Мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийг шалгаж байна

Мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийг шалгаж байна

Мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа билээ.
Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хийгдсэн шалгалтын хүрээнд нэр бүхий гурван шөнийн цэнгээний газрын ажилчид болон үйлчлүүлэгч 75 иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавьсан.
Улмаар 18-38 насны Монгол Улсын зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, нэг иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогджээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж