Улаанбаатар хотод маргааш /2025.08.20/ 20-35 мм хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч их хэмжээний бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Наймдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн баруун болон хойд хэсгээр, 20-21-нд шилжих шөнө Төв аймаг болон Дундговийн нутгийн зүүн хэсэг, Говьсүмбэр аймгийн нутаг, Хэнтийн баруун болон хойд хэсэг, Дорнодын хойд хэсгээр , 21-ний өдөр Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд:
Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Баянхонгор, Хөвсгөл, Булган, Өвөрхангайн нутаг, Төв, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр, 20-ны өдөр нутгийн төв хэсгээр, 21-нд Төв аймгийн зүүн, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны наймдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн төв хэсгээр нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.
3,569.17





















































Нэргүй 2025-08-19 103.212.162.65
hot jiveed bvgd huduu oron nutagt amidraasai jiveesei bvh barilga nuraasai hot sviresee
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-08-19 103.212.118.96
Бороо ороход Саппоро уулзвар.усанд.автдаг.
3р эмгэлэг ороход.гарц гарахад.ус туулдаг.
хэцүү.байлаг шзз?!