Хамас бүлэглэл Газын зурваст 60 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг зөвшөөрчээ. Израилийн арми Газад цэргийн ажиллагаагаа өргөжүүлнэ гэж мэдэгдсэний дараа Хамас эл шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалахын жанжин штабын дарга Эйял Замир Ням гаригт мэдэгдэл хийхдээ, “Хамасыг бүрэн ялагдах хүртэл Израиль Газын зурваст цохилтоо үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Үүний дараа Хамас Даваа гаригт мэдэгдэл гаргаж, Египет, Катарын зуучлагчдын танилцуулсан саналыг зөвшөөрсөн байна.
Тус саналд зааснаар байлдааны ажиллагааг 60 хоногийн хугацаагаар зогсоож, мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээг дахин эхлүүлэх юм. Мөн Хамас бүлэглэл Газад олзлогдсон байгаа нийт барьцааны хүмүүсийн тавны нэг буюу 10 хүнийг суллана гэж заасан байна. Цаашилбал, өдөр бүр 600 тусламжийн ачааны машиныг Газын зурваст нэвтрэхийг зөвшөөрнө гэжээ.
3,593.62





















































Тулсламж 2025-08-19 66.181.180.129
Герменевтик судал