Түүхий нүүрснээс татгалзсан улаанбаатарчууд өнгөрсөн таван жил сайжруулсан шахмал түлш түлж, туршсан. Гэвч хотын утаа арилсангүй. Харин ирэх өвлөөс дахин өөр түлш туршина гэдгийг сайд, дарга нар мэдээлсэн. Нэг нь жигнэсэн нүүрс буюу хөх нүүрс бол нөгөөх нь хийн халаагуур. Хоёуланг нь анх удаа хэрэглээнд нэвтрүүлж буй. Албаныхан шинэ түлш хэрэглэснээр хотын утаа хэд дахин буурч, төсвийн хэмнэлт хийнэ гэдгийг онцолж байгаа юм.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар өмнө нь мэдээлэл өгөхдөө "Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан. Өндөр илчлэгтэй нүүрс буюу угааж, жигнээгүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэдгийг эрдэмтэд гаргасан. Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хорооноос хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэг шийдвэрийг гаргасан. Тийм учраас БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авна.
Бид одоогийн "Тавантолгой түлш" сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх гэж байна.
Өөрөөр хэлбэл, 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоог гаргаж, 800-гаас дээш градуст жигнэсэн, химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг ялгасан нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, эндээ савлан, хэрэглээнд нэвтрүүлнэ" гэдгийг хэлсэн.
Нийслэл хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг 2025 оны долдугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчны сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж батлагдсан. Уг захирамжид дурдсанаар ногоон бүсэд 103.090 өрх, шар бүсэд 67.765 айл өрх хамрагдаж, түүхий нүүрс түлэхгүй гэжээ.
Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өчигдөр /2025.08.18/өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөхдөө "Бид энэ жил гэр хорооллын айл өрхүүдэд хийн халаагуурын нэвтрүүлж эхэлнэ. Нийт 2025 онд таван хорооны 5000 өрхөд энийг суурилуулна. Тодруулбал, Гандан, Зурагт, Дэнжийн мянгын гурван хороо буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 1566 айл, 10 хорооны 1152, 11 дүгээр хорооны 926 айл, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 635 айл, 16 дугаар хорооны 550 айл хамрагдана. Ингэснээр нийт 3361 байшин сууцны, 1468 монгол гэртэй айлыг газад холбоно.
Мөн бид айл өрхүүдийн байшингийн гадна фасадны дулаалгын энэ долоо хоногоос хийж эхэлж байна.
Хийн халаагуур зуухыг шинэ он эхлэхээс өмнө дэлхийн нэртэй компаниуд руу санал хүргүүлсэн. Тэднээс БНХАУ-ын Haier болон Hisense компанийн Монголд зориулсан төхөөрөмжийг нийлүүлнэ. Одоо гэрээний шатандаа явж байгаа. Дараа долоо хоногоос үйлдвэрлэлийн шат руу орж, ирэх аравдугаар сарын 1-н гэхэд айлуудад холбож дуусна гэж төлөвлөж байна. Нэг өрхөд нийт 900 мянган төгрөгийн урамшууллыг олгоно. Шахмал түлш буюу БНХАУ-аас 51 мянган тонн хөх нүүрс, аравдугаар сард 60 мянган тонн гээд нийтдээ 306 мянган тонныг оруулж ирнэ. Мөн "Тавантолгой түлш" ТӨҮК-ийн үйлдвэрлэж буй шахмал түлштэй хамт борлуулна. Нийт 400-аас ихгүй борлуулалтын цэгээр нэг бүрийн үнийг 25 кг шуудайг нь 5000 төгрөгөөр зарна. Хөх нүүрс, хийн түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоолол байна. Гэр хорооллын агаарын бохирдол 45-50 хувиар буурна" гэсэн юм.
Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой гэнэ.
Ингэснээр халаалтын улиралд буюу 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс ирэх жилийн тавдугаар сарын 15-ныг хүртэл айл өрхүүд урамшуулал авна. Тодруулбал, есдүгээр сард 25 мянга, аравдугаар сард 50 мянга, арваннэгдүгээр сард 100 мянга, арванхоёрдугаар сар болон нэг, хоёрдугаар сард 200 мянга, гурав, дөрөвдүгээр сард 50 мянга, тавдугаар сард 25 мянган төгрөг олгох гэнэ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй. Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг нь хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлс болж байна. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийг нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байна.
3,593.62




















































Зочин 2025-08-19 202.179.18.191
Нямбаатараа хэзээ байхад Монголчууд бид хятад зуухтай байлаа даа наад мөнгө угаалт чинь хэрээс хэтэрлээ бас хятад нүүрс түлж угаартана.
Нэргүй 2025-08-19 66.181.183.13
хятадын худалдааны төлөөлөгч бөгөөд монгол улсын нийслэл хотын онгой БЭТ-ийн үүргийг хавсран гүйцэтгэж яваа нян овогт бактери одоо ээлжит бараагаа эх нутгаасаа татах гэж байгаа юм байна гэж ойлголоо.
Зочин 2025-08-19 103.212.119.119
ийм их мөнгөөр хэдэн айлын газар чөлөөлөхөд бодит үр дүн гарах байлаа
Нэргүй 2025-08-19 202.21.107.20
ahahahha, ingeed zuuhnii luivart hyatadiin It kompaniud negdev eee gej
Нэргүй 2025-08-19 103.212.162.65
Манан байгаа цагт Монгол хөгжихгүй.Яагаад өөрснөө хийж болохыг гаднаас авдгийг ойлгох ухаан хайрла.Хөдөөд малын арьс шир шууд хаягдаж бна энэ чинь дор хаяад л резинэн чихэр ш дээ.
ИРГЭН 2025-08-19 202.131.227.179
бмд түүхий нүүрснээс татгалзаагүй харин нийслэлийн үе үеийн удирдлага татгалзсан за даа утаа багасах уу
Нэргүй 2025-08-19 103.145.234.83
Чааваас
Нэргүй 2025-08-19 66.181.176.86
Дарга ангийн хийдэг мөлжүүр сайтай утаа шүүи
Нэргүй 2025-08-19 66.181.179.147
Төрийн том хүн дарга Нямбаатар сайжруулсан түлшнээс болж маш олон хүн угаартаж үхсэнийг хүлээн зөвшөөрсөн учраас 5 толгой түлш компаниас хүнээ алдсан гэр бүлүүд шүүхэд хандаж нөхөн төлбөр авах нөхцөл бүрджээ. Хийн төхөөрөмжөөбусад орнууд шиг ердийн худалдаанд гаргах хэрэгтэй. Тэгэхдээ хямд байвал бүрч олон айл худалдаж авна.
Зочин 2025-08-19 203.23.199.221
Миний машин 10-н жил болсон тул улсын дугаараа буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Явган явахад адилхан хүрэхээс хойш, хориглохгүй болохоор л унаад байх юм.
Нэргүй 2025-08-19 66.181.179.147
Би явбаа Бээжин сууваа хэзээ нэгэн цагт очихдоо л очно
Зочин 2025-08-19 66.181.188.152
Энэ Нянбактериас яаж салах вэ, үндэстний үгүйсгэж иргэдээ хоосруулж буй тахлыг.
Нэргүй 2025-08-19 66.181.182.163
Шатахуунаар Оросоос хамааралтай байсан бол одоо дулаан түлшээр Хятадаас хамааралтай боллоо. Алсдаа Хятад нүүрсээ хаахад гэр хороолол хөлдөх нь
иргэн 2025-08-19 103.168.34.125
Залхуурч хэвтээд найр наадам хэсээд байвал тэгнэшд.
иргэн 2025-08-19 103.168.34.125
Улсаараа даншиг, найр наадам хийх хоббитой. Бөх, мориндоо хамаг байдгаа өгдөг. Шинжлэх ухааныг огоордог улс орон хүртэх ёстойгоо л хүртэж байна.
Нэргүй 2025-08-19 43.242.242.59
ОХУ-аас хямд газыг нутаг дээгүүрээ явуулсан бол бид Оросын газаар гэр байшингаа халааж болох байлаа. Гэтэл ардчилсан намын нөхөд Оросын газаас татгалзахыг иргэдийг уриалж бөөн юм болсноос улбаалан манай нутаг дээгүүр хоолой тавихаа больсон. Одоо болохоор газаар дулааны асуудлаа шийднэ гэж байгаа нь хачирхалтай. Оросоос газ зөөвөрлөж авчирвал маш өндөр өртөгтэй болно. Иймэрхүү зүйлээс болоод үхэр монгол гэсэн нэр томьёо гарсан байх. АН-ын зарим хүмүүс хэт улс төржиж баллах юм
з 2025-08-19 202.126.89.39
дотоодын хийн уурхай нуудаа ашиглахгүй бас нэг гадны хийн хараат болох сонирхолтой бүлэглэл
Нэргүй 2025-08-19 66.181.179.147
Хаана байнаа тэр хийн уурхайнууд чинь
Нэргүй 2025-08-19 103.168.34.9
бас дээр нь Хятад зуух авах юм уу
Зочин 2025-08-19 59.153.115.133
Гудамжаар дүүрэн тагнуулч болж байгаа гэж хошгорсон охид залуучууд Бүгдийг нь тагнуулд ажилд авдаг нь үнэн л юм байхдаа
Нэргүй 2025-08-19 202.9.41.123
ИРЭЭДҮЙД ХЯТАДААС ТҮЛШ АВАХГУЙ ТОХИОЛДОЛД ЭДГЭЭР ЗУУХНУУДАА ЯАХ ВЭ ??? МОНГОЛ УЛС ХЯТАДЫН ХОЁР КОМПАНИЙ ЗУУХЫГ ӨМНӨ НЬ MCS-ИЙН ЗУУХЫГ ЯАЖ ДЭМЖСЭН ЯГ ТЭР ХУВИЛБАРААР ДЭМЖИХЭЭР БОЛЖЭЭ. ТУСГААР УТОГТНОСОН УЛС ХЯТАДЫН НЭГ МУЖ ШИГ ХЯТАДЫН ТОМ КОМПАНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ШИНГЭЭДЭГ ЗАХ ЗЭЭЛ БИШ БАЙМААР ЮМ !!!
Нэргүй 2025-08-19 66.181.179.147
Нүүрснийх биш хийн зуух гэж байна. Хийг тэртэй тэргүй Горгаз, Даншваанжилаас авч байгаа биз дээ
цэнгэл 2025-08-19 202.126.94.69
х*******н шахааг эрээ цээргүй хийдэг боллоо.
Бранд нью оуэн 2025-08-19 202.9.46.1
Лизингийн зээлээр авсан лаг бренд зуухан дээр цувдайн хярамцагтай хар бантан пар пар буцалгаж идээд л тансаг юмөө
Нэргүй 2025-08-19 202.126.90.42
Хятадын коммунист намын тавиулууд монгол орныг тэр чигээр нь урд зүгээс хараат вассал болгож чадлаа шүү
Нэргүй 2025-08-19 59.153.113.132
ингээд МАН-ын Авилгачи хулгайч Ноёдын үед Монголчууд бид аажимаар Хятадын нөлөөнд эргэлт буцалтгүй орж эхэллээ, удахгүй энэ Зуухыг авч тавиагүй Айл бөөн Торгууль хүлээх болно,
Шийдэх 2025-08-19 202.70.43.34
Гэр хороололын утаа угаар, Хуучин Автомашинуудын утаа угаар, Хүнд Хөнгөн Үйлдвэрүүдийн Хог, Бохир, Тоосжилт 3-аа шийдмээр бнааа