“Шадивлан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийг богино эргэлттэй болгов

“Шадивлан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийг богино эргэлттэй болгов

“Шадивлан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийг богино эргэлттэй болгов

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр", Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино теарт-МУБИС” болгон өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн Ч:22 “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул хүлээгдлийг багасгах зорилгоор чиглэлийг богино эргүүлж Ч:22 “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” болгон, Ч:82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Эдгээр чиглэлүүдийн үйлчилгээг өчигдөр эхлүүлж, бэлтгэл ажлыг хангасан байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэж байгааг Тээврийн бодлогын газраас сануулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Agustin 2025-08-17 122.201.25.11

бэлх, сэлхийн автобуснууд хотод ирээд таг гацдаг шүү 7 буудал бэлх богино чиглэл их хэрэгтэй байна 7 буудал хүртэл зөндөө чиглэл байна

Avatar

Нэргүй 2025-08-17 202.55.188.122

СЭЛХ АРД КИНО ТЕАТЕР ГЭСЭН 28 Р ЧИГЛЭЛ ТҮГЖРЭЛД МХ ӨРТДӨГ ҮҮНИЙГ СЭЛХ 7 Н БУУДАЛ БОЛГОВОЛ ОЛОН АВТОБУС ХЭРЭГГҮЙ БАЙМААР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж