Ньюс хөтөч: Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Ньюс хөтөч: Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Өнөөдөр /2025.08.18/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны долдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хороонд болно.

14:00 цагт: ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө хүүлдэг, орлогоо нуун дарсныг илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

-УДБЭТ-ын тоглолтын 62 дахь улиралд гадаад, дотоод хамтын ажиллагаагааны санамж бичиг үзэглэх болон цаг үеийн мэдээллийг хүргэх хэвлэлийн хурлыг зохион байгуулна.

-Улаанбаатарын “Их дуулга” жүдо бөхийн тэмцээнийг Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулна.  

-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүргийн 19 байршилд гарч байна.

-“Алтан намар-2025” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа есөн дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор дөрвөн дүүргийн байршилд эхлээд байна.

-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг өнөөдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.

-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж