О.Батхүү: Иргэн байраа зарсныхаа төлөө өндөр татвар төлөх ёсгүй

О.Батхүү: Иргэн байраа зарсныхаа төлөө өндөр татвар төлөх ёсгүй

О.Батхүү: Иргэн байраа зарсныхаа төлөө өндөр татвар төлөх ёсгүй

Хуульч О.Батхүү өнөөдөр /2025.08.18/ үл хөдлөх хөрөнгийн татварын тухай холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Би цахим өргөдлийг гурав хоногийн өмнө гаргасан. Одоогоор цахимаар 7000 орчим иргэн дэмжиж гарын үсэг зураад байна. Өргөдлийн гол утга агуулга нь иргэн хүн үл хөдлөх хөрөнгөө зарахад улсаас хоёр хувийн татвар авч байгааг шударга бус гэж үзэж байгаа юм. Учир нь татвар төлж байгаа иргэдийн олонх нь өөрсдийн орон байраа томруулах, зайлшгүй мөнгөний хэрэгцээ гарсан үедээ эд хөрөнгөө зарж борлуулж байгаа. Гэтэл улсаас иргэдийг ашиг олж байна гэж үзээд хоёр хувийн татвар авч байгаа нь буруу юм. Тийм учраас холбогдох хуульд өөрчлөлт оруулах гэсэн юм. Жишээлбэл, нэг иргэн зээлээр хоёр өрөө байр худалдаж авлаа гэж бодьё. Хэдэн жилийн дараагаа ам бүлийн тоо нэмэгдэж, байраа томруулахаар 150 сая төгрөгөөр зарлаа гэхэд гурван сая төгрөгийн татварыг улс авчихдаг. Гэтэл тэр хүн бизнесийн зорилгоор бус амьдрах орчноо сайжруулахаар худалдаж байгаа шүү дээ. Дэлхийн бусад улсад ямар тогтолцоо байдаг вэ гэдгийг судлахад, Австрали, Канад, Англи улсад бол амьдарч байгаа орон сууцаа зарахад ямар нэгэн татвар төлдөггүй юм байна. Орон сууц гэдэг бол анхдагч зайлшгүй хэрэгцээ. Харин хоёр юм уу, гурав дахь байраа зарахад татвар авдаг. Энэ бол хүний үндсэн хэрэгцээ биш бизнес гэж үзэж, татвар авдаг юм байна.

Энэ хуульд өөрчлөлт оруулж, хүчингүй болгохын тулд 100 мянган хүн гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл одоо 6700 хүн дэмжсэн байна. Хүмүүс олон нийтийн сүлжээний лайк, шэйрээр хуулийг өөрчлөхгүй. Тиймээс D-Parlament.mn сайтад нэвтэрч, линк дээр дарж саналаа өгөх нь чухал.

Энэ татвар иргэдийн бүх үл хөдлөх хөрөнгийг зарахад хамаатай. Жишээлбэл, малчны өвөлжөө, зуслангийн байшин, хашаа байшин, байр болгон дээр хоёр хувийн татвар авч байгаа нь шударга бус. Бизнес хийдэг том хөрөнгөтэй хүмүүсээс татвараа ав. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 21.2.1 заалтаар хүн өөрийн үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулсан бол хоёр хувийн татвар авна" гэж тусгасан. Энэ заалтыг хүчингүй болгох ёстой. Мөн хөрөнгийн ашгийн татварыг Монголд бүтэн дүнгээр нь авч байгаа. Иргэн 150 сая төгрөгөөр зарсан бол нийт дүнгээс нь авдаг бол зарим улс орнуудад 100 сая төгрөгөөр байр авч, 150 сая төгрөгөөр зарж байгаа бол ашиг болох 50 сая төгрөгөөс нь татвар авдаг. Энэ нь илүү шударга. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхээ 2025-08-18 202.70.38.250

zuvshdee, buh Olson orlogoosoo Ali hediin tatvar suutguulan baij huraaj hurimtluulj deer n undur zeeliin huu tulun baij avsan bairaa zarahdaa yagaad undur tatvar tuluud bgaa yum be, en bol tsever luivar hulgai deerem shuu

Avatar

Нэргүй 2025-08-18 202.70.38.250

hurimtlalaasaa hurtel 10 huvi suutguulj bgaad avj bgaa bairaa zarahdaa tatbar tuluh yosgui

Avatar

Зочин 2025-08-18 202.126.90.66

хамгийн хогийн нам

Avatar

Зочин 2025-08-18 103.212.119.119

татвараа эргэн хар ямар үндэслэл бгаа юм бэ

Avatar

тухайн иргэний нэр дээр гэрчилгээ гараад 5 жилээс дотор худалдаж байвал ашгийн гэж үзээд татвар авах зөв 2025-08-18 202.131.232.157

тухайн иргэний нэр дээр гэрчилгээ гараад 5 жилээс дотор худалдаж байвал ашгийн гэж үзээд татвар авах зөв

Avatar

байрны гэрчилгээ нь гараад 5 жилээс хойш бол ашгийн төлөө биш гэж ойлгоод татвар авахгүй байх хэрэгтэй 2025-08-18 202.131.232.157

байр ашиглалтанд ороод гэрчилгээ нь гараад 5 жилээс хойш бол ашгийн төлөө биш гэж ойлгоод татвар авахгүй байх хэрэгтэй. Энэ хугацаа дотор бол ашгийн буюу дамлаж зарж байгаа гэж үзээд татвараа авах хэрэгтэй

Avatar

Иргэн 2025-08-18 202.9.40.205

Иргэн байраа зарах, гэрээслэл үлдээх..г.м ажиллагаанд яасан гэж ийм их татвар, төлбөр төлдөг юм бээ? Насаараа төлсөн, үхсэн хрйноо ч төлөх..ккк. Дандаа хэсэг бүлэг хулгайчдыг тэжээх лоббины хуулиуд.. Манжийн дарлал цаашаа юм болж бн..ккк

Avatar

Нэргүй 2025-08-18 103.229.123.68

авилгачин манан засагтай татвар багасгана гэж горьдсоны хэрэггүй.

Avatar

Татвар төлөгч 2025-08-18 103.229.121.137

Өөр нэг сонин зүйл бол байр зарж хүнээр татвар төлүүлчихээд өгч байгаа баримт тасалбар дээрээ байр авч байгаа хүний овог нэрийг бичдэг. Дүүргийн татварийнхан үүнийгээ тайлбарлаж чаддаггүй. Байр авсан хүн миний нэртэй би авах ёстой гээд тасалбар цаасыг авна гээд байдаг. Батхүү хуульч үүиийг залруулж хэлж өгөхийг хүсье.

Avatar

Нэргүй 2025-08-18 202.55.191.130

avsan hun ni tasalbaraa avna. anh udaa bair avsan gej tatvariin hungulult huutsulduhud hereg bolno. chi ter tasalbaraar yah ve dee.

Avatar

Т1 2025-08-18 202.9.46.1

Нянбактер бол байр зарахдаа авсанаасаа заавал үнэтэй зар гэж, авснаасаа хямд зарж болохгүй. хямд зарваас ял асууна ухааны юм ярьж байсан гээд бод доо.

Avatar

Нэргүй 2025-08-18 103.212.117.119

Ялангуяа ерөнхийлөгч хүүк бол татварын дээрмийн мөнгөөр туйлж байгаа

Avatar

Нэргүй 2025-08-18 103.212.117.119

МАНгасууд иргэдийг татвараар дарамталж авсан татварийг гадагш айлчлал нэрээр зугаалж авгай хүүхдүүдээ эрхлүүлж байгаа МАНгасыг хурдан зайлуулах ёстой

Avatar

Нэргүй 2025-08-18 66.181.182.70

хэ Ёсгүй ёс хууль бус хуулиуд монголд ч маш их буруу муу хүмүүсийн амьжиргааг тэтгэсэн хуулиуд ч арай их болсон товчоор луйлварчид зальтнуудад ашигтай л нийгэм болж хувирсан

Avatar

Нэргүй 2025-08-18 103.212.116.60

ямар ч тохиолдолд олсон ашгаас ганцхан л удаа татвар төлдөг баймаар байна. Татвар төлсөн ашгаа яаж зарцуулах нь хэвийн асуудал. шинээр хөрөнгө оруулалт хийгээд шинэ бизнесээс ашиг олох бол өөр асуудал шүү дээ. татвар төлсөн ашгаараа амьдралаа дээшлүүлж байр авахад татвар төлнө гэдэг бол тэнэг хэрэг

Avatar

Нэргүй 2025-08-18 66.181.184.179

татвар төлсөн мөнгөөрөө байр аваад буцаагаад ашиг олсон ч гэх чиг. авсан хүн татвар төлдөг бол чойжоо сангийн сайд байхдаа хийсэн луйвар шүү

Avatar

Нэргүй 2025-08-18 202.5.202.36

Тийм шүү. Өөрийнхөө хөдөлмөрөөр олж бий болгохдоо татвар зөндөө төлсөн. Дахиад зарахдаа бас татвар төлнө гэж юу байхав. Арай дэндүү сорон мөлжих юмаа.

Avatar

Нэргүй 2025-08-18 103.212.162.214

зөв. шал утгагүй

Avatar

Нэргүй 2025-08-18 202.131.240.147

үнэн ш дээ авсан нь ч төлж байдаг, зарсан нь ч төлж байдаг тэр банкны хүүнээс татвар авдаг нь бүр арай арай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж