Япон улс Дэлхийн II дайн дууссаны ойн дурсгалт арга хэмжээ зохион байгуулж байна. 1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр дэлхий даяар Япон улс бууж өгсөн талаарх мэдээг хүлээн авсан өдөр юм. Эзэн хаан Нарухито дурсгалын арга хэмжээний үеэр дайны үеэр болон дайны дараа хүмүүсийн туулсан зовлон бэрхшээлийн талаарх түүхийг хойч үедээ уламжлуулан хүргэж байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Токио хотод болсон "Улсын дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол"-д дөрвөн мянга гаруй хүн, тэдний дунд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн оролцжээ. Дэлхийн II дайнд хуучин эзэнт гүрний цэргийн алба хаагчид бүхий 2.3 сая хүн амь үрэгдсэн байна. Мөн 800 мянга орчим энгийн иргэн амь насаа алдсан байна.
Ёслолын үеэр оролцогчид өдрийн 12:00 цагт нэг минут дуугүй байж, хүндэтгэл үзүүлсэн байна. Эзэн хаан Нарухито, хатан Масако нар амь үрэгдэгсдийн сүнсийг тайвшруулахын төлөө залбирчээ. Эзэн хаан хэлэхдээ "Дайны төгсгөлөөс хойш 80 жил өнгөрчээ. Манай улс өнөөдөр энх тайван, хөгжил цэцэглэлтийн үр шимийг хүртэж байна. Энэ бүхэн бол ард иргэдийн уйгагүй хүчин чармайлтын үр дүн юм. Ард түмний туулсан зовлон бэрхшээлийг эргэн дурсахад сэтгэл гүнээ хөдөлж байна. Дайны үеэр болон дайны дараа туулсан зовлон бэрхшээлүүдийн талаарх түүхүүдийг хойч үедээ уламжлан хүргэж, ирээдүйд энх тайван, ард түмний аз жаргалыг эрэлхийлсээр байх нь миний чин сэтгэлийн хүсэл юм" хэмээв.
Ёслолд оролцсон ар гэрийнхний олонх нь 80-аас дээш настай байжээ. Мөн 18-аас доош насны залуу хойч үеийн төлөөлөл арга хэмжээнд оролцсон нь дайны бэрхшээлийн талаарх түүхийг цаашид уламжлан хүргэх зорилготой байв.
Нэргүй 1 минутын өмнө 103.212.117.158
Хөөрхий солонгос хятадыг бол арай хэтэрхий даралж бсан юм бна лээ. Баримтат кино үзээд шок…
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.29
ЦАГААН АРЬСТНУУДЫН НОЁРХЛООС ХАМГААЛАХ НЭРИЙДЛЭЭР ОЛОН ОЛОН ДАЙНЫ БУЗАР ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ҮЙЛДСЭН УЛС.
Иргэн 2025-08-15 202.126.90.118
Хятадууд японд дургүй байдаг нь аргагүйн байна, 20 дугаар зуунд хийсэн өвөг дээдсийнхээ муу үйлийг тахин шүтдэг гээд байдаг
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.29
10 жилийн өмнө ясүкүнийн сүмд дэлбэрэлт болсон хэрэг хятадуудыг учиргүй ихээр баярлуулж байсан.
Иргэн 2025-08-15 202.126.90.118
бусдад учруулсан зовлон бэрхшээл хийсэн үйлийн үрээ бодох хэрэгтэй ш дээ, гол нь тэгж гэмших болохоос эзэлж аваагүй улсын төлөө үхчээд тэрний төлөө гэмших гэдэг нь утгагүй юм даа, жишээлбэл Монгол хүнийг Холер хордуулж хлсан, амьдаар нь туршилтанд оруулсан, газар нутгийг эзлэхийн тулд дайдсан гээд гэмших муу үйлүүд олон байгаа, тэр олон хүнийг хүйс тэмтэрсний гайгаар өнөөдөр газар нутаг нь байнгын гхзар хөдлөлт өртөж байна, ямар үйл хийнэ түүний үүрийг хүртэж байна
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.178.94
13 р зуунд өвөг дээдсийн маань хийсэн буян нүгэл ч бас өнөөгийн бидэнд яаж тусаж ирсэнийг бас мартах ёсгүй