Байгаль орчны шинэчлэл төслийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Байгаль орчны шинэчлэл төслийг танилцууллаа

Нидерландын  Вант Улсын Засгийн газрын “Итгэлийн  сан”-гийн  санхүүжилтээр  Байгаль орчин,  аялал жуулчлалын яам Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй   “Байгаль орчны шинэчлэл-2”  төслийн энэ оны тайланг танилцуулж, 2011 оны ажлын чиглэлийн талаар хэлэлцэх гурван талт уулзалт өнөөдөр Дэлхийн банкинд боллоо. Уулзалт дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  тайланг  тус яамны дэд сайд, төслийн үндэсний удирдагч Ч.Жаргалсайхан танилцуулсан байна. Харин Дэлхийн банкны хэрэгжүүлсэн хэсгийн тайланг төслийн зохицуулагч Тони Виттен тайлагнасан юм.  Энэхүү уулзалтаар “Байгаль орчны шинэчлэл” төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцсэний сацуу  ирэх 2011 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсноороо онцлог байв.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж