Хичээлийн шинэ жил хэзээ мөдгүй эхлэх гэж байгаа ч нийслэлийн 341 дүгээр цэцэрлэгийн хаалга өнөөг хүртэл нээгдээгүй хэвээр. Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан баригдсан уг цэцэрлэг барилга байгууламж, тохижилтын ажлаа бүрэн дуусгасан ч зайлшгүй хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжөөр хангагдаагүйн улмаас хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй байгаа талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Нямхүү ярилаа.
Тэрбээр "Манай цэцэрлэг нийт 6 бүлэг, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан цахилгаан шат, усан сан, зам, стандарт анги танхим зэргээр бүрэн тоноглогдсон. Гэвч үйл ажиллагаа явуулахад шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж, ажилчдын хэрэгцээт хэрэглэгдэхүүн ирээгүй хэвээр байгаа.
Өнгөрсөн гуравдугаар сараас хойш 150 хүүхдийн сандал ширээ, тавиур, хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгсөн. Гэвч гал тогооны тавилга, хэрэгслүүд, багш ажилчдад шаардлагатай хэрэглэгдэхүүнүүд ирээгүй хэвээр байна. 341-р цэцэрлэг нийт 66 багш, ажилтантай. Ирэх есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн ч зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан тодорхойгүй байдалд байна” хэмээн сэтгэл зовнин ярилаа.
Уг нь энэ асуудлыг нийслэлийн зүгээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөндөж, Боловсролын яамыг яаралтай зохион байгуулалт хийж, хичээл эхлэх боломжоор хангахыг хүссэн ч өнөөх л бахь хэвээрээ аж.
Тус цэцэрлэгийн тухайд 2-6 насны хүүхдүүдийг харьяалал хамаарахгүй хүлээн авах боломжтой. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд тусгай хэрэгцээт цэцэрлэгийн насны 92 орчим хүүхэд байдаг аж. Гэвч цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаас шалтгаалан Сонгинохайрхан дүүргээс, Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгт л гэхэд 40 орчим хүүхэд очиж, суралцдаг байна.

Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүд ихэвчлэн энгийн цэцэрлэгт хамрагдах боломжтой. Харин бусад тусгай хэрэгцээт хүүхдүүд заавал стандарт хангасан орчин нөхцөлд, мэргэжлийн багш болон хөдөлгөөн засалч, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдтэй ажиллах шаардлагатай байдаг.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 341 дүгээр цэцэрлэгийн тухайд мэргэжлийн туршлагатай багш нараар багаа бүрдүүдсэн, харин хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч дутагдалтай байгаа талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Нямхүү хэлсэн.
341-р эцэрлэг нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 1-3 дугаар гудамжны хүүхдүүдийг хамран сургах бөгөөд тухайн хорооныхон цахимаар, харин харьяалалгүй бол биеэр очин бүртгүүлэх боломжтой. Хэдий үйл ажиллагаа нь эхлэх эсэх нь тодорхойгүй ч цэцэрлэгийн бүртгэл нь хэвийн үргэлжилж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС ШААРДЛАГА ТАВЬСАН Ч ХАРИУ ИРЭЭГҮЙ

Тус цэцэрлэгийг улсын төсвийн 6 тэрбум төгрөгөөр барьсан. Эцэг эхчүүдийн зүгээс цэцэрлэгийн барилгыг тоног төхөөрөмж дутуу хүлээлгэж өгсөнд бухимдалтай байгаа. Харин Боловсролын яамны зүгээс 2024 оны төсөвт тусгагдаж чадаагүй тоног төхөөрөмжийг асуудлыг, удахгүй шийдвэрлэж өгнө, хүлээж байгаарай гэх хариуг өгсөн байна. Цэцэрлэгийн зүгээс ч мөн хүсэлтээ албан ёсоор холбогдох газруудад хүргүүлсэн учраас хүлээхээс өөр сонголтгүй байгаа гэнэ.
2025 оны наймдугаар сарын 15-нд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 341 дүгээр цэцэрлэг дээр ажиллаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэрбээр “Энэ цэцэрлэг нэг жилийн өмнө бэлэн болсон. Гэвч өнөөдөр зарим тоног төхөөрөмж байгхгүйгээс хүүхдүүдээ авч чадахгүй байна. Ийм нөхцөл байдалтай 13 сургууль, 20 цэцэрлэг байгаа бөгөөд нийт 10,500 хүүхэд тоног төхөөрөмжгүй, оргүйгээс болж сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна”.
Нийслэлийн зүгээс Боловсролын яаманд албан шаардлага хүргүүлсэн ч “санхүүжилт байхгүй” гэсэн хариуг удаа дараа өгч байгааг шүүмжилсэн юм. “Нийслэл бүх засвар, барилгын ажлыг хийж байгаа ч тоног төхөөрөмж, багшийн томилгоо зэрэг гол асуудал яамны мэдэлд байгаа. Бид хууль эрх зүйн хүрээнд өөрсдөө сандал ширээ авах боломжгүй. Аудитаас акт тавина. Гэтэл салбар яам ямар ч хариуцлага хүлээхгүй байна” хэмээн ярьсан юм.
Боловсролын салбарт 2025-2026 оны хичээлийн жилд 300 мянга орчим хүүхэд цэцэрлэгт, 830 мянга орчим хүүхэд сургуульд суралцана гэсэн тоо бий. Хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа ч сурах орчин, анги танхим, тоног төхөөрөмжийн хүрэлцээ өнөөдрийг хүртэл хангалтгүй хэвээр байна.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсрол, асаргаа сувилгаа нь энгийн сургуулийн хүүхдүүдээс илүү нарийн, анхаарал шаарддаг. Гэтэл ийм зориулалттай мэргэжлийн, тусгай барилгатай цэцэрлэг бэлэн болчихоод тоног төхөөрөмжгүйгээс болж хаалгаа нээж чадахгүй, нөгөө талд нь хүүхдүүд, эцэг эхчүүд хохирч байгаа нь харамсалтай.
Хүүхдийн эрх, боловсролын хүртээмж, тэгш байдлын талаар ярьж буй ч бодит байдал дээр хүүхдүүд цэцэрлэгтээ очих боломжгүй, эцэг эхчүүд нь цэцэрлэгийг хаалганы гаднаас харан хүлээж суугаа дүр зураг хэвээрээ.
Шийдэл нь тодорхой тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх. Гэвч төсвийн хуваарилалт, тендерийн гацаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх хамгийн ихээр хохирч байна.

Гэрэл зургийг: НЗДТГ
3,593.62






















































Нэргүй 2025-08-20 122.201.31.134
анги доторхи хүүхдийн асуудалд анхаарлаа бүрэн хандуулах муу байхад цэцэрлэгт юун бассейн бэ. тэнэг юм бэ. тэр мөнгөөрөө гал тогооныхоо тоног төхөөрөмжийг хангах хэрэгтэй биздээ. МАНгаруудын хийсэн ажил нь алхам тутамдаа тэнэг.
Нэргүй 2025-08-20 66.181.160.117
Сүүлийн 30 -аад жилд аливаа ажилд хариуцлага сахилга бат гэж бхгүй зоргоороо дургидаг хөрөнгө мөнгийг үрэн таран хийж л сурч дээ жинхэнэ анархи бдалд дээр доргүй автсаны гай улс орон нийгмийг цөлмөхөөс өөр юуг монголд ард иргэдэд ардчилал авчирч өгөв.Харамсалтай шүү.Ажил явуулж юм бүтээж бгааг харлуулж дарамтлаж огцор зайл гэхээс өөр өөдтэй зүйл юу хийв.Энэ бүхний цаана хэн бгаа нь хараажаар тодорхой үүнтэй эвлэрч тэмцэхгүй бгаа нь дампуурал сүйрэлд л хөтлөх биз.
Б 2025-08-20 202.126.89.189
Төрийн албны удирдлага хэдэн малууд ажилаа хийж чадахгүй газрын гаваар далд орооч та нар барилгын төсөв мэдэхгүй шаардлагтай тоног төхөөрөмжийг нь яаралтай хурдан авч өгөх л ёстой шүү дэ
Нэргүй 2025-08-20 202.9.46.184
Эцэг эхчүүдийг нь зохион байгуулаад аваад өгчихөөч. Удирдлага нь гэж бүгд төсөв харсан мануухайнууд юмаа.
Наранбаяр 2025-08-20 202.9.46.7
Яамны оффисын тэрбум төгрөгний тавилга авч улсыг хохироосон наймаагаа буцаа, цэцэрлэг сургуульд эд хогшлыг нь авч өг!
Нэргүй 2025-08-20 202.126.91.70
Хоолоо гаднаас хүргүүлж авахгүй юу Асуудал шийдэгдээ
Нэргүй 2025-08-20 122.201.31.134
эргүү юм уу. энэ янзаараа чи энэ цэцэрлэгийг бариулсантай маш их холбоотой нөхөр байна даа. чам шиг малнууд л ингэж сэтгэнэ.