Сурвалжлага: Түгжрэлээс болж иргэд 3-4 цагийг зам дээр өнгөрүүлж байна

Сурвалжлага: Түгжрэлээс болж иргэд 3-4 цагийг зам дээр өнгөрүүлж байна

Сурвалжлага: Түгжрэлээс болж иргэд 3-4 цагийг зам дээр өнгөрүүлж байна

Сүхбаатарын талбайн урдах зогсоолд автобус хүлээсэн иргэд зогсоно. Зарим нь “Автобус хүлээгээд 30-50 минут боллоо. Дахиад хэр удаан хүлээх юм болдоо. Хичээл сургууль эхлэхээр улам л хүндэрнэ дээ” гэж хоорондоо ярилцана.  Гэвч автобусны бараа ч алга. Нэг талдаа гарсан бололтой. Учир нь, түгжрэлийн оргил үед нийтийн тээвэрт явж байгаа автобуснууд нэг талдаа гарахаар хамгийн багадаа 30 минут хүлээх энүүхэнд. Хөгшид, хүүхэд автобус хүлээхээс аргагүйд хүрдэг бол залуучууд алхдаг. 

Хэдийгээр хичээл эхлэх болоогүй байгаа ч нийслэлд хаа сайгүй түгжрэл үүсэх болсон нь нэг талдаа иргэдийн зуны амралт дуусаж, ажилдаа орцгоосон. Нөгөө талдаа газар бүрт авто замыг шинэчлэх, шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил хийж байгаатай холбоотой зам хаасан зэрэг нь нөлөөлж байгаа гэж хэлж болно. Гэхдээ төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилладаг нь түгжрэлийг үүсгэж байна гэж хэлэх иргэд ч бий. Иймээс бид нөхцөл байдлыг сурвалжилсан юм. 

Яармаг руу явах автобус хүлээж зогсох Н.Дулам “Ажил амьдралынхаа ихэнх цагийг зам дээр өнгөрүүлдэг боллоо. Харин дарга нар нь замын хөдөлгөөнийг хааж байгаад л гэртээ харих нь хэцүү санагддаг. Заримдаа улсаараа таг зогссон мэдрэмж төрөх юм. Энэ бол инээж ярих зүйл биш. Бодит үнэн учраас эртнээс арга хэмжээ авч түгжрэлд дасахгүй байх ёстой. Миний хувьд ажилдаа явах гэж өглөө бүр тогтмол 06.00 цагт гэрээсээ гардаг. Хэдэн цаг илүү унтмаар байвч түгжрэлээс хамаарч тухтай ажиллаж, амарч чадахгүй байна. Түгжрэлд өдөрт 3-4 цагийг өнгөрөөж байна” гэсэн юм.

Мөн нэрээ хэлэхийг хүсээгүй иргэн "Түгжрэлийг шийдэхийн тулд замаа өргөсгөлөө, уртасгалаа гээд л яриад л байх юм. Ямар ч нэмэр алга. Зам, дулааны шугамаа шинэчилж байгааг нь буруутгахгүй. Гэхдээ энэ засварын ажлынхаа хуваарийг нийслэл нь Тээврийн цагдаагийн газартаа хүргэдэггүй юм уу. Нэг газар л зам засахаар тухайн газар бүрт нь түгжрэл үүсэх. Замын цагдаа нар ерөөсөө ажиллахгүй байна. Таван шарын орчимд зам засаж байгаа гээд өчигдөр өглөө бөөн түгжрэл үүслээ. Хэдэн ч цаг болов. Баруунаас зүүн чиглэлийнх нь авто зам сэлүүхэн боловч түгжрэлд автобуснууд нь орсноос ирэхгүй, иргэд зорчих унаагүй хэцүүдлээ.  Түгжрэлд орсон автобусны цуваа Дргагоноос аравдугаар хороолол хүртэл үргэлжилсэн. Замын цагдаа нь олигтойхон зохицуулалт хийж чаддаггүй юм уу, аль эсвэл зохицуулаад, зохицуулаад тэр юм уу бүү мэд. Маш их цагийг түгжрэлд барж байна. Бид яриад, хэлээд арга хэмжээ авах биш яах вэ дээ. Дэмий л бухимдах юм даа" гэлээ.

Нийслэлд 800 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас өдөр тутам 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Жил бүр түгжрэлийн асуудал яригдаж үе үеийн нийслэлийн Засаг дарга нарын толгойны өвчин болсон ч шийдэгдэлгүй 10 гаруй жил болж байна гэж хэлж болно. Улаанбаатар хот дахь түгжрэлийн голомтоор төв замаас гадна Яармаг, Нисэх нэрлэгдэх болсон. Тухайн хэсэгт амьдардаг төрийн албан хаагчид ажилдаа явахын тулд гарах ёстой цагаасаа 2-3 цагийн өмнө гардаг гэдгээ учирладаг.

Түүнчлэн тус хэсэгт жилд дунджаар 20-30 мянган хүн шинээр суурьшдаг гэсэн тоо бий. Гэвч Яармагийн автозам туслах зам цөөн, тууш замтай учир нэг түгжирсэн бол хэдэн цагаар түгжрэх нь бий. Тийм учраас иргэдийн дунд “Яармаг руу аялал хийгээд ирье” гэдэг шог яриа ч гарсан нь бий.

Уг нь замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд Тээврийн цагдаагийн албанаас өдөр бүр цагдаа нар ээлжээр ажилладаг ч тэр бүр иргэдийн сэтгэлд хүрэхээ байв уу гэлтэй. Ингэж хэлэхийн учир нь иргэд "Цагдаа нар түгжрэлийг зохицуулах биш бүр түгжрэл үүсгэчихээд явах тохиолдол бишгүй. Ямар ч асуудалгүй гэрлэн дохиогоороо хөдөлгөөнд оролцоод явж байхад нэг цагдаа гарч ирээд зохицуулах нэрээр улам түгжрэл үүсгэж, дийлэхээ болихоороо хаяад явдаг юм билээ" гэхчлэн тааламжгүй байр суурь илэрхийлж байлаа. 

Бид Тээврийн цагдаатай холбогдон нийслэлийн авто замы, дулааны шугам сүлжээг шинэчлэхтэй холбоотойгоор тодорхой байршлуудад цагдаа нар хөдөлгөөний зохицуулалт хийдэг эсэх талаар тодруулахад "Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийдэг. Одоогоор захирамж гараагүй байна" гэх тайлбар хийсэн юм.

Өөрөөр хэлбэл, зам хааж байгаа тодорхой байршлуудад замын хөдөлгөөн зохицуулалт хийгдэхгүй байна гэж хэлж болохоор байгаа юм.

Харин Улаанбаатар хотод үүсээд байгаа түгжрэлийн талаар нийтийн тээврийн жолооч Б.Ууганбаяр “Түгжрэл эрс нэмэгдээд байна. Замын хөдөлгөөнөөс хамаарч нийтийн тээврүүд нэг талдаа гарах тохиолдол олон байдаг. Үүнийг олон нийт мэдэхгүйгээс нийтийн тээвэр явахгүй байна гэдэг гомдол тавьдаг. Угтаа бол эцсийн буудлаас нөгөө талын буудал хүртэл ихэнх зам түгжрэлтэй байна. Харин зарим хүмүүсийн хувьд нийтийн тээврийг хаана явж байгааг харж байгаа болохоор түгжрэл тэр хэсэгт байна алхахаас гээд автобуснаас буудаг. Гэтэл ахмадууд жолооч бид нарыг л явахгүй байгаа юм шиг уурлах тохиолдол бий” тэж хэлэв. 

НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан хэлэхдээ, өчигдрөөс эхлэн нийтийн тээврийг дэмжих чиглэлээр арга хэмжээ авч эхэлсэн. Энхтайваны өргөн чөлөөнд 44 хяналтын камер, 30 замын цагдаа, 38 нийтийн тээврийн албан хаагчтай штаб байгуулан ажиллаж эхэллээ. Манай Энхтайваны өргөн чөлөөнд 52 чиглэлийн 624 автобус иргэдэд үйлчилдэг. Долоо хоногийн хугацаанд 2542 иргэнээс санал асуулга авсан. Наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийнэ.  Харин есдүгээр сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн үүнээс гадна дараах газруудад арга хэмжээ авахаа мэдэгдсэн. 

Энхтайваны өргөн чөлөөнд нийтийн тээврийн эгнээг бүрэн чөлөөлөх
Нэгдүгээр эгнээнд машин байршуулж, хөдөлгөөнд саад учруулдаг 19 байршлын зөрчлийг арилгах
Машины үзлэг оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
Явган хүний гарц дээр машины байршуулсан бол хариуцлага тооцох
Түгээлт, хүргэлтийн машинд тавих хяналтыг сайжруулах
Зориулалтын газар байршуулаагүй скүүтер, мопедыг түр саатуулах арга хэмжээ авна гэдгийг дурдсан юм.

Үе үеийн хотын дарга нарын толгойны өвчин болсон нийслэл Улаанбаатар хотын түгжрэл иргэдийг ихээхэн туйлдуулж байгаа ч зөвхөн дугаарын хязгаарлалтаар арга хэмжээ авдаг улиг болсон аргаа дахиад хэрэгжүүлэх болж байна.

Мөн албаныхан түгжрэлийн гол шалтгаанаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо жил тутамд өсч байгаагаар тайлбарлах болсон.  

Нийслэлээс энэ жил 37 байршилд 74 км зам засахаа мэдэгдсэн. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж гол замуудын засварын ажлыг дуусгахаа амласан.

Нийслэл ч, Засгийн газраас ч мөн түгжрэлийг сааруулах зорилгоор УИХ-аар хууль батлуулж, хөрөнгө мөнгө хаян ажил хийж байгаа ч нэмэр багатай л байна. Хичээл эхлэх есдүгээр сарын 1-нээс яана даа…

А.ТАМИР

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-19 202.9.40.231

Амиа бодогчид алхаач, эрүүл мэнд эд хөрөнгөнд чинь тустай

Avatar

Нэргүй 2025-08-19 202.9.40.231

ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭЭД ХЭДИЙ ХУГАЦААНД БИЙ БОЛСОН ҮЙ ОЛОН АСУУДЛУУДЫН НЭГХЭН НЬ БИЛЭЭ………ЭНХБОЛД ……………………………

Avatar

Зочин 2025-08-19 66.181.177.129

нийтийн тээвэрийн үйлчилгээнд төр оролцсоны гай л даа. Хувийн хэвшилд даатгаад орихсон бол ийм түгжирэл гэдэг зовлонг эдлэхгүй л байх байсан байх даа

Avatar

Нэргүй 2025-08-19 202.9.40.231

Дугаарын ээлжинд орж чадахгүй хүсэлгүй амиа бодсон эргүүчүүд олон байхад хувь хувиа бодоод.яаж шийдэх вээ дээ

Avatar

ИРГЭН 2025-08-19 103.57.92.197

Автомашины импортыг анхаарахгүй бол арай л хуучин буруу хүрдтэй машин ихсэж байнаа!!! Юуун чинь лоодор юм дээ хаа байсан 2030- оноос хойш буруу хүрдтэй машиныг импортыг хориглоно гэсэн!!! Бүх дампуу шийдвэр нөгөө бузар сонгуультай холбоотой байдаг!!! МАН -АН мафиуудаа гэж!

Avatar

Нэргүй 2025-08-19 103.229.122.160

Очоод 10 минутад бүтээх ажлын төлөө автобусаар 3 цаг явж билээ. Яамаар ч юм бэ дээ. Хөөцөлдөх ажилдаа биш очиж ирэхдээ стрессдэх юм даа.

Avatar

Нэргүй 2025-08-19 66.181.181.226

ene ih zambaaragui olon masjin orj irseer bgaa uyed yu j hiiged nemergui

Avatar

иргэн 2025-08-19 202.126.92.86

замаа сайжруулах бүү хэл муужруулдаг бодлого явуулахаар яаж түгжрэл багасах вэ. Жишээ нь Таван шарын цаад талын нүхэн гарц нарийн зөвхөн нэг эгнээ хийчихсэн улам түгжрэл ихэссэн. Уулзваруудаа өргөн болгох хэрэгтэй. Мянга өргөн зам тавиад нарийхан уулзвартай байхаар яаж түгжрэл багасах вэ?

Avatar

Нэргүй 2025-08-19 103.212.162.92

төлбөртэй бүсүүдээ хэрэгжүүльеөө өөр арга алга

Avatar

тархи 2025-08-19 59.153.114.27

Түгжрэлийн хамгийн том хүчин зүйл бол монголчуудын тархи билээ.

Avatar

Нэргүй 2025-08-19 103.57.94.219

хохь нь ээ.Нэг их зантай юмнууд бүгдээрээ машин унах хэнээтэй.Манай нам та нарыг харин ч эрхэлүүлж байгаа шүү? дүүжин тээвэр эхэлхээр машинаа бага уна за.Жорлонгийн газар 4 цаг түгжирэн түгжирэн амьдар гэж хэн та нарыг хүчилсэн юм.

Avatar

Since 2000 year....МАН-ын УБ хот 2025-08-19 202.126.90.252

2000 оноос хойш МАН л энэ хотыг удирдаж ирлээ !!!(АН-ын Үүл дарыг эс тооцвол…)
Хйиморь Тэтгэсэн Улаанбаатар Мөн үү Биш үү…Тархиараа зажилцгаая ХАХАХАХА…
.

Avatar

Нэргүй 2025-08-19 202.9.40.195

Хотоо тэл, гаалиар хуучин машин оруулахаа болиоч ээ!!!

Avatar

ХУВЬ НЭМЭР 2025-08-19 202.126.90.252

Ер нь анхнаасаа ДЭД БҮТЭЦГҮЙ Хотруу Монголчууд сүүлийн 30 жил шавсан, Иргэд Хотоо хот шиг хот болгоход Гомдоллож Шүүмжлэхээс өөр ямар Хувь Нэмэр оруулсан бэ ? Үе үеийн нам засгууд ч буруутай нв мэдээж Төрөөс Хот төлөвлөлтөнд Хяналт Удирдлага үнэхээр Тааруу явж ирлэээ. Иргэд нь гомдоллохоос өөр юм мэдэхгүй

Avatar

Нэргүй 2025-08-19 122.201.31.3

УБт машинаар явах ямар ч боломжгүй болговол түгжрэл арилна.

Avatar

Боржуур 2025-08-19 202.9.46.7

Нянбактерийн xyжаа боржуурын шахаагаар явган замуудыг дэлбэлэн солих цавчааны ажил зуны зам засварын хамаг хугацааг оройтуулж 9 сарын 1тэй давхцуулаад хаясан.

Avatar

Санал 2025-08-19 66.181.190.25

Хотын замын түгжрэлийн асуудал шийдэж чадах инженерийг ард түмний дундаас шалгаруулж олооч

Avatar

Нэргүй 2025-08-19 202.9.40.231

Энхболдоос …
.
шаардаач

Avatar

Онч 2025-08-19 202.9.46.147

1дүгээр эмнэлгийн хашааны үүдэнд мөн ч их бөөгнөрөл түгжрэл үүсэх юм.Хашаанд орох,хашаанаас гарах гэж тун хэцүү ажил болно.Бөглөрөлгүй газар энэ хотод алга юм шиг байна.

Avatar

Нэргүй 2025-08-19 202.9.41.27

ЦААШДАА ТЭГШ СОНДГОЙГООР НЬ ЯВУУЛБАЛ ТААРНА.

Avatar

Иргэд 2025-08-19 66.181.165.234

алхаж болдоггүй юм уу

Avatar

Зочин 2025-08-19 202.126.88.98

хотоос гарах хөдөлгөөнийг түгжрэлгүй болговол хотын түгжрэл байхгүй болно. Зуслангийн зам нэмэж тавьснаар түгжрэл буурсан. Сэлбийн 2 талаар зам тавивал бүр түгжрэл байхгүй болно. Хотоос гарах чиглэлийн замыг нэмэх, Ялангуяа Яармагийн замтай зэрэгцүүлээд зам тавих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж