“Нюанс” хамтлагийн уран бүтээлчид энэ сарын 24, 25-нд болох тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хамтлагийн олон улсын театрын өдрийг тохиолдуулан тоглож буй дөрөв дэх бие даасан “Angelina” попера тоглолтод франц, англи, итали, герман хэлнээ дуулсан, дэлхийн сонгодог аязууд болоод поп опера дуунууд эгшиглэх юм байна. Тоглолтын завсарлагаар хамтлагийн болоод дэлхийн сонгодог урлагийн сонирхолтой гэрэл зургийн цомог үзэж сонирхон, дарс амтлах боломжийг үзэгчдэд олгож байгаа ажээ. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус хамтлагийн шинэ гишүүн, 2009 онд СУИС-ийг Г.Гэрэлбаатар багшийн удирдлаган дор дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн Д.Дүйнхоржавыг албан ёсоор танилцуулж, жил гаруй туршид хамтран ажилласан ур чадвар, хоолойн чадлыг энэхүү тоглолтоор харуулах болно гэлээ. Тоглолтод ДБЭТ-ын дуурийн гоцлол дуучин Ө.Уянга оролцох бөгөөд ирэх сард тус хамтлаг анх удаагаа хөдөө орон нутгаар аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж.
Д.Долгор
Д.Долгор