Туркээс Сирид зэвсэг нийлүүлнэ

Туркээс Сирид зэвсэг нийлүүлнэ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Туркээс Сирид зэвсэг нийлүүлнэ

Турк улс шинээр байгуулсан батлан хамгаалахын гэрээний дагуу Сирид зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэх болсноо Пүрэв гаригт /2025.08.14/ мэдэгджээ. Хоёр улсын Батлан хамгаалахын сайдууд цэргийн сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны маргааш нь Туркийн зүгээс Сирийн түр засгийн газарт үзүүлэх дэмжлэгийг бататгаж, мэдэгдэл хийсэн байна.

Шинэ байгуулсан гэрээний дагуу Турк улс цэргийн тоног төхөөрөмж, зэвсэг, логистикийн материал нийлүүлэхээс гадна мэдлэг, туршлагаа ч хуваалцана.

Сирийн түр засгийн газар өнгөрсөн сард батлан хамгаалахын чадавхиа хүчирхэгжүүлэхийн тулд Туркийн дэмжлэгийг хүссэн байсан. Башар аль-Ассадын дэглэм нуран унасан ч гэлээ Сирийн засгийн газар дотооддоо асар их сорилттой хэвээр байна. Саяхан өмнөд хэсгийн Сувейда мужид засгийн газрын цэргүүд болон орон нутгийн хүчнийхний хооронд мөргөлдөөн гарч, олон зуун хүн амь үрэгджээ.

Турк улс Сирийн шинэ засаг захиргааг дэмжсээр ирсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд Хакан Фидан Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ Израиль болон Курдын дайчдыг Сирийн тогтвортой байдалд заналхийлж буй үйлдлээ зогсоохыг анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж