Энэтхэгүүд айлын хүүхдийг алаг үзэж болохгүй

Энэтхэгүүд айлын хүүхдийг алаг үзэж болохгүй

Энэтхэгүүд айлын хүүхдийг алаг үзэж болохгүй

Украин дахь дайнтай холбоотойгоор улс орнууд дор бүрнээ Оросын эрчим хүчнээс хараат байдлаа багасгахыг хичээх болсон. Гэвч Энэтхэг улс Оросын түүхий нефтийг худалдан авсаар байна. Ингэснээрээ тэд Владимир Путины дайны эдийн засгийг тусгаарлах олон улсын хүчин чармайлтыг сулруулж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны зөвлөх Питер Наварро Даваа гаригт /2025.08.18/ мэдэгдэв.

Тэрбээр Энэтхэгийн Оросын нефтиэс хараат байдлыг “оппортунист” гэж тодорхойлоод, “Энэтхэг улс АНУ-ыг стратегийн түншээ болгохыг хүсч байгаа бол адилхан л авч үзэх хэрэгтэй. Гэтэл тэд Оросын нефтийг худалдан авснаараа хориглогдсон түүхий нефтийг өндөр үнэ цэнэтэй экспорт болгон хувиргаж байна” гэсэн юм.

Шинэ Дели хотноо энэ сарын сүүлээр АНУ, Энэтхэгийн худалдааны хэлэлцээ болох байсан ч саяхан цуцлагдсан. Үүнтэй холбоотойгоор Наварро дээрх тайлбарыг хийсэн юм.

Трампын засаг захиргаа энэ сарын эхээр Оросын нефтийн худалдан авалтад Энэтхэгт 25 хувийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр Энэтхэгийн нийт татвар 50 хувьд хүрсэн юм. Энэтхэгт ногдуулах татварын хуримтлагдсан хувь хэмжээ нь АНУ-ын худалдааны түншүүдийн дунд хамгийн өндөрт тооцогдож байна.

Эл өндөр татварыг Энэтхэгийн эрх баригчид шударга бус, үндэслэлгүй гэж тодорхойлжээ. Мөн маш харамсалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Тэгвэл Трампын Путинтэй хийсэн энхийн хэлэлцээний үр дүнгээс хамаарч Энэтхэгээс авах хоёрдогч татвар цаашид нэмэгдэж болзошгүйг Цагаан ордон анхаарууллаа.

Украин дахь дайн эхэлснээс хойш Энэтхэг, Оросын худалдааны асуудал АНУ болон Европын холбооны шүүмжлэлд өртсөөр ирсэн. Мөргөлдөөн эхэлсний дараа Европын орнууд худалдааны түншээ сольж, Оросоос татгалзаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Европын орнууд Оросыг Энэтхэгийн байнгын худалдааны түнш болох өөр улсуудаар сольж эхэлсэн. Үүний үр дүнд Энэтхэг улс нийлүүлэгчээ шинэчлэхээс өөр аргагүй болсон гэсэн тайлбарыг Гадаад хэргийн яамнаас нь хийжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн яам энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ “Энэтхэгийн импорт нь дотоодын хэрэглэгчдийг урьдчилан таамаглаж болохуйц, боломжийн үнэтэй эрчим хүчээр хангах зорилготой. Энэ нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас үүдэлтэй зайлшгүй шаардлага. Гэсэн хэдий ч Энэтхэгийг шүүмжилдэг улс орнууд өөрсдөө Оростой худалдаа хийж байгаа нь илчлэгдэж байна. Манайхаас ялгаатай нь тэр улс орнуудад бидэн шиг аминд тулсан хэрэгцээ байхгүй байгаа” гэжээ.

Энэтхэг, Оросын нефтийн худалдааг Трамп шүүмжилж буй нь Байдены үеэс бодлого эрс өөрчлөгдсөнийг харуулна.

Байдены үед буюу 2022 оны сүүлээр “Их-7” бүлгийн улсууд болон Австрали, Европын холбооны орнууд нефтийн баррель тутамд 60 ам.долларын үнийн дээд хязгаар тогтоосон. Сүүлд нь Европын холбоо үнийн босгыг бууруулах тохиролцоонд хүрснээ зарласан билээ. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ газрын тосны борлуулалтаас олсон Оросын орлогыг хязгаарлах зорилготой байв.

“Capital Economics”-ийн эдийн засагч Шилан Шах хэлэхдээ “Эрчим хүчний хэрэгцээгээ эдийн засгийн сөрөг нөлөө багатайгаар, амар хялбараар хангахын тулд Оросоос өөр ханган нийлүүлэгч олох боломж Энэтхэгт байгаа. Гэхдээ тэд Оросын газрын тосноос ангижрахын тулд чин сэтгэлийн хүчин чармайлт гаргана гэдэг эргэлзээтэй. Трампын шаардлагыг биелүүлэх нь тэдэнд тийм ч таатай байхгүй. Үүнээс гадна Энэтхэгийн бодлого боловсруулагчид Оростой урт удаан үргэлжилсэн найрсаг харилцаагаа эвдэхийг хүсэхгүй” гэжээ.

Дашрамд дурдахад, Энэтхэгийн Оросын түүхий нефтийн импорт долдугаар сард өдөрт 1.6 сая баррель байсан бол энэ сард хоёр сая баррель хүрч өсөөд байна. Импортын хэмжээ зургадугаар сард оргилдоо хүрсэн нь өдрийн 2.08 сая баррель байв. Мөн Энэтхэгийн нийт түүхий нефтийн импортын 38 хувийг Орос эзэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-19 59.153.113.105

ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЗАРЧМААР АЛЬ ОЙР ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ХЯМДТАЙГ НЬ АВАХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД Ч ТЭР БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛӨӨРӨӨ Ч ТЭР ЗӨВ ШҮҮ ДЭЭ… ЭНЭ БАРУУНЫ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД СОЦИАЛИСТУУД БОЛЧИХСОН ЮМ УУ

Avatar

Naranbayar Dashjav 2025-08-19 103.229.122.195

"Доналд Трамп муу урвагч,шуумар банди нь өнгөрсөн шөнө Цагаан Ордон дотроо хатан зоригт Их Зеленскийг маань хүлээн аваад Украйны яргачин Пүтинд түр эзлэгдсэн газрын зургыг тавиад ингэж дөвчигнөж өглөө…"Хэрсон,Запораж, Донецк мужууд нь 73%-тай Пүтинд эзлэгдсэн байна.Луганск муж 99%-тай эзлэгдсэн байна.Крым 100%,Суми,Миколайв, Днепропетровск мужууд нь 1%-тай Пүтинд эзлэгдсэн байна.Чи ингэхлээр дэлхийн 2 дугаар хүчирхэг Оросын армийг яаж ялах юм бэ? Манай Америкийн хүчирхэг зэвсэггүй бол чи яаж ч

Avatar

Нэргүй 2025-08-19 66.181.179.147

Энэтхэг оросоос хямд нефть авч боловсруулж бензин болгоод Европын орнуудад зардаг болохоор европын орнууд Энэтхэгт тариф нэмэхэд дургүй байна гэж сая АНУ-гийн Төрийн нарийн Марко Рубио хэлжээ. Европ оросын нефть хийнээс хараат бус болсноо сүржин зарлах боловч Энэтхэг, Алжир, хятад зэрэг орнуудаас оросын боловсруулсан нефть бүтээгдэхүүнийг авч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна

Avatar

Нэргүй 2025-08-19 202.9.46.147

orosiin orlogo bagasch l bwl bolooshdee oros bol muu muuhain eh vvswer

Avatar

Cham metiin hurliizuudiin sanaa bvtehgui l dee 2025-08-19 66.181.189.151

Orosuud neft hiin hamaaralaa ali ert bagasgaad baigaa shuu. Odoo ediin zasagt dunguj 36 hubi l bainaa. Deer enhtheg orosiin neftiig 85 terbumaar avdag oron bolohoor nuluulul baga l daa. Hyatadiig bol amerikuud daramtalij chadahgui bainaa. uchir uursduu amerik baruunii gazariin hovor elmenteer 90 hubi hujaagaas hamaaraltai bnaa. Deer orosd gants enhtheg bish hyatad turk ungar slvak kavkaziin oronuud dund aziinhan pakistan bangaladesh geed l geed olon oron avsaar bnaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж