Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын зарим удирдагч Даваа гаригт /2025.08.18/ Дональд Трамптай уулзлаа. Харамсалтай нь, Трампын өөдрөг үгс болон Европын түншүүдийн дундыг баримталсан байдлыг эс тооцвол энхийн хэлэлцээ байгуулах дорвитой алхам хийгдсэнгүй.
Энэхүү уулзалтын дараа Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Путин руу залгаж, гурвалсан уулзалт хийх тухай санал тавьжээ. Путины зөвлөхийн хэлснээр тэд 40 минут утсаар ярьсан аж.
Уулзалтын ширээнд сууцгаахын өмнөхөн Трамп Францын ерөнхийлөгч Эммануэль Макронд хандан "Тэр хэлэлцээ хийхийг хүсч байгаа гэж бодож байна. Тэр миний төлөө хэлэлцээ хийхийг хүсч байгаа. Ойлгож байна уу? Галзуу сонсогдож байгаа байх л даа" гэж хэлжээ. Энэ үгээрээ тэр Путиныг дайруулан хэлсэн гэж үзэв. Зеленский хэдэн сарын турш Путинтэй уулзах хүсэлт тавьсан боловч Кремльд тийм сонирхол байгаагүй. Тэгвэл Даваа гаригийн орой Кремлийн зөвлөх Юрий Ушаков "Орос, Украины талууд дээд түвшний хэлэлцээчдээ хэлэлцээрийн ширээнд илгээх талаар авч хэлэлцэж магадгүй" гэж хэлжээ.
Дайныг зогсоох хэлэлцээ хийхийн тулд юун түрүүнд гал зогсоох шаардлатай гэж Украины тал үздэг. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд энэ нь Украины гол шаардлага байсаар ирсэн. Гал зогсоох нь Оростой цаашдын яриа хэлэлцээ хийх, эцсийн дүндээ урт хугацааны зохицуулалт хийх урьдчилсан нөхцөл гэж тэд үзэж буй.
Гэвч Трамп үүнийг төдийлөн сайшаахгүй байгаа бололтой. Тэрбээр гал зогсоох хэлэлцээр тэгтлээ шаардлагатай эсэхийг мэдэхгүй байна гэж хэлжээ.
Харин Европын удирдагчид гал зогсоох тал дээр Украинтай ижил байр суурьтай байна. Германы канцлер Фридрих Мерц "Дараагийн уулзалтыг гал зогсоохгүйгээр хийнэ гэж төсөөлж чадахгүй байна. Тэгэхээр үүн дээр ажиллацгаая. ОХУ-д шахалт үзүүлье" гэжээ.
Украины аюулгүй байдлыг хангах амлалтаа Трамп энэ удаад дахин баталсан боловч аливаа тусламжийн талаар тодорхой тоо хэмжээ зааж хэлсэнгүй. Гэхдээ сэтгүүлчид түүнээс "Украины аюулгүй байдлын баталгаа нь тус улсын нутаг дэвсгэрт байгаа америк цэргүүд байж болох уу?" гэж асуухад тэр үгүйсгэсэн зүйл хэлээгүй аж. Мөн "Европ бол хамгаалалтын эхний шугам. Гэхдээ бид ч бас оролцоотой байна. Бид сайн хамгаалалт өгөх болно" гэжээ. Аляскад болсон уулзалтын үеэр Путин Украины аюулгүй байдлын баталгааг хүлээн зөвшөөрсөн гэдгийг ч мөн Трамп дурджээ.
Зеленский уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Аюулгүй байдлын баталгааны хүрээнд АНУ, Украины хооронд 90 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийгдэнэ. Украинд байдаггүй зэвсгүүд үүнд багтах болно" гэсэн юм.
Дашрамд дурдахад, хоёрдугаар сард Цагаан ордонд болсон "гашуун" уулзалтаас сургамж авсан Зеленский энэ удаад илүү бодолтой үзжээ. Тодруулбал, тэр уулзалтын эхний хэдэн минутад зургаан удаа "баярлалаа" гэдэг үгийг хэлсэн байна. Өмнөх уулзалтаар дэд ерөнхийлөгч Ж.Д Вэнс түүнийг талархал илэрхийлж мэддэггүй гэж шүүмжилсэн билээ.
Түүнчлэн Зеленский энэ удаад уламжлалт цэргийн хувцсаа бус хар хүрэм өмссөн байв.
Мөн тэрбээр илүү гэр бүлийн чанартай харилцаа тогтоох хүчин чармайлтын хүрээнд Украины тэргүүн хатагтай Олена Зеленскагийн захидлыг АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампад дамжуулан өгчээ.
Уулзалтын өмнө Европын удирдагчид Трампад талархлаа илэрхийлж, энэ уулзалтыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасан гэж сайшаажээ. Тухайлбал, НАТО-ийн тэргүүн Марк Рутте "Таны манлайлалд маш их баярлалаа" гэсэн бол Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони "Оросуудад энх тайвныг хүсч байгаа ямар ч шинж тэмдэг байгаагүй. Гэхдээ Трамп таны ачаар өөрчлөлт гарч байна" гэсэн юм.
Энэ мэтчилэн халуун дулаан үгс байсан ч гэлээ Европын удирдагчид ирээдүйд Оросын түрэмгийллийн бай болж магадгүй гэх айдсаа ч мөн илэрхийлэв. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон "Аюулгүй байдлын баталгааны тухай хэлбэл, бид Европ тивийн аюулгүй байдлын асуудлыг ч бас ярьж байна гэсэн үг" гэжээ.






3,593.62




















































Naranbayar Dashjav 2025-08-19 103.229.122.195
"Доналд Трамп муу урвагч,шуумар банди нь өнгөрсөн шөнө Цагаан Ордон дотроо хатан зоригт Их Зеленскийг маань хүлээн аваад Украйны яргачин Пүтинд түр эзлэгдсэн газрын зургыг тавиад ингэж дөвчигнөж өглөө…"Хэрсон,Запораж, Донецк мужууд нь 73%-тай Пүтинд эзлэгдсэн байна.Луганск муж 99%-тай эзлэгдсэн байна.Крым 100%,Суми,Миколайв, Днепропетровск мужууд нь 1%-тай Пүтинд эзлэгдсэн байна.Чи ингэхлээр дэлхийн 2 дугаар хүчирхэг Оросын армийг яаж ялах юм бэ? Манай Америкийн хүчирхэг зэвсэггүй бол чи яаж ч
Нэргүй 2025-08-19 202.126.91.17
Ха ха ха өвчин нь сэдэрч эмийг нь уулгаа ч
Naranbayar Dashjav 2025-08-19 103.229.122.195
Их Зеленский Путины уулзалтыг үр дүнгүй болгож дайнд украйн ялж оркууд сөнөх болно. Энэ 2025 ондоо багтаж украйны арми москваг бүсэлж газрын хөрснөөс арчиж орос гэдэг улс үүрд байхгүй болох болно.
Нэргүй 2025-08-19 59.153.112.119
Чи минь дахиад л мансуурчихаа юу даа?
зочин 2025-08-19 66.181.181.166
Зеленскийд ийм хүч байхгүй, Хоосон ам, АНУ дэмжихгүй бол европын орнууд ч Украиныг хангалттай дэмжиж чадахгүй, Украин улам л сүйрнэ, Асар хурдтай оросын пуужингуудыг зогсоох чадвэр барууны аль ч оронд алга, Хамгийн үнэтэй хүчирхэг Патриот хамгаалалтын пуужин хүртэл бусдыг байтугай өөрийгөө ч хамгаалах чадвар алга, Оросууд маш том ухралт хийлээ, Дайныг үнэхээр дуусгахыг хүсч байна, Төр засгаа шинээр буй болгон энхийг эрмэлзэгч орон болох боломжийг нээж өглөө Үүнийг ашиглахаас өөр зам байхгүй
Нэргүй 2025-08-19 103.229.122.160
Бас л өөдрөг юмаа. Зеля хэдэн ялалтын одон монгол руу явуулах бх. Нэгийг нь чамд найдвартай өгнө шүү. ккккк.