Кремлийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Баасан гаригт /2025.08.15/ Аляска мужийн Эльмендорф-Ричардсон цэргийн баазад уулзлаа. Тэдний уулзалт гурван цаг орчим үргэлжилсэн боловч Украины дайныг зогсоох дорвитой шийдэлд хүрч чадсангүй дуусчээ.
Гэхдээ яриа хэлэлцээ маш үр дүнтэй болсон гэдгийг Трамп онцлов. Тэрбээр "Бидний санал нэгдсэн маш олон зүйл байлаа. Хараахан шийдэлд хүрээгүй хэд хэдэн том зүйл бий. Гэхдээ тодорхой хэмжээнд ахиц гаргалаа. Яриа хэлэлцээний түвшинд хүртэл ямар ч эцэслэн баталсан зүйл байхгүй" гэсэн байна.
Мөн тэрбээр "Би ерөнхийлөгч Путинтэй үргэлж л гайхалтай харилцаатай байсаар ирсэн" гэж хэлсэн даруйдаа "Владимир" гэж түүний нэрийг дотночлон өөрчилжээ.
Хамтарсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр Трамп, Путин нар хэн хэн нь цөөн хэдэн минут үг хэлсэн боловч сэтгүүлчдээс асуулт хүлээж аваагүй.
Путин үг хэлэхдээ АНУ-Оросын хэлэлцээрийн үр дүнг Украин болон Европын холбоотнууд нь хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Мөн шийдэлд чиглэсэн алхмыг нураахгүй байхыг хүссэн байна.
Трамп, Путин нар 2019 оноос хойш анх удаагаа ийнхүү уулзлаа. Анкориж дахь агаарын баазын хурлын өрөөний арын хананд "Энх тайвны төлөө" гэсэн үгийг хэвлэн хаджээ. Уулзалтыг маш халуун дулаан, хүндэтгэлтэй уур амьсгалтай болсон гэж шинжээчид дүгнэж байна.
Тэд улаан хивсэн дээр элэгсэг дотноор гар барин уулзацгаасныхаа дараа Трампын лимузин машинаар хэлэлцээ хийх газар луугаа явсан байна. Орост үйлдвэрлэсэн "Aurus" маркийн лимузин агаарын баазын хөөрөх зурваст байсан ч гэлээ Путин АНУ-ын ерөнхийлөгчийн машиныг сонгожээ. Үүгээрээ Путин "АНУ-ын ерөнхийлөгч танд итгэж байна. Та надад таалагддаг, таны машин ч бас" гэсэн санааг илэрхийлсэн гэж үзэв.
Энэ удаагийн уулзалтаар Трамп Украиныг золионд гаргах замаар мөргөлдөөнийг царцаах магадлалтай гэж Зеленский болон Европын бусад холбоотон санаа зовж байв. Өөрөөр хэлбэл, Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг хянах эрхийг Орост олгож магадгүй гэж эмээж байсан.
Гэхдээ Трамп "Air Force One" онгоцонд суух үедээ газар нутагтай холбоотой аливаа шийдвэрийг Украин өөрөө гаргана гэдгийг хэлсэн юм. Тэрбээр "Би Украины төлөө хэлэлцээ хийх гэж ирээгүй. Харин тэднийг хэлэлцээрийн ширээнд суулгахаар явж байна. Би нэн яаралтай л гал зогсоохыг хүсч байна. Өнөөдөр тэгж чадахгүй бол гунигтай л юм. Аллагыг зогсоомоор байна" гэжээ.
Путиныг Аляскаас хөдөлсний дараа Трамп уулзалт болсон өрөөндөө эргэн ирээд "Fox news"-ийн сэтгүүлчид ярилцлага өгсөн байна. Тэдний ярилцлага нэг цаг орчим үргэлжилжээ. Ярилцлагын дараа Трамп ч мөн Вашингтон Д.С. рүү "Air Force One" онгоцондоо суун хөдөлжээ.
Трамп "Удахгүй дахин ярилцъя. Магадгүй тун ойрын хугацаанд" гэж хэлсэн нь хоёр дахь уулзалт удахгүй болохын дохио болов.
Путин хариуд нь "Дараагийн удаад Москвад" гэж хэлсэн бол Трамп "Сонирхолтой юм. Жинхэнэ хэл амны бай болох байх даа" гэжээ.
Нэмж дурдахад, АНУ, Орос улсууд далайгаар тусгаарлагдсан хэдий ч ойрын хөршүүд гэдгийг Путин хэлэв. Тэрбээр "Хоёр улс ердөө дөрвөн км зайтай. Бид ойрын хөршүүд. Энэ бол баримт. Тийм ч учраас өглөө Трамтай гар барин уулзахдаа ‘Сайн уу, хөрш минь’ гэж би хэлсэн" гэв.
Путиныг угтан авах ёслолын үеэр сэтгүүлчид түүнээс хэдэн асуулт асууж амжжээ. Оросын ерөнхийлөгч анх удаа Кремлийн хяналтгүйгээр гадаадын олон сэтгүүлчийн дунд орсон нь энэ байв. Кремлийн хяналт дор орос сэтгүүлчид зөвшөөрөгдөөгүй, эвгүй асуултуудыг хэзээ ч асуудаггүй. Харин олон улсын сэтгүүлчид түүнээс "Та энгийн иргэдийг алахаа хэзээ зогсох вэ?", "Трамп яагаад таны үгэнд итгэх ёстой юм?" зэрэг "эрээ цээргүй" асуултуудыг асуугаад амжсан байна. Путин эдгээр асуултад хариулаагүй бөгөөд сонссон эсэх нь тодорхойгүй. Дээр дурдсанчлан сүүлд нь албан ёсны хэвлэлийн бага хурлын үеэр Трамп, Путин нар сэтгүүлчдээс асуулт хүлээж аваагүй.












Нэргүй 1 минутын өмнө 103.212.117.158
Украйн НАТО д элсэж орос украйны хил дээр з****г байршуулна энэ тэр гэж дэмийрч энэ дайны эхлэлийг тавьсан Зүгээр хөршүүдтэйгээ эвтэй найртай улсаа хөгжүүлээд явж болоогүй юм болов уу. Украйн хамгийн тохиромжтой байрлалтай хамгийн сайхан нутагтай улс шүү дээ. Тэнэг удирдагчийн гай л юм даа.
Нэргүй 13 минутын өмнө 66.181.176.157
Энгийн иргэдийг хөнөөхөө хэзээ зогсоох вэ гэдэг асуулт эрээ цээргүй асуултуу news хэлмэрчээ
зочин 39 минутын өмнө 202.9.46.64
Дараагийн уулзалт болно гэдэг нь өөрөө сайны дохио.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.160.97
Трамп одоо з****г тагнуулын мэдээ зэргээ зогсоох биз дайн гарах болсон учир шалтгааныг.ойлгосон бол
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.87.54
америк ингэж жижигрэхийг хаоах гэж.
Нэргүй 20 минутын өмнө 66.181.189.145
Орос жигэрсэн юм биш үү ?
Нэргүй 2 цагийн өмнө 94.72.103.33
Д.Трамп Аляскт онгоцны буудал дээр өөрийн биеэр очиж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг алга ташин угтан авчээ. Хоёр удирдагч хүндэтгэлийн улаан хивсэн дээгүүр алхах үед Америкийн нисэх хүчний B-2,F-22, F-35 онгоцнууд ёслолын парад хийн нисэн өнгөрчээ. Трамп мөн өөрийн ерөнхийлөгчийн лимузин машиндаа Путинг урьж хамтдаа уулзалтын газар руу явцгаасан байна.
Нэргүй 2 цагийн өмнө 94.72.103.33
Аляскт болсон Трамп Путин хоёрын уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр Трампын загнуулсан хүүхэд мэт баргар царай, Путины өөртөө итгэлтэй инээмсэглэсэн царайг харсан Европын гоомоо фашист дарганцарууд нацист алиалагч Зеля руугаа "түй писсссдааа!" гэсэн залхсан харц хаячихаад тарж явцгаав! Ккк
Мөнхжаргал 19 минутын өмнө 66.181.189.145
Сүрийг үзүүллээ
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.117.158
Угааасаа том гүрнүүдийн эрх ашиг бүхнийг шийднэ гэдгийг Зеленский ойлгохогүй далдганасаар бгаад Украйн улсыг сүйтгэлээ. Хайран 3 жилийн хөгжил дэвшил хайран газар нутаг хайран хот тосгон хайран украйн залуусын амь нас.
Нэргүй 10 минутын өмнө 66.181.176.157
Гэмгүй Орос гээд хайран олоон залуусыг махан бамбай болгсоон шоои
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.86
Болж дээ, дайн хурдан дуусаасай.