Нийслэлийн цэцэрлэгт хамруулах цахим бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах цахим бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах цахим бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг "E-MONGOLIA" платформоор дамжуулан авч байгаа бөгөөд наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авах юм. Иймээс хүсэлт хүлээн авах хугацаа дуусахад ердөө нэг хоног дутуу байна гэж хэлж болно. Иймээс дээрх хугацаанд багтаан бүртгэлээ хийлгэх шаардлага тулгарч байна.

2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах статистик гарсан. Тэднээс 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд  наймдугаар сарын 15-ны байдлаар 104,031 хүүхдийн бүртгэл баталгаажсан байдаг.  Нийт хамрагдах хүүхдийн 76,7 хувь цахим бүртгэлээ баталгаажуулсан байна.

  • Хоёр настай хүүхэд -22.762
  • Гурван настай хүүхэд -24.693
  • Дөрвөн настай хүүхэд -27.563
  • Таван настай хүүхэд -29.031 бүртгүүлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж