Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын урсцыг тогтворжуулах, үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор үерийн хамгаалалтын түшиц хана, голын голдирол тохируулга, тохижилтын ажлыг цогцоор нь гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тус байршилд өчигдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай буюу 700 метр газар тохируулга хийж байгаагаас 400 метр газарт ажлыг гүйцэтгэж дуусжээ. Голын голдирол тохируулахад баруун, зүүн талдаа 3 метр чулуун бэхэлгээ, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээ хийж байгаа юм. Тус ажлыг гүйцэтгэж байгаа “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн менежер Р.Дамба “Чулуун бэхэлгээ хийж, голын урсцыг сайжруулснаар лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг урсахад үр нөлөөгөө үзүүлнэ. Мөн голын суурь хөрсийг хамгаалж өгнө. Түшиц хананы бат бөх байдлыг бэхжүүлнэ” гэдгийг тодотголоо.

Голын голдирол тохируулгын ажлыг үндэсний үйлдвэрийн бэлтгэсэн боржин чулуугаар хийж байгаа бөгөөд тохируулгын ажил дуусмагц голын урсцыг нээх аж. Түүнчлэн үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 95 хувьтай үргэлжилж байсан хэдий ч долоон байршилд шугам сүлжээ шилжүүлэх болсонтой холбогдуулан түр хугацаанд хүлээгдэл үүссэн талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн менежер Р.Дамба хэллээ. Тодруулбал, “Шангри-Ла”, “Сэнтрал Тауэр”, “Юнион Бюлдинг”-д тус бүр хоёр цахилгааны кабель шугам, Ус сувгийн удирдах газрын нэг кабелийг төрийн айлчлалтай холбоотойгоор түр хугацаанд салган залгалт хийх боломжгүй болсон учраас хүлээгдэл үүссэн аж. Салган залгалт хийх эрх үүсэж, шугам сүлжээний ажлыг дуусмагц түшиц ханыг гүйцээн барина.

Сэлбэ голын голдирол тохируулах, чулуун бэхэлгээний ажлыг есдүгээр сарын дундуур дуусгана. Харин тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг барих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tg 2025-08-19 14.1.81.94

2 германы хооронд нэг ийм хана бж. юун үерийн далан . галзуу хүний зургаар хийжээ

Avatar

Зочин 2025-08-19 103.212.119.119

зунжингаа ухандлаа чадамжгүй компани бнаа төсвийн хөрөнгөөр тоглоод байх шигээ

Avatar

Зочин 2025-08-19 103.229.120.94

Энэ Даваадалай гэж ацаас арай дээр амьтан байдаггүй л юм байх даа, амнаас цаашгүй, ганц ажил гараас гаргаж чадахгүй гар

Avatar

Зочин 2025-08-19 66.181.184.221

Маргааш байгаль дэлхий өөрөө шалгах байх!

Avatar

ИРГЭН 2025-08-19 59.153.113.132

хайран Хөрөнгө, Байгаль,,,,,Авилга хороололоо авч үлдэхийн тулд Сэлбэ, Дунд голын Бургасыг сүйтгэж байгаль эх өөрөө бий болгосон Эко орчныг сүйтгэж оронд Бетон цутгаж Тавар төлөгчидын мөнгийг ингэж Үргүй зарцуулах гэж , дампуу Төрийн бодлого хөгжил биш Хоцрогдол ядуурал руу л Улс орон Ард иргэдээ чирж явах юм дөө,

Avatar

Нэргүй 2025-08-19 59.153.113.95

Тэнэг минь аль ч улсад ийм тохижилт байж л байдаг биз дээ,юм болгоныг шүүмжлэх өө сэв хайж байдаг хогийн араншинтай шаар вэ

Avatar

Нэргүй 2025-08-19 103.57.94.143

Ай даа маш зөв ! Нэгэнт барьчихсан юмаа нураана гэдэг бол байж болохгүй тэнэг хэрэг, ингээж зөв шийдэл олоод янзалчих нь зүйтэй ! Харин зардал төсөв дээр нь "Авлига" хорооллыг барьсан ХХК-наас нилээн сайн нэмэр авбал зохино !!! Тэгээд л гүйцээ……

Avatar

Corruption district 2025-08-19 202.9.46.1

Авилга хорооллоо нураа, мөн газаар дэлбэрсэн 207-р байраа нураагаач!

Avatar

Нэргүй 2025-08-19 43.242.242.59

Доош нь сайн ухах хэрэгтэй. Гүн байх тусмаа даланг давж гарах эрсдэл багасна.

Avatar

Нэргүй 2025-08-19 103.212.117.119

Зургийнхаа дагуу хүлээж аваарай хоёр талаараа машины зам явган хүний зам анх зурган дээрээ байсан шүү бидний татварын мөнгөөр хийж байгаа учир шаардаж хариуцлага нэхэх болно шүү

Avatar

зочин 2025-08-19 66.181.181.166

Нээх хариуцлага ярьсан үнэн хэрэгтээ хийж бүтээсэн бүхнийг харлуулагч ,нийгмийн өмчийг идэхээс өөр зорилгогүй хэдэн хулгайчууд, Хэл амаа билүүдэхээсээ илүү бүтээн байгуулалтад оролц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж