Алтайн оршин суугчид эрх мэдлийг төвлөрүүлэх шинэчлэлийг эсэргүүцэж байна

Алтайн оршин суугчид эрх мэдлийг төвлөрүүлэх шинэчлэлийг эсэргүүцэж байна

Алтайн оршин суугчид эрх мэдлийг төвлөрүүлэх шинэчлэлийг эсэргүүцэж байна

Оросын Алтайн Бүгд найрамдах улсын дээд шүүх зургадугаар сард батлагдсан шинэчлэлийг хүчингүй болгох хүсэлтийг Даваа гаригт (2025.08.18) татгалзжээ. Уг шинэчлэл нь тосгон, суурин болон орон нутгийн удирдлагын эрхийг хасаж, бүс нутгийн захиргаанд илүү их эрх мэдэл өгөх тухай байсан тул олон хүн эсэргүүцэж байсан юм. Улмаар шүүхийн шийдвэр гарах үед хэдэн зуун хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.

Нэхэмжлэл гаргасан хуульч, идэвхтэн Дмитрий Тодошев шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа жагсагчид “Шүүгчид ичигтүн”, “Бид нэгдмэл, биднийг дийлэхгүй” гэж хашхирсан байна.

Тодошев дээд шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдэж, эцсээ хүртэл тэмцэхээ амласан. Жагсагчид түүнд талархлын бэлэг болгон уламжлалт Алтай малгай, бүс гардуулжээ. Алтай бол Оросын хүн ам хамгийн цөөн үндэстний бүгд найрамдах улс. Тус бүс нутагт 221,500 орчим хүн өргөн уудам хөдөө нутагт амьдардаг. Нийслэл Горно-Алтайскт 65 мянга орчим хүнтэй, ихэнх хүн тосгон сууринд амьдардаг тул шинэчлэл нь хурдан хугацаанд хэрэгжинэ гэж үзэж байжээ. Зургадугаар сард Горно-Алтайскт болсон эсэргүүцлийн жагсаалд 4,000 орчим хүн оролцсон нь сүүлийн жилүүдэд Засгийн газрын эсрэг олон нийтийн цуглааны цөөн жишгийн нэг болсон аж. Учир нь 2022 онд Украинд түрэмгийлэл эхэлснээс хойш эсэргүүцлийг Засгийн газар улам чанга дарах болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-19 202.126.91.219

Алтай Якут Тува Буриад нар бүр 1994 онд Үндсэн хуулиа батлаж Ерөнхийлөгчөө сонгочихсон байсаныг Путин цуцлаж эрх мэдлийг хумисан тийм учраас тусгаар тогтнолоо зарлаж салах хэрэгтэй угаасаа эд нар сайн дураараа Оросод нэгдээгүй Оросууд эзлэн түрэмгийлж өөртөө нэгтгэсэн одоо салах цаг болсон

Avatar

Z-3 2025-08-19 66.181.191.123

оросын дарангуйлалд орсон алтайчууд туваа халимаг буриад тунгус якут гд монгол гаралтай эрх чөлаагүй эдийн засаггүй хөгжил цэцэглэлт бхгүй хөдөөны самгончид болсондоо одоо орос дайнд доройтонгуут тусгаар улс болох хэрэгтэй

Avatar

Монгол 2025-08-19 202.126.89.35

муу оросууд бага настнууддаа дэндүү дарлаж байгаа шүү Украины дайнд Алтай ,Буриад Тува Халимаг улсын залуу хөгшидгүй дайчлаж байна лээ

Avatar

Нэргүй 2025-08-19 202.21.100.210

Ха ха, Алтайн гээд аягүй дотно бичих юмаа, манай Алтайнхан яачаав гээд орж харлаа шд.

Avatar

Нэргүй 2025-08-19 178.174.229.45

FASHIST OROSUUD N HUURHII ALTAICHUUDIIG SHOROND HIIH BHDAA YANAA

Avatar

Нэргүй 2025-08-19 66.181.189.100

Алтаычууд Буриадуудаас хувь дээр, Монголд элгэмсүү ард түмэн

Avatar

Нэргүй 2025-08-19 202.126.89.178

Засссс энэ исүү гээ ч өвөрмонгол болон төвөд шинжаан уйгар дахь хүний эрхий асуудлыг сөхөж бичдэггүй мөртөө умард хөрштэй асуудлыг товойлгож ирээд л бичдэг юм хоёр нүүртэн

Avatar

Нэргүй 2025-08-19 202.126.88.217

Чи өөрөө бичээчээ,,,,энэ охинлуу дайраад яахнавдээ,,,,,

Avatar

Нэргүй 2025-08-19 202.126.91.219

Оросууд харин Хятадаас илүү харгислаж бичиг соёл хэлийг нь устгасан хөгжилгүй хоцрогдсон муж болгож байгалийн баялагыг нь хуу хамж сордог учраас бичих ёстой одоо иргэдийг нь дайнд хөөж явуулж хомроглон устгах ажиллагааг явуулж байна. Хятад Өвөрмонголчууд төрөлх хэлээрээ ярьж бичиж байна монгол хэлээр радио телевиз ажиллаж төрөлх хэл дээр сургуульд сурч байна. Хөх хот Улаан Үүд Кызыл хотуудаа харьцуулаад хар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж