АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт эхэлснийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хатуугаар эсэргүүцэв. Тэрбээр бүс нутгийн аюулгүй байдлын хүнд нөхцөл байдал нь Пхеньяныг цөмийн зэвсгээр хурдан хугацаанд зэвсэглэх шаардлагатай болгож байна гэж мэдэгджээ. “Родонг Синмун” сонинд мэдээлснээр Ким Даваа гаригт (2025.08.18) өнгөрсөн дөрөвдүгээр сард бүтээгдсэн усан цэргийн шинэ сөнөөгч хөлөг онгоцны зэвсгийн системийн ажиллагааны туршилтыг ажиглажээ. Эл үеэр Ким АНУ ба Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтыг “дайныг өдөөх гэсэн хамгийн тод илрэл” хэмээн тодорхойлсон бөгөөд “бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын орчныг сүйтгэгч” гэж тодорхойлжээ.
Тэрбээр Хойд Солонгосын эргэн тойрон дахь аюулгүй байдлын нөхцөл байдал өдрөөс өдөрт улам ноцтой болж байна хэмээн онцлоод, одоогийн нөхцөл байдал Пхеньянаас “цөмийн зэвсэглэлээ хурдацтай өргөжүүлэх”-ийг шаардаж байна гэж мэдэгдэв. АНУ ба Өмнөд Солонгосын цэргүүд Даваа гаригт Солонгосын хойг дээр боломжит онцгой байдалд бэлтгэх зорилгоор хамтарсан сургуулилалтаа эхлүүлсэн. Харин талбайн сургуулилалтын тал хувийг ирэх сар хүртэл хойшлуулжээ.
Ажиглагчид үүнийг Хойдтой яриа хэлэлцээг сэргээхийг эрмэлзэж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёний засаг захиргааны алхам гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Пхеньян хамтарсан сургуулилалтад хариу арга хэмжээ авах боломжийг үгүйсгээгүй тул АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүд сонор сэрэмжээ улам чангатгасаар байна.
3,576.03






















































ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-08-19 103.212.118.96
хойд со.цөмийн зэвсэгтэй.болвол.аюултай.
тэд бөмбөг хаяж магад?
Энэ бүдүүн гацаараа.байх дуртай гэдэг нь.
Вьетнам нэгдсэн.хөгжиж байна.
Герман нэгдсэн.
Нэргүй 2025-08-19 103.57.94.143
Зарим комментийг харахаар манайд ч бас тарган жаал шигяг хуучнаараа гажиг сэтгэдэг, соц-ын хөлдүүснүүд бишгүй л хэд бнаа даа !!!
зочин 2025-08-19 103.57.92.155
цөмийн з****г солиорч байж тарган баньд дэглэмээ алдах нь дээ .Ан -2 оор байлдааны онгоц хийсэн байж Америк үзнэ гэх шиг огтоно муурын сахлаар оролдоно гэдэг болно доо
Нэргүй 2025-08-19 202.126.88.217
Иран шиг зад бөмбөгдүлэх гээд л байж ядаад байнадаа,,,,
Нэргүй 2025-08-19 45.84.107.97
По ха ха ха, 1953 оноос хойш одоо хүртэл хойд Солонгосоор оролдож чадахгүй байгаа шүү тэр янкууд чинь! Ха ха ха ха ха
Зочин 2025-08-19 202.126.91.57
Өөрсдөө Оростойгоо хамтраад цэргийн сургуулилт хийнэ л биз, сүртэй ш дээ
Нэргүй 2025-08-19 188.68.52.231
Орос хойд Солонгос хоёр хамтран цэргийн сургуулилт хийх юм бол өмнөд Солонгос, Япон, Америк гурав шууд амиа хорлох юм болно шд! Кккк