Төмөр замчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн орон сууцанд хамруулна

Төмөр замчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн орон сууцанд хамруулна

Төмөр замчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн орон сууцанд хамруулна

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийг олон жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн юм.                   

Энэ жилийн хувьд Замын-Үүд /108 айлын/, Сайншанд /180 айлын/  Багахангай болон Зүүнхараа /тус бүр 40 айлын/-д баригдаж байгаа ипотекийн орон сууцанд төмөр замчдаа төлбөрийн нэн таатай нөхцөлөөр хамруулах ажлыг зохион байгуулж байна. Эдгээр орон сууцнуудын инженерийн шугам сүлжээ барих хөрөнгийн асуудлыг УБТЗ шийдэж өгснөөр төмөр замчид хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой болжээ. Уг орон сууцуудыг ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн ирэх жил Улаанбаатар, Дарханд баригдаж эхлэх 95 болон 132 айлын ипотекийн орон сууцанд төмөр замчдаа хамруулахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 500 гаруй төмөр замчид тохилог орон сууцтай болох юм.

                                                                   Гэрэл зургийг Б.Дэлгэрхишиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-08-19 202.126.91.57

УБТЗ Оросуудаас салаагүй цагт хөгжихгүй ээ, Оросууд Монголд төмөр замын салбар хөгжихийг, ашигтай ажиллахыг хэзээ ч зөвшөөрөхгүй

Avatar

Нэргүй 2025-08-19 122.201.31.139

Хотод байгаа хэдийгээ бас бодоорой. 25 жил ажлаас онц хөдөлгөөнгүй ч гарч байгаа маш олон хүн байгаа. Шилэн ил тод нээлттэй байцгаая.

Avatar

12 2025-08-19 124.158.123.163

Иргэдээ ялгаварлаад янз бүрийн боломж олгох юм…. Хот тохижуулах, автобусны жолооч, уурхайн ажилчин, шүүгч, гээд тус бүр өөрийн хөнгөлөлттэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж