Төсөв 2026: Нүүрсний үнэ 133.7 доллар байхаар тооцжээ

Төсөв 2026: Нүүрсний үнэ 133.7 доллар байхаар тооцжээ

Төсөв 2026: Нүүрсний үнэ 133.7 доллар байхаар тооцжээ

Сангийн яам Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулан, Засгийн газарт хүргүүлээд байна.

Төсөлд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33.0 их наяд төгрөг буюу 32.2 хувь, төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөжээ.  Харин төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон аж.

Төсөвт ирж болзошгүй эрсдлийг түүхий эдийн үнийн уналт, Засгийн газрын өр, зудын нөлөө гэж тооцоолсон байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлж ирсэн гэж хэлэхэд буруудахгүй.  Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ өсөхөд эдийн засаг сэргэж, экспортын орлого өсдөг бол үнэ буурахад төсвийн алдагдал нэмэгддэг.  Тэгвэл төсөвт нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 133.7 ам.доллар, зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 8341.8 ам.доллар байхаар тус, тус тооцжээ.

Тооцооллоор ирэх онд дэлхийн зах зээлд нүүрсний экспортын үнэ дунджаар 70 ам.доллар байх төлөв гарч байгаа аж.  Сангийн яамныхны хийсэн судалгаагаар гадаад зах зээлд 2025 оны эхний хагаст гангийн зах зээл болон аж үйлдвэрийн идэвх суларч, нүүрсний нөөц өссөнөөр Ганцмод боомт дахь коксжих нүүрсний үнэ зургадугаар сард 700 юань/тоннд хүрч, сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн. Харин долдугаар сараас үйлдвэрлэлийн хязгаарлалт болон байгаль орчны хяналт шалгалт эрчимжсэнээр олборлолт буурсөн бөгөөд наймдугаар сарын 14-нд үнэ 995 юань/тоннд хүрч өссөн. Наймдугаар сараас “276 ажлын өдөр” бодлого хэсэгчлэн хэрэгжиж эхлэхийн зэрэгцээ БНХАУ-ын ногоон эрчим хүч, дэвшилтэт өндөр технологи, био анагаах ухаан зэрэг салбарын хэрэгцээнд нийцсэн өндөр чанартай гангийн үйлдвэрлэл эрчимжих нь коксжих нүүрсний эрэлтийг дэмжиж, үнийг тогтвортой түвшинд хадгалах нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.

Зэсийн үнийн тухайд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны наймдугаар сарын 1-нээс хагас боловсруулсан зэс бүтээгдэхүүний импортод 50 хувийн тариф тогтоосон бол цэвэршүүлсэн зэсэд 2027 оноос 15 хувь, 2028 оноос 30 хувийн тариф тогтоох тухай мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор дэлхийн зэх зээлд богино хугацаанд зэсийн эрэлт нэмэгдэх бол нөгөө талаас Чили, Перу дахь томоохон уурхайнуудын доголдол нийлүүлэлтийг бууруулж ирэх онд зэсийн үнэ 9,700 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.

Иймд 2026 оны төсвийн жилд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж хувийн хэвшилд суурилсан өсөлтийн загварыг дэмжих замаар макро тогтвортой байдлыг хадгална. Энэ хүрээнд иргэн төвтэй, бизнесийн орчныг дэмжсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн төсвийн зардлыг энэ оны түвшинд барьж, зардлын дахин хуваарилалт хийн иргэнд ээлтэй хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж зорьж байна.

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төсвөөс санхүүжүүлдэг зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлж төсвийн урсгал зардлын өсөлтийг бууруулна.

  • Төрийн байгууллагын туслах үйл ажиллагаа (цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, халаалт г.м), тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, жижиг дунд үйлдвэрлэлийг болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, мэргэжлийн боловсрол сургалтын чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх (539.7 тэрбум төгрөг);
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг эх нь төлдөг тогтолцоонд гурван жилийн хугацаанд үе шаттай шилжүүлж санхүүгийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх (88.7-178.3 тэрбум төгрөг); 8
  • Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах, татварын тогтолцоо, бүртгэл, хамрагдалтыг сайжруулах, бүх нийтээр жигд шударга төлдөг татварын орчин бүрдүүлэх, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих татварын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Иргэдийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийг шаталсан хэлбэрээр үе шаттай нэмэгдүүлж иргэдийн татварын ачааллыг бууруулж, орлогыг хамгаалж дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр иргэд худалдан авалтын хэмжээнээс хамаарч 10%, 5%, 2%-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын шаталсан хөнгөлөлтийг эдлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд нийт цахим төлбөрийн баримтын 75 хүртэлх хувь 5 ба түүнээс дээш хувийн НӨАТ-ын хөнгөлөлт эдлэх шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах босго, шатлалыг нэмэгдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хялбаршуулсан бага татвар бүхий горимд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ.
  • Бүх нийтээрээ татварыг шударгаар төлдөг, үйлдвэрлэгчдэд дарамт учруулдаг олон төрлийн чөлөөлөлт, хязгаарлалтуудын өөрчлөн оновчтой болгон хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулах зорилгоор татвар төлөгчийн татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийн түвшинд үндэслэн түүний дотоодын болон импортын 14 нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, уян хатан төлөх боломжийг олгож дэмжлэг үзүүлнэ.
  • Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж хийж, татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж туслах, зөрчил гарсны дараа бус урьдчилан анхааруулж өөрөө сайн дураар засах боломжоор хангана.
  • Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг үнэлж, хариуцлагатай татвар төлөгчдийн татвар төлөх хугацааг сунгаж уян хатан төлөх боломж олгох, дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэн бизнесээ хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, бүтцийн өөрчлөлт хийнэ.
  •  Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд санал болгож, бүтцийн өөрчлөлт хийснээр 120 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсөвт төвлөрүүлнэ.  Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, түүний цалин хөлсний бодлогыг оновчтой тогтоож, удирдлагын багийг улс төрөөс ангид, нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулан томилох бодлого барих аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sss 2025-08-19 103.229.121.188

Сангийн йн яам төсөв хөрөнгөө арвижуулах орлого ольё гэсэн бодлого, ур. хугацааны төсвийн бодлого огт байхгүй баахан хулгайн будлиантай төсөв баталдаг. УИХ ын гишшүүдийнх нь хувийн сонирхол бүр дэндүү их иргэдийг дэмжсэн бодлого түй ч байхгүй ТӨСӨВ батлагддаг….

Avatar

Surrealist Зураач 2025-08-19 90.208.80.214

Ядуу иргэд хамгийн багаар ч болтугай татвар төлөх ёстой. Учир нь тэдэнд зүгээр мөнгө аваад хэвтээд байж болохгүй гэдэг ухамсар суулгаж өгөх сайн талтай. Тэгээд үүнийг нь сонгуулийн эрхтэй нь уячих хэрэгтэй. Тэгвэл галзуу солиотой юм шиг улс төржих нь багасах биз…

Avatar

Нэргүй 2025-08-19 203.91.115.50

Хүүрнүүд ээ! Өнөөдөр дунджаар 65 доллар байгаа нүүрс ямар ид шидээр 133 доллар болох юм бэ? Төсвийн зардлыг багасгаач ээ! Энэ жилийн нүүрсний дундаж үнэ 129 доллар. Тэгсэн мөртөө бид 70 доллароор арай гэж борлуулж байна. Төсвийн нийт зардлыг 27 их наядаас дээш гаргаж болохгүй. Жагсацгаая! Хулгайч, дээрэмчин Ман-г төрийн эрхээс огцруулъя!

Avatar

zochin 2025-08-19 202.21.109.19

Харуулах боломжгүй.

Avatar

zochin 2025-08-19 202.21.109.19

Харуулах боломжгүй.

Avatar

Яг тунхуу шиг өөдрөг идлэг уулгын төсөв 2025-08-19 202.9.46.1

Яг данхын засгийн өөдрөг мөрөөдлийн дүн. Уг нь 80 гэж тооцоод зардлаа танавал эрүүл ухаан.

Avatar

Нэргүй 2025-08-19 66.181.179.147

Бас л нүүрсний үнийг хэт өөдрөг төсөөлжээ. Өмнөхөөсөө хаширдаггүй юм байхдаа. Ингэж өндөр төсөөлөх нь үр ашиггүй зарлагыг нэмэгдүүлж татварын мөнгийг идэж уух нөхцөлийг бүрдүүлнэ. Цаашдаа төсвийг Эдийн засгийн яам боловсруулж Сангийн яам зөвхөн орж ирсэн мөнгийг зарцуулах ня-богийн ажлаа хийх нь улсын хөгжилд ашигтай. Ямарч үйлдвэрийн газрууд нярав, нягтлангаараа ирээдүйн төлөвлөгөөгөө хийлгэддэгүй шүү

Avatar

Нэргүй 2025-08-19 203.91.115.50

Улаан цайм хулгайчууд Монгол улсыг, Монголын ард түмнийг төсвөөр дамжуулан дээрэмдэж байна. Жагсах хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2025-08-19 43.242.242.59

Нүүрс гадаадад гаргахыг эсэргүүцдэг хэсэг монголчууд бий болжээ. Байгаль эклогийг доройтуулж нүүрснээс татгалзах дэлхий дахины бодлогод харшилж байгаа юм байхаа. Бидэнд нүүрс экспортлох нь амин чухал байхад тэгэж ярьж байгаа улсууд бол дайснууд гэж бодож байна.

Avatar

Зочин 2025-08-19 66.181.190.135

Ямар хүмүүс нь хийдгийн бол доо чааваас дараа нь баахан төсвийн тодотгол хийнэ аан.

Avatar

Нэргүй 2025-08-19 103.229.120.72

зөв баян өлгийд сургууль цэцэрлэгт манаачийн ажилд орохын тулд хахууль өгдөг багшийн ажилд орох бүр боломжогүй яагаад гэвэл энд бодолго алдагдсан бна тийм учираас хувийн хэвшилээр хийлгэх хэрэгтэй зарим цэцэрлэг даврад салбар нээгэд тэрэнд хүүхэд олдохгүй байна

Avatar

Нэргүй 2025-08-19 66.181.187.86

70 байгаа нүүрсний үнэ чухам юунд үндэслэн ирэх онд бараг 2 дахин өсч 133.7 болох юм! Төсөвөө томоор тавьж найрлах сонирхол нуугдаж байгаа юм болов уу?

Avatar

Үер уурхай 2025-08-19 202.9.46.1

ӨМӨЗО-ны нүүрсний уурхайд нэг удаа болсон үерээс болж Xятадын нүүрсний уурхайн олборлолт тээвэрлэлт нэг хэсэг саатсанаас үндэслэн байнга нүүрс гачигдана гэж үзээд 133 гэж тооцов.

Avatar

Нэргүй 2025-08-19 203.91.112.114

Санал: 1. Сангийн яамны эрсдэлийн газрын бүх ажилтнуудыг халах, үндэслэл нь дандаа худлаа тооцоо хийж, төсвийг УИХ-аар байнга тодотгох байдалд оруулдаг. 2. Татварын ерөнхий газрыг ажилд нь оруулж, автомашин зардаг, гудамж, захаас бүгдээс нь татвараа авмаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж