Херсоныг орост өхгүй эргүүлж авна,ганц ч метр газар өхгүй, Дайны бүх хохирлыг оросоор төлүүлнэ гэж ирээд л зөрсөн юм биш үү, Тэгээд нөхөрсөгөөр гар барилцаад салсан юм уу, Ийм байхад орос украины харилцаа яаж сайжрах юм, Украин дэх дайн яаж зогсох юм, Дайн улам ширүүн үргэлжлэх магадлал их байгаа юм биш үү Дайныг цаашид үргэлжлүүлэх сонирхол Европын орнуудад давамгайлаад байгаа юм биш үү
зочин 2025-08-20 66.181.188.122
Украин үхлээ сонгож байна уу даа, Уг нь оросууд дайн зогсоох сайхан боломж гаргаж өгсөн, Томоохон ухралт хийсэнДайныг зогсоохыг үнэхээр хүсч байна Гэвч Украины тал үүнийг ашиглахыг хүсэхгүй байна Үхлээ л сонгоод байна
Нэргүй 2025-08-20 66.181.160.59
ногооноог тойроод түгжил дүлзэнгүүд байхад украин дууссан
Нэргүй 2025-08-20 202.126.88.134
Бөгспутин үхээд л дайн дуусышдээ,,,,