Хөндөх сэдэв: Инфлюенсерүүдэд эрүүл мэндээ даатгах уу?

Хөндөх сэдэв: Инфлюенсерүүдэд эрүүл мэндээ даатгах уу?

Хөндөх сэдэв: Инфлюенсерүүдэд эрүүл мэндээ даатгах уу?

"Илүүдэл жингээ хасах ийм амархан", "Хүний дархлаа дэмжиж, залуужуулна", "Хүний биед ямар ч хор нөлөөгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хямд зарна" гэх мэт зар сурталчилгаа олон нийтийн сүлжээгээр дүүрэн. Тэр дундаа олон мянган дагагчтай инфлюенсерүүдийн сурталчилдаггүй эм бэлдмэл тун ховор. Тухайн хүн сайн үр дүнтэй, хямд үнэтэй гэсэн болгоныг дагагчид нь ямар ч судалгаагүйгээр худалдан авч, хэрэглэдэг болсон нь үнэн.

Иргэдийн дунд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ч бий. Харин олны танил гэгдэх инфлүүсерүүдэд хариуцлага тооцож байсан удаа үгүй.

Сошиал медиа платформын хэрэглээ нь  маркетеруудын хувьд анзаарахгүй өнгөрч болохгүй суваг болсон. Нэг ёсондоо, өдрөөс өдөрт цэцэглэж байгаа шинэ төрлийн бизнес юм. Монголын хүн амын 2.2 сая нь  фэйсбүүкчин бөгөөд 95,4 хувь нь гар утаснаасаа ханддаг байна. Үүнээс 205 мянга нь төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй FB page хуудас аж.  Саяхныг болтол монголчууд инфлюенсер, энтрэпрэнэр гэж юу болохыг мэддэггүй байлаа. Харин одоо олон хүн инфлюенсер болж, сошиал медиа платформын зах зээлээс мөнгө олж байна.

Олон дагагчтай, пост, шейрийг нь уншдаг, хүлээдэг хүмүүстэй тэдгээр инфлюенсерийг ашиглан бизнесийн сурталчилгаагаа явуулах нь өдгөө монголчуудын хувьд хэвийн үзэгдэл болсон.

Гэхдээ Монголын инфлюенсерүүдийн үг бүхэн үнэн биш болохыг олон нийтийн сүлжээнд олон дагагчтай эмчийн жишээ харууллаа. Маргаан дагуулсан эм бэлдмэлтэй холбоотой асуудлыг анхаарч, хяналт тавих газар  ч алга. Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлыг тодруулах гэсэн боловч "шалгаж байгаа" гэдгээс өөр тайлбар, мэдээлэл өгөхөөс татгалзав.

Уг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болсон. Хэрэв сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулна гэж тусгасан.

Тухайн үед одоогийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өгөхдөө "Олон нийтийн цахим сүлжээгээр эм, эмийн бүтээгдэхүүн сурталчлаад иргэн хүн хуулийн хариуцлага хүлээх эрх зүйн акт нь ойлгомжгүй. Та худлаа яриад эрүүл мэндийн бүтээгдэхүүн зарсан байдаг. Жишээ нь, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хорт хавдрыг эдгээж гэж яриад байгаа. Ямар ч нотолгоо, хариуцлага байхгүй. Тэгээд олон нийтийн сүлжээний нэг сул тал нь олон нийтэд хэн, юу таараагаад байгаа нь мэдэгдэхгүйгээр түгээдэг учраас бид хуулийн ажлын хэсэг дээр энэ болохгүй юм байна гэдгийг сануулсан.

Тухайлбал, фэйсбүүк групп дээр би энэ эмийг уугаад зүгээр болсон. Та уугаарай гээд санал болгодог.

Хавдар чинь дотроо олон янз байна. Нэг төрлийн хавдар бүрд эмчилгээ нь өөр. Манайхан хүнд тус болох гэж байгаа гээд хор болдог. Тийм учраас эрүүл мэндийн бизнес бол ашиг олдог бизнес биш. Тийм учраас иргэд минь тун анхаарал, сэрэмжтэй байгаарай. Ийм бизнесийг Монгол Улс зөвшөөрч болохгүй. Хяналт зохицуулалттай байх ёстой" гэдгийг онцолж байсан юм.

Жишээлбэл, ямар нэгэн байдлаар хавдрыг эмчилнэ, бүх төрлийн өвчинд хэрэглэгдэнэ гэж иргэдэд далд хэлбэрээр сурталчилгаа хийсэн тохиолдолд хориглоно. Мөн эрүүл мэндийн мэргэжилтэй хүнийг энэ төрлийн зар сурталчилгаа хийхийг хоригложээ. Үүнд олны танил нөлөөлөгчид болон цахим эмч нэрээр эм, болон эрүүл мэндийн хэрэгсэл сурталчилдаг мэргэжилтнүүдийг багтаан үзэж болно. Хуулийн шинэчилсэн найруулгаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага эмийн зар сурталчилгаа явуулахаар заасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж