Багшийн цалингаар шантааж хийхээ болино уу…

Багшийн цалингаар шантааж хийхээ болино уу…

Багшийн цалингаар шантааж хийхээ болино уу…

Багшийн цалинг нэмэх шаардлага зүй ёсны боловч  “1000 ам.долларт хүргэ” гэх шахалт нь ганц далайлтаар хэрэгжүүлчих ажил биш юм. Гэвч Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо дээрх шаардлагыг тавьж эхэлсэн бөгөөд энэ ажлыг хийхгүй бол ирэх есдүгээр сарын 1-нээс Сүхбаатарын талбайд багш нарыг оролцуулсан жагсаал хийхээ мэдэгдлээ.

“Уран хортой” гэх суртал ухуулга хийн, том төслүүдийг гацаахад оролцож ирсэн Б.Цэгмид хүртэл холбооныхны дээрх шаардлагыг дэмжин, Боловсролын яаманд харайлгаад очсон ч сайдын тайлбарыг  сонсохыг хүссэнгүй давшлав.  Түүнд багш нарын цалин хангамжийг шийдүүлэхээс илүүтэй захиалга гүйцэтгэх л ганц зорилго бий.  Талбайн жагсаалаас тэрбумтнууд төрж, ажил хийдгээсээ илүү амьдраад байдгийн цаад учир нь энэ. Хөлс мөнгөгүй ажил руу Б.Цэгмид сэтгэлийн дуудлагаар гүйж ороод, Монголын багш нарын төлөө дуугарна ёстой үгүй. Захиалга нь ирсэн болоод л тэр.

Харин багш нар ийм шантаажчинтай нийлээд цалингаа нэмүүлнэ гэвэл амжилт олохгүй.

Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг Боловсролын яам Засгийн газартай удаа дараа тавьсан бөгөөд гурван жилийн хугацаанд 60 хүртэл хувиар нэмж, арга хэмжээ авах тухай яригджээ. Тодруулж хэлбэл, жилд 20 хувиар нэмэх боломжтой гэсэн үг. Багш нарын цалинг жилд 20 хувиар нэмэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардах бол 60 хувиар нэмэхэд 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардана. Гэтэл холбооны зүгээс ирэх 2026 онд 50 хувь нэмэх шаардлага тавьсан нь биелүүлэх боломжгүй, эдийн засагт ч хор хөнөөлтэй гэж хэлж болно. Эцсийн дүндээ төрийн албан хаагчийн цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал нь төсвийн чадамжаас л хамаарч ирсэн. Дээр нь эдийн засагт “шок” үүсгэхгүй байх ёстой.

Харамсалтай нь, улс төрийн ашиг хонжоо хайгчид нь биелэгдэшгүй асуудлыг хэргээр асуудал болгон тавьж, бужигнуулж ирсэн жишээ олон. Үүнд багш нар татагдан орж болохгүй.

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг ажлынх нь үр дүнтэй холбож нэмэх асуудлыг шийдвэрлэхээр болсон нь туйлын зөв юм.  Сайн ажилласан ч, муу ажилласан ч адилхан цалин авна гэдэг төрийн ажлыг үнэгүйдүүлж ирсний зэрэгцээ хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх зарчим хангагдахгүй явж ирсний бодит жишээ.

Багш нарын хувьд ч сайн нь 1000 ам.доллараас ч дээш цалин авах боломжийг бий болгох нь төрийн үндсэн үүрэг. Гэхдээ үүнийг ажлынх нь чанартай уях ёстой.

Одоогийн мөрдөж байгаа хуулиар цэцэрлэгийн шинэ багш сард 1 сая 559 мянган төгрөгийн үндсэн цалин авч байна.  Харин нэмэгдлээ оруулаад гар дээрээ 1 сая 992 мянган төгрөгөөс 2.6 сая төгрөгийн цалин авдаг. Харин 20-иос дээш жил ажилласан цэцэрлэгийн багш оршин суугаа газраасаа хамаараад 2.6 сая төгрөгөөс 3.3 сая төгрөгийн цалин авч байна.

Ерөнхий боловсролын сургуульд шинээр ажилд орсон багш оршин суугаа газраасаа хамаараад гар дээрээ 1 сая 494 мянгаас 2 сая 681 мянган төгрөгийн цалин авдаг бол 20-иос дээш ажил ажилласан багш оршин суугаа газраасаа хамаарч гар дээрээ 2 сая 582 мянга 950 төгрөгөөс 3 сая 206 мянга 550 төгрөгийн цалин авч байгаа юм.

Үндсэн цалин дээр нь ажлынх нь үнэлгээ нэмэгддэгийн дээр анги даасан эсэх, мөн ажилласан жилийн нэмэгдэл, оршин суугаа газар зэргээсээ хамаарч тухайн багшийн цалин бодогддог. Ажлын үнэлгээ багш нарт анхнаасаа таалагдаагүй, одоо ч таалагддаггүй үүнийг өөрчлөхийг шаардаж ирсэн.

Мөн сумын багш цалингийн 40 хувийн нэмэгдэл, аймгийн багш цалингийн 20 хувийн нэмэгдэл авч байхад нийслэлийн багш нарт энэ нэмэгдэл байдаггүй, ялгаварлаж болохгүй гэдэг асуудал хөндөгдөж ирсэн.  Тэр дундаа нийслэлийн багш нар орон нутгийн багш нараас илүү  ачаалалтай ажилладаг байхад орон нутгийнх биш гэдгээр цалингийн нэмэгдэл олгодоггүй нь шударга бус үнэлэмж гэх асуудлыг тавьж ирснийг эргэн харах ч шаардлага бий.

Гэхдээ эцсийн дүндээ ажлыг нь бүтээмжтэй уялдуулж, сайн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх нь боловсролын салбарт тулгамдаж ирсэн олон асуудлыг шийдвэрлэх гарц болох ёстой. Түүнээс ардаа эзэнтэй, улс төрийн ашиг хонжоо хайгчдаар далайлгасан тэмцлийг дэмжих нь үр дүн дагуулах нь юу л бол…

Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 700 гаруй сургуульд 60 мянга орчим багш, ажилтан албан хаагч ажиллаж байгаагийн 37 мянга нь багш нар гэх статистик бий.

Багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлдэг болсон цагт энэ салбарт боловсон хүчний дутагдал буурахын зэрэгцээ чанартай боловсролыг тэгш хүртээх үе, үеийн Засгийн газрын бодлого хөрсөн дээрээ бууна. Тиймээс чанартай боловсролыг цалин хөлстэй уях нь хамгийн чухал алхам болоод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-08-18 103.229.123.73

Ер нь энэ Цэгмэд мэтийн эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр хийдэггүй жагсаал цуглаан өдөөгч шантаажчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгамаар вайнаа ажил хийхгүй байж яаж амьдраад байнаа ийм юмнуудыг шалгамаар байнаа

Avatar

Нэргүй 2025-08-18 202.179.15.130

Агентлагийн төрийн албан хаагчид эд нараас хамаагүй бага цалин авдаг боловч чамлахаар чанга атга гэгчээр дуугай л урдахаа хийгээд явж байна.

Avatar

Нэргүй 2025-08-18 202.126.89.180

Avilga avch amidardag

Avatar

Зочин 2025-08-18 103.168.34.134

Багш нар чинь ТҮК-ийн ажилтан, автобусны жолоочоос бараг цалинтай. Барилгын туслахууд ч багшаас өндөр цалинтай. Ийм байхад үнэн сэтгэлээсэ ажилдаа хандах хүн цөөхөн дөө. Дагаад боловсролын салбарын чанар унаж байна. Одоогийн онц сайн сурлагатай сурагчдыг багшийн мэргэжил рүү татан оруулж сайн багш нартай болъё гэж бодож байгаа бол гарцаагүй анхаарал тавих асуудал бол цалин хөлсний нэмэгдэл сэтгэл хангалуун ажлаа хийх юм. Сайн толгой сайтай хүмүүсийг багш болгосноор улс орон хөгжинө

Avatar

Нэргүй 2025-08-18 202.5.202.130

Хооёр Мөнх шантааж хийнэ бас хүн нийлж зодно хаашаа янзын гайхлууд бэ

Avatar

Монголыг бүү хорло 2025-08-18 103.212.162.197

Х.Нямбаатарыг огцруулах хэрэгтэй нийслэлд
Амьдарч байгаа ХАОТ төлөгчийн цуглуулсан мөнгийг судалгаа харьцуулалт ямар ч бодлогогүй зарим салбарын ажилчид нарын сарын цалин1000$ болгосон нийгмийн баялаг бүтээгч болон багш эмч нарт сэтгэлгээний хүнд цохилтыг өгсөн

Avatar

Нэргүй 2025-08-18 103.212.116.92

БАГШ МЭРЭГШЛЭ САИН ЭЗЭМШ АДАГЛАД ГАНЦ АНГЛИ ХЭЛТЭИ БАИЦГА

Avatar

Зочин 2025-08-18 66.181.190.135

Багш нар гэхэд нэг л бишээ энэ жагсаал хэн нэгний турхиралт.

Avatar

Зочин 2025-08-18 192.82.92.42

Галзуу юм шиг будуулэг гишуунийг эргуулэн татвал таарна! Яам зангарагтай байлдаа!!!

Avatar

Өндөр байна 2025-08-18 202.9.46.1

Тийм өндөр цалинтай дээр нь зэрэг дэв, хөдөөгийн нэмэгдэл нийлээд 3 сая дөхдөг юм бол хий шунаад байгаа хэрэг бусуу. Нэмэх биш хасаж, 45 хоногийн жолооны курс шиг курс төгссөн юмнуудыг цомхотгож төсөв хэмнэвэл таарна тээ? Тэгэхэд наана чинь хувийн хэвшил 1.3 саяын цалинтай, тэрийгээ 2,3 сар болж байж өгмөр аяддаг газар ч байна, мөн ч өрөвдмөөр шүү. Гаалийн татвар, НӨАТ, ажил олгогч төлөх НДШ дээр гадаас хүн хөлсөөр юм хийлгэвэл өмнөөс нь нэргүй санд НДШ шилжүүлнэ, данс хаана, АН-ын компан гэж да

Avatar

Нэргүй 2025-08-18 103.57.94.61

Тэр Мөнхтуяа гишүүн үнэхээр багш нарын цалинг нэмүүлье гэсэн бол УИХ төсөв ярьж байх үед ярих ёстой байсан. 2024 оны төсвийг хэлэлцэж байх үед хэлгүй даадаа байсан мөртлөө одоо он дуусах гэж байхад гэнэт дайраад ямар ч нэмэргүй гэдгээ уул нь мэдэж байгаа. Энэ нь цаанаа боржур, замын хавтан, х*******н тендерийг замхруулах зорилготой.

Avatar

Нэргүй 2025-08-18 59.153.115.16

Жуковын тэнд бдаг сургуулийн багын зарим багш хүүхдэд гар хүрээд байх юмаа! тэр жаахан охины толгой руу цохисон

Avatar

Нэргүй 2025-08-18 59.153.115.16

аттестатчилал явуулаад хал!!!

Avatar

Нэргүй 2025-08-18 202.9.40.238

х***а манжууд ер нь тэгээд бүтэхгүй дээ.

Avatar

Нэргүй 2025-08-18 202.9.40.238

багш нэр зүүж хүүхдүүдийг дотр нь харьцаагүй болгосон сул цалин авсан хүүхэд муу хүмүүжил суулгсан новшууднууд байдаш шүү адгийн новшнууд адгийн эцэс эхийн үгээр явсан юмнууд ч байдаг. багш сайн байх ёстой шүү сайн юм заадаггүй ч гэсн муу юм зааж болохгүй л бмаар юм.

Avatar

Зочин 2025-08-18 202.179.18.111

Мөнхтуя,Мөнхбаатар хоёр багш нырын нэрийг ашиглан шаантаж хийхээ болих хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2025-08-18 112.72.8.78

Багш нарын цалинг чанартай нь заавал уях ёстой. Орсон болоод цагаа бүртгүүлээд хүүхдэд ямарч өгөх юмгүй сэтгэлгүй багш нар зөндөө …. Яагаад заавал эцэг эхчүүд хүүхдээ төлбөртэй сургалтанд явуулаад байгаа юм ? Наад жишээ нь л энэ. Үнэлгээний шалгалт гэж үр дүнгүй хэлбэр төдий шалгалт бна. Намар болохоор хүүхдийн сурах асуудалтай холбож хааж боодгоо болимоор юмаа. Яаг үнэндээ өөрсдөө сонгуульд хуучин намаа сонгож ийм байдалд хүргэж байгаа.

Avatar

Нэргүй 2025-08-18 202.5.202.36

Гар дээр авдаг цалин чинь арай хийсвэр тоо байна шүү. Бодит тооцоо бичээрэй.

Avatar

Нэргүй 2025-08-18 202.9.41.27

Жагсаал цуглаан сүүлдээ ч бүр хэтрээд юу ч хамаагүй нэхдэг шаарддаг болжээ. Ингэхээр ардчилсан улс болчихдог юм бишээ. Дураараа авирлах чинь ардчилал биш. Хүний эрх ч биш юм

Avatar

Нэргүй 2025-08-18 202.55.188.85

news.mn nohoin jogorhoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж